Хүмүүс: Б Арго | |
Дэлхийн 25 орны хэлээр ус цас шиг "чальчиж", хоёр гуравхан сарын дотор 5,6 ном бичээд, зурхайн засал хийж, бурхан багш бүтээчихдэг нэг хүнд заяагдсан гэхэд дэндүү бахархам олон эрдэмтэй хүн бол Б.Арго багш. Оройн дээд ардын багшийг цаасан ном болгосон энэ шидтэй эрхэм үргэлж олон түмний анхаарлын төв байдаг. Түүнийг үнэхээр энэ олон хэлээ мэддэг гэдэгт итгэх хүн ховор.