Биеэ үнэлэгчийн баг зүүж, шинэ хаяг нээсэн Х.Тэмүүжингийн дайсан хэн бэ

2014/04/18
Share |
Хүмүүс:
Биеэ үнэлэгчийн баг зүүж, шинэ хаяг нээсэн Х.Тэмүүжингийн дайсан хэн бэ

Тэмүүжин сайдын нялх амраг 17 настай юм гэнэ, Сайдаар I Phone авахуулжээ хэмээн шуугиан тарьсан долоо хоног төгсгөлөө үзэж байна. О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьснаар энэ асуудал хурцадсан гэж болох. Гэсэн ч ажил хэрэг хууль, улс төрийн халуухан үйл явдлын хажуугаар янаг амрагийн тодотголтой ёс зүйгүй мэдээлэл синсаци болж байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг гурван хүүхэд, эхнэрээ  17 настай биеэ үнэлэгч охиноор сольсон талаар олон нийт сонирхож байгаа.

Харин сайдтай хувийн харьцаатай гэгдэх охины хувьд “Намайг Г.Сарангэрэл гэдэг би Х.Тэмүүжин сайдтай бэлгийн харьцаатай байсан нь үнэн гэх утгатай зүйлүүдийг хууль цагдаагийнханд ярьсан байгаа. Мэдээж эцэслэн шийдэгдээгүй байгаа хэргийг  цагдаагийнхан хэвлэлд ам нээгээгүй. Гэтэл Г.Сарангэрэл   гэгч би бол сайдын нууц амраг хэмээн зарлах шахам статус ыг цахим хуудсаараа илгээж олны анхааралд илт орохыг хичээж байгаа нь тун сонирхолтой.  Ингээд хиймэл давхраа оёулж, хүүхэлдэй мэт нүүрээ будан хагас нүцгэн зургаа олонд  дэлгэсэн Г.Сарангэрэлийн  фэйсбүүк хуудсыг үзэхэд л хэнд ч ойлгомжтой. Тодруулбал 4 дүгээр сарын 5-нд нээсэн энэ хуудсанд ердөө охиныг биеэ үнэлэгч болгон харагдуулах статус, зураг байгаа. Сайдын амрагийн явдлын тухай синсацитай жүжиг анхнаасаа л тавилттай жүжиг байж. Харин энэ хэргийн цаана хэн байгаа нь  сонирхол татаж байгаа.

Ингээд  Х.Тэмүжин сайдын асуудлаар УИХ-ын гишүүн  Г.УянгынШударга ёс эвслийн бүлгийн хуралд хэлсэн үгийг сонирхуулж байна.

 

Манай нөхөд Х.Тэмүжин сайдыг огцруулах үндэслэлүүдийг хангалттай ярилцлаа. Бүлэг ерөнхийдөө санал нэгдэе гэж байх шиг байна. Би арай өөр бодолтой байгаа учраас саналаа хэлье. Нөхдийн ярьж байгаа үндэслэлүүдийн дотор бодууштай зүйлүүд байнаа. Тухайлбал эмнэлгийн барилгыг ажлын байр болгох гэж байгааг анх энэ асуудлыг сөхөж тавьсан хүний хувьд ч, Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд ч би яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэв сайд Чингэлтэй дүүргийнхэнд үйлчилж байгаа ганц амбулатори дээр очиж үзвэл миний эсэргүүцлийг ойлгоно. Цагдаагийн хувцсыг Туркт оюулсныг өмгөөлөх үндэслэл байхгүй байна. Энэ хувцсыг Монголд оюулж болох л байсан.

ГЭХДЭЭ, би нэг зүйлд ихээхэн нухацтай хандаж байна. Тэмүжин сайд хуульзүйн салбарын шинэчлэлийн бодлогыг гаргаж тавьсан. Энэ бол олон жил бугшсан салбарын үүрийг бужигнуулсан үйлдэл байсан. Олон дарга цагдаа үүнд маш дургүй байгаа, яагаад гэвэл тэдний амь амьдрал тасрахад ойртсон учраас. Энэ салбар ямар аймар болсон бэ гэдгийг тэдэнтэй байнга тэмцэлддэг байсан хүний хувьд гадарлаж байна. Сая тойргоороо явж байхад, 10 мянган хүн амтай хороонд ганцхан хэсгийн байцаагч байна. Ганц хүн юундаа ч хүрэхгүй, унаа унаш ч байхгүй. Тэгэхэд ланд 570 унаж мөрийтэй тоглосон, гүзээтэй дарга цагдаа нар дээд түвшиндээ овоорсон байгаа. Тэд хэзээ ч хорооны цагдаа хийхийг хүсэхгүй. Яг л уруугаа харсан пирамид.

Ингэхэд та нар бодож үз дээ. Яагаад цагдаа дипломат, цагдаа элчин сайд болдог юм бол?! Энэ юу гэсэн үг вэ?! Цагдаагийн байгууллага өөрөө гэмт хэргийн үүр уурхай, өөрсдөө рэкетчин, шантаажчин. Ийм л үүрийг Тэмүжин сайд бужигнуулчих шиг болсон. Тэмүжингийн тухай ар араасаа цуварч байгаа энэ янз бүрийн яриа хэл дээрх үүр уурхайг ухаж төнхөж эхэлсний төлөөс биш биз?! Ямар ч үнээр хамаагүй өөрсдийгөө амьд авч үлдэх гэсэн улайрал шиг надад анзаарагдах боллоо.

Баасанхүү гишүүн гаргаж ирээд байгаа энэ баримтуудаа яаж олж авсан бэ? Хэн нэгний гар хөл болоогүй байгаа гэж бас бодогдож байна. Ийм учраас би асуудлыг одоо санал хурааж мухарлахын эсрэг байна. Ямар ч байсан Тэмүжин сайдыг сонсох ёстой гэж бодож байна. Түүний дараа ямар санал өгөхөө шийднэ.

Нөгөө талаар өнөөг хүртэл хуульзүйн салбарын шинэчлэлийн талаарх Тэмүжин сайдын бодлогыг эсэргүүцсэн хүн олон байгаа ч өөрийн альтернатив хувилбараа сөргүүлэн тавьсан хүнийг би олж харсангүй.

Харин Х.Баттулга сайд ингэж ярьжээ.

:Хэн нэгнийг буруутгахаас өмнө нухацтай ярилцах хэрэгтэй... энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.