Олигархи улстөрчдийн хамгаалалттай “Энержи Ресурс” Баруун цанхид шунаад байна уу?

2014/04/15
Share |
Хүмүүс:
Олигархи улстөрчдийн хамгаалалттай “Энержи Ресурс” Баруун цанхид шунаад байна уу?

 

Монгол Улсын иргэн бүрт хамаатай нэг ширхэг компани бий. Тэр нь Эрдэнэставантолгой. Хувьцааг нь эзэмшигч хэн бүхэн тэндээс хүртэх үр шим нь ямар байх бол гэдэгт тодорхой хэмжээний хүлээлттэй байдаг биз. Гэвч нөгөөх компани толгойгүй юм шиг засгийн бодлого, шийдвэрүүдийн харгайгаар олигтойхон үйл ажиллагаа явуулж гавилгүй өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн гэх таагүй тодотголтойгоор яригдсаар өдийг хүрч байгаа. Өмнөх болоод өнөөгийн эрх баригчдын аль алинд нь хамаатай 350 сая ам.долларын өрийг юу юугүй дарлаа, хариугүй дарчих гээд байна гэж шал худлаа юм ярьж ирсэн дарга болоод салбар хариуцсан сайд нарыг тэнэгээр нь дуудахад ч багадмаар. Ерөөс энэ засгийн хандлага, чиглэлд шүүмжтэй хандахаас өөр аргагүй байгаа. Мөн өмнөх засгийн үед удирдлагаар нь сууж байсан нөхдүүд ч бантан зутан зуурагчид гэхээс өөр сайн нэрийг өөрсдөдөө наах гээд бүтэхгүй юм. Тус компанийн захирал асан Б.Энэбиш арьсаа хамгаалан хэвлэлд ээлжит удаагаа хандаж ярьсан байх юм. Тэрбээр хэлэхдээ “...  “Чалко”-той байгуулсан гэрээ бол олон улсад мөрддөг стандарт зарчмын дагуу хоёр талд харилцан ашигтай байхаар байгуулагдсан оффтэк гэрээ юм. Маш их бодож, нөхцөл байдлуудыг тунгааж, олон талаас тооцож, удаан хугацаанд хэлэлцэж маргаж хийсэн учраас хариуцан ахалж хийсэн хүний хувьд би тайлбарлаад байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой”-д  энэ гэрээ хэрэггүй бол үлдэгдэл өрийг нь төлөөд бид гэрээг чинь худалдаад авъя гэж “Энержи Ресурс” компани өнгөрсөн жил хөөцөлдөөд байсан гэж сонссон юм байна. Боловсон хүчин, хүний нөөцийн талаар хийрхсэн, харалган бодлого явуулсны улмаас ажлаа мэддэг, туршлагатай хүмүүсийг ажлаас нь халсан байсан. Нүүрс баяжуулах, угаах үйлдвэрийн ТЭЗҮ хийлгэх ажлыг эхлүүлээд явуулж байсныг  удаасан мөртлөө сүүлд өөрөө мундаг хийсэн хүн болж сурталчилсан. Одоо хуурай аргаар элсээр нүүрс баяжуулах технологи нэвтрүүлэх тухай бодит амьдралд нэвтрээгүй технологийг ярьж цаг алдаж байна... Хамгийн үл бүтэх зүйл нь гэвэл өөрсдөө учраа олохгүй, мэдэхгүй байсан мөртлөө бүхний бурууг өмнөх үрүү чихэж аргалж худлаа ярьдаг явдал. Нэг жил найман сар орчим хугацаа өнгөрсөн тул миний зүгээс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн  одоогийн үйл ажиллагаа, удирдлагын арга барилд ингэж харьцуулалт хийж шүүмжлэлтэй хандаж байна.” гэжээ.


Тэгэхээр энд анхаарал татсан нэг асуудал байгаа нь Монголын Засгийн газар хэчнээн сарын туршид зүтгээд зүтгээд дарж дийлэхгүй байгаа өрийг “Энержи Ресурс” гэх олигархиудын компани авах санаархалтай байгаа юм байна. Магадгүй өр дарах процес сар сараар удаашраад байгаагийн цаана өөр бусдын ашиг сонирхол байгаа юм биш биз гэдэг өнцөг харагдаж байна. Учир нь Эрдэнэставантолгойн өртэй холбоотой асуудал дээр мэдэх ёстой хүмүүс нь дандаа зөрүүтэй юм ярьж ирсэн. Тухайлбал, Уул уурхайн яамнаас тус компанийн өр ширтэй холбоотой байр сууриа илэрхийлэхдээ зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллар  байна. 2014 оны 4 сарын 1-ний дотор 1.5 сая тн нүүрсээр 90 сая долларын өрийг, 4 болон 5 сард 1 сая тонн нүүрсээр 60 орчим сая долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны 5 сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэсэн юм. Тэгвэл  компанийнх нь захирал Я.Батсуурь 2013 оны 6 дугаар сард хэлэхдээ  “-Эрдэнэс Тавантолгой компани анх 2011 онд нүүрс нийлүүлэх Чалкогийн гэрээг Хятадтай хийж, 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Одоо 170 сая ам.долларын өр үлдсэн байна. Үүнийг бид нүүрс нийлүүлэх замаар өрөө барагдуулах гэрээтэй. Ингэхдээ 4-5 сарын хугацаанд 170 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтааж, Хятадын талд төлөх ёстой үлдэгдлээ дуусгах юм.” гэж байсан. Түүнийг ингэж хэлснээс хойш 8 сар өнгөрөхөд өр барагдаагүй бөгөөд өрийн үлдэгдэл нь 120 сая ам.доллар байна гэх зүйлийг мөн л Я.Батсуурь хэлсэн юм. Тэгэхээр компанийн удирдлага өрийн хэмжээг 120 сая ам.доллар байна гээд байхад Уул уурхайн яам 148 сая ам.долларын өртэй байна хэмээсэн нь 28 сая ам.долларын өр хаанаасаа буугаад ирэв ээ гэдэг асуултыг тавихад хүргэдэг.


Түүнчлэн Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан нарын нэр бүхий олигархиудын хамтран байгуулсан “Энержи Ресурс” Тавантолгой ордын 20 хувьд эзэн суусан шуналаа улам лавшруулж, баруун цанхийг гартаа оруулах сонирхолтой байна уу гэсэн асуулт энд гарч ирж байна.


Б.Итгэлт

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Кузнецк-8 купить IKEA СтрежевР¾Ð¹ ЗАХОДИ Купить амфетамР¸Ð½, Нижняя закладкР¸ спайса Ñ€ÐµÐ°Ð³ÐµÐ½Ñ‚Ñ ‹ фен, экстази, ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Можге ЗакладкР¸ соли ростов гоа лсд Соль купить в новосибР¸Ñ€ÑÐºÐµ СкотобаР·Ð° орг обход Купить псилоциР±Ðµ купить Мел Лабинск Каша из конопляР½Ð¾Ð¹ пыли фенциклР¸Ð´Ð¸Ð½ википедР¸Ñ ЗакладкР¸ трамадоР» вХилоке На каком растворР¸Ñ‚ÐµÐ»Ðµ лучше варить мак купить экстази в украине ЗакладкР¸ лирика в ГрайворР¾Ð½Ðµ БесплатР½Ñ‹Ð¹ робот для Ð±Ð¸Ð½Ð°Ñ€Ð½Ñ‹Ñ … опционоР² Героин закладкР¸ в москве Ñ‚Ñ€Ð¸Ð¾Ð´ÐµÐ½Ñ ‚ бийск курение марихуаР½Ñ‹ через вапорайР·ÐµÑ€ ÐœÐ°Ð½Ð´Ñ€Ð°ÐºÑ  что это Соль в закладкР°Ñ… купить Экстази купить в иркутск купить ГанджубР°Ñ ЛермонтР¾Ð² Гашиш в Чухломе запрещеР½Ð½Ñ‹Ðµ сайты девочки L и d изомеры ЗакладкР¸ героин в Чехе ацетата марганцР° ii
IP:141.101.132.208  2018-02-23 07:32:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.