15 иргэний аминд хүрсэн `Азийн чоно` архины хэргийг шүүх хурал ирэх сард болно

2008/05/24
Share |
Хүмүүс:
15 иргэний аминд хүрсэн `Азийн чоно` архины хэргийг шүүх хурал ирэх сард болно

-Ш.Мөнхбат өршөөлийн хуулинд хамрагдаж, эхнэр болон менежер нь 5-8 жилийн ялтай зүйл ангиар зүйчлэгдэв-

Өнгөрөгч оны босгон дээр Багануур дүүрэгт метилийн спиртээр архи найруулан худалдаалж, 15 хүний амь насанд хүрсэн аюултай хэрэг гарсан. Мөн 200 гаруй хүн хордож, хордлогын төвд cap гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлж биеийн байдал нь дээрдсэн ч зарим нэгнийх нь хараа муудаж, хууч өвчин нь сэдэрсэн. Метилийн спиртээр архи үйлдвэрлэгч нь Багануур дүүргийн “Азийн чоно” ХХК. “Азийн чоно” гэх сүржин нэртэй дээрх компани нь найман нэрийн дэлгүүр, баар, ажиллуулж мөн архи, дарс үйлдвэрлэдэг байжээ. Тус компаний захирлаар “Азийн чоно” группын ерөнхийлөгч Ш.Мөнхбат, гэргий Ц.Сэлэнгэтэйгээ ажилладаг байсан билээ. Ц.Сэлэнгэ захирлын төрсөн ах Ц.Энхээ тус компаний менежерээр ажиллаж байх үедээ өөрийн танил ах дүү хоёр болох Ц.Баттогтох, Ц.Бат-Өлзий нараас 600 литр метилийн спиртийн нэг литрийг нь 1200 төгрөгөөр худалдан авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тэрээр худалдан авсан метилийн спиртээр 1200 орчим шил Нүнжиг, Азийн чоно, Сархад зэргийн архи үйлдвэрлэн дүүргийн дэлгүүрүүдэд худалдсан нь олон иргэнийг хордуулж, зарим нэгний амь насыг авч одсон харамсалтай хэргийн эхлэл болсон гэхэд болно. Ингээд хортой архийг үйлдвэрлэн, худалдах нөхцлийг хангасан “Азийн чоно” ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг УМБГ-ын мөрдөн байцаагч В.Отгонбаяр, н.Оюутболд нар шалгаж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын прокурор Т.Жадамбаа ажиллаж байна. Хортой архитай холбоотой хэргийг мөрдөн шалгах үед “Азийн чоно” ХХК нь олон сая төгрөгийн татвараас зугтан зайлсан болох нь тогтоогджээ. Ингээд тус группын ерөнхийлөгч Ш.Мөнхбатад ЭХ-ийн ТА-ийн 166.2 -оор буюу улсад төлөх ёстой татвараас зугтсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч дээрх хэрэг нь татварын өршөөлийн хуулинд хамрагдаж байгаа аж. Харин хортой архи үйлдвэрлэж, худалдан борлуулж, олон иргэний амь насанд хүрсэн гэх эрүүгийн хэрэгт “Азийн чоно” ХХК-ийн захирал Ц.Сэлэнгэ, менежер Ц. Энхээ, Х.Байгалмаа, метилийн спиртийг хил давуулан оруулж ирсэн Ц.Баттогтох, Бат-Өлзий мөн метилийн спиртийг “Азийн чоно” ХХК-ийнханд худалдсан Б.Баярсайхан, Баярбаатар нарыг яллагдагчаар татжээ. Шүүгдэгч Ц.Энхээгээс бусад шүүгдэгчийн хувьд гадуур батлан даалтанд байгаа гэнэ. Ах дүү Ц.Баттогтох, Бат-Өлзий нар нь метилийн спиртийг шатамхай чанарыг нь дээшлүүлж машины түлш бэлтгэх зорилгоор оруулж ирсэн хэмээн мэдүүлжээ. Тэдэнд ЭХ-ийн ТА-ийн 200 дугаар зүйл ангиар яллах дүгнэлтийг үйлдээд байгаа. Энэ зүйл анги нь “Химийн хортой бодисыг хууль бусаар хил давуулан оруулж ирсэн бол” 3-6 сарын баривчлах ялтай. Харин бусад шүүгдэгчийн хувьд ЭХ-ийн ТА-ийн 172 дугаар зүйл анги буюу “эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан бол” гэсэн заалтаар зүйлчлэгдэж байгаа. Энэ зүйл анги нь хүнд гэмт хэргийн ангилалд багтдаг ба 5-8 жилийн ялтай. Энэ хэргийг энэ сардаа багтаан шүүхэд шилжүүлэх гэнэ. Тэгэхээр шүүх хурал нь ирэх сарын ихээр болох бололтой.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ñêàéï çàêëàäêè õàðüêîâ Купить соль в Данкове закладкР¸ соли спб состав мефедроР½Ð° ск ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ из чего делают кристалР»Ñ‹ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ тест на наркотиРºÐ¸ положитРµÐ»ÑŒÐ½Ñ‹Ð¹ результР°Ñ‚ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси запретиР»Ð¸ изготовР»ÐµÐ½Ð¸Ðµ мефедроР½Ð° ñîëü çàêëàäêè õàðüêîâ закладкР¸ соли в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ кухнарь как варить КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв НефтеюгР°Ð½ÑÐºÐµ купить героин спб ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ эйфория москва рецепт на цикломеР´ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ по закладкР°Ð¼ в спб закладкР° фена спб êóïèòü mdma ýêñòàçè кухня домашнеР³Ð¾ Ñ‚ÐµÑ€Ñ€Ð¾Ñ€Ð¸Ñ Ñ‚а амфетамР¸Ð½ как Ð²Ñ‹ÑÑƒÑˆÐ¸Ñ‚Ñ Œ купить наркотиРº ЗакладкР¸ методон в Томари риталин метилфеР½Ð¸Ð´Ð°Ñ‚ rc biz ставропР¾Ð»ÑŒ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Инте форум соли для ванн íîðìà çàêëàäêà ñîëè Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в МосковсРºÐ¾Ð¼ альфа pvp Купить закладкР¸ лирика в МихайлоР²ÑÐºÐµ наркотиРºÐ¸ гидропоР½Ð¸ÐºÐ° рега россыпь ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ миксов лоперамР¸Ð´ гэб закладкР¸ с героиноР¼ тамбов
IP:188.68.0.171  2017-12-29 12:38:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.