Хүмүүс: |
Одоо хүртэл шийдэгдээгүй дуулиант хэрэг бол улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны учир битүүлэг амиа алдсан хэрэг билээ. Уг хэргийн талаар олон таамаг, мэдээлэл байдаг ч одоог хүртэл батлагдсан зүйл алга. Тэгвэл саяхан энэ хэргийн талаар гавъяаныхаа амралтыг авсан Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Базаргүр хэргийн ноцтой мэдээлэлүүдийг хэллээ.Тодруулвал: Тухайн үед ажиллаж байсан шилдэг мөрдөгчдийг энэ хэрэг дээр ажиллаж байхад нь ажлаас нь чөлөөлж байсан байна. Хурандаа Д.Базаргүр ярилцлагандаа хэлэхдээ "Миний бие С.Зоригийн хэрэг дээр мөчидхөн хоёр удаа л орсон. Дорнодод явж байтал дуудаад С.Зоригийн хэрэг дээр ажиллуулахаар боллоо гэсэн. Жамъянсэнгээ хурандаа бид хоёр ажиллаж эхэлсэн. Долоо хоног ажиллаад хэд хэдэн зүйл гаргаж ирээд байсан. Гэтэл болиулах шийдвэр гаргасан. Бүр ажлаас чөлөөлж эхэлсэн. Тухайн үед уур хүрсэн. Бид нарыг ажлаас халсанд эсэргүүцэж байсан. "Би эргээд ирнэ шүү" гэж хэлээд гарч байсан. Ажлын хэсгээс хасах шийдвэр гаргасан хүнтэй дараа нь уулзахад "Тэр миний алдаа байна лээ" гэж байсан. С.Зоригийн хэрэг дээр миний бэлтгэсэн мөрдөгчдийн цөөхөн нь л ажилласан байдаг.
Бидний хэдэн залуус тэр хэрэг дээр орсон бол яах байсан бол гэж боддог л юм. Ямар ч байсан манай хамт олныг тараагаагүй бол будилаантай зүйлс лав үүсэхгүй байсан. Тухайн үед нам нь солигдож, дарга, цэрэг болох сонирхолтой зарим хүмүүст бид саад болж байсан байх. Тэгээд л бүгдийг ажлаас нь чөлөөлсөн гэж боддог юм. Цагдаагийн дарга болох гэсэн хүмүүсийн хийсэн ажил байх. Сүүлд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байхдаа хэргийг бага зэрэг цэгцэлж өгсөн. Үдэгдээгүй олон баримтыг нэмж, үдэж өгсөн. Тэр үед Э.Бат-Үүлийг хорьсон байдаг. Бидэнд Э.Бат-Үүлийг хорино гэсэн төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ хоригдсон нь Э.Бат-Үүлд ашигтай байсан. Э.Бат-Үүлийн талаарх зүйлс нэг мөр болсон шүү дээ" хэмээжээ.