Живсэн онгоцны ахмад хамгийн түрүүнд аврах хантааз өмсөж, үсэрчээ

2014/04/18
Share |
Хүмүүс:
Живсэн онгоцны ахмад хамгийн түрүүнд аврах хантааз өмсөж, үсэрчээ

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” гатлага онгоц Өмнө Чолла мужийн Жиндо арлын ойролцоо өчигдөр өглөө /IV.16/ 08:58 цагт осолдож, живсэн билээ. Гатлага онгоцонд 475 хүн зорчиж явсан бөгөөд үүнээс 179 хүнийг олж авраад байгаа юм. Өмнөд Солонгосын албаныхны өнөөдөр /IV.17/ мэдээлснээр ослоор есөн хүн нас барсныг тогтоогоод байгаа бол 287 хүн ор сураггүй хэвээр байна. Амь үрэгдсэн хохирогчдын тав нь 17 настай, ахлах сургуулийн сурагчид байжээ.

Одоогоор Өмнөд Солонгосын албаныхан ослын шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа боловч гэрчүүдийн мэдээлснээр гатлага онгоц хад мөргөснөөс живж осолдсон бололтой.

Одоо цагдаа нар зорчигчдын ар гэрийнхнээс мэдүүлэг авч байна. Хөлөг онгоцны ахмад Лий Жүнсёк аврагдсан хүмүүсийн нэг бөгөөд телевизээр дамжуулан ард түмнээс уучлал хүсч “Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Яах ёстойгоо ч бас мэдэхгүй байна. Ард түмнээс уучлал эрж байна” гэжээ.

Гэхдээ гэрчүүдийн мэдүүлснээр, тэрбээр хөлөг онгоцноос хамгийн түрүүнд үсэрсэн хүмүүсийн нэг аж. Шар тэнгист одор тэнгисийн цэргийн 171 хөлөг, 19 онгоц, 500 шумбагч ажиллаж байгаа аж

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.