Mister chicken үнэр орсон тахианы мөчөөр иргэдэд үйлчилжээ

2014/04/16
Share |
Хүмүүс:
Mister chicken үнэр орсон тахианы мөчөөр иргэдэд үйлчилжээ

Mister chicken идэх хэрэггүй шүү! хэмээн нэгэн иргэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан бидэнд хандсан юм. Mister pizza-ны хүргэлтээр авсан тахианы мөч нь цус шүүрсэн түүхий байсан бөгөөд үнэр орсон байсан байна. Иргэн Mister pizza руу яриад “танай тахиа түүхий байна энийг одоо яах вэ” гэхэд “Та нар хэр их идсэн юм 50 хувиас дээш ирдсэн бол бид хариуцахгүй хэмээн хариулсан байна.  Ийнхүү манай хүнсний үйлдвэрлэгчид хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүндээ хариуцлага хүлээх чадваргүй байгаа нь харамсалтай.

 

Өмнө нь мөн эндэхийн нэгэн захиалганд хүн байтугай нохой ч тоож идэхээргүй хатаж хорчийсон хар тостой тахианы мах гэхэд тун хүндхэн зүйл гоёмсог хайрцагтай хүргэгдэн ирсэн явдал хэсэгтээ л шуугиан дэгдээж байсан. Итгэж үйлчлүүлсэн хүмүүсийг ингэж гомдоох нь тэдний жирийн үзэгдэл болсон гэлтэй. Одоо зөвхөн Mister pizza-ны юуг ч худалдаж авах хэрэггүйг хэн бүхэнд сануулах нь зүйн хэрэг болж байна.

 

Эх сурвалж www.deed.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.