Г.Оюунгэрэл: Зүрх сэтгэл минь тайзнаас хэзээ ч буухгүй

2014/04/19
Share |
Хүмүүс:
Г.Оюунгэрэл: Зүрх сэтгэл минь тайзнаас хэзээ ч буухгүй

Азийн хатан хаан”, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийг дугаарын зочноор урилаа. ТэрээрДэлхийд нэртэй Монголтөрийн бус байгууллага байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байгаа юм. Түүнтэй гоо сайхан, үзэл бодол, дотоод ертөнцийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

 

 

-ЯагаадДэлхийд нэртэй Монголтөрийн бус байгууллага байгуулах болсон бэ. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

-Манайхан загварын ертөнц гэхээр зөвхөн моделиудаар төсөөлдөг. Гэхдээ гол цөм нь загвар зохион бүтээгчид. Дизайнер байхгүй бол бид ажилгүй шүү дээ. Манайд харьцангуй авъяастай, дэлхийд үнэлэгдэхээр загвар зохион бүтээгчид төрж байна. Түүнийг саяМercedess benz”-ийн шоу нотоллоо. Бид тэднийгээ дэмжих ёстой.

 

 

-Жишээлбэл, танай байгууллага тэднийг хэрхэн дэмжих вэ?

-Манай загвар зохион бүтээгчид нэг шоунд оролцохын тулд бүх зүйлд анхаарлаа хандуулдаг байсан. Нүүр будаг, үс засалт нь ямар байхав, шоуны тайзаа хэрхэн янзлах гээд санаа зовох асуудалтай бишгүй тулгардаг. Харин бидний хувьд тэр асуудлыг нь мэргэжлийн төвшинд зохицуулах баг бүрдүүлж ажиллахаараа онцлог юм. Загвар зохион бүтээгч зөвхөн шинэ загвартаа л анхаарлаа хандуулна. Манай байгууллагад мэргэжлийн нүүр будагч, тайз засагч, үсчин гээд бүгд бий. Бид дизайнеруудаа дэмжээд дэлхийн зах зээлд гарахад нь тусалъя гэж шийдсэн юм.

 

 

-Үнэнийг хэлэхэд их хол сонсогдож байна?

-Үнэхээр хол сонсогдож магадгүй юм. Гэхдээ хэт холын алхмаа одоо тавих нь зөв гэдэг шүү дээ. Бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн төлөө одооноос эхэлж урагшлах болно. Миний нэг мөрөөдөл байдаг юм. Солонгосын тухай бодохоор кимчи, Францын тухай бодохоор паста санаанд ордог шиг дэлхийн хүн төрөлхтөн Монгол гэхээр шууд кашмер бодогддог байгаасай гэж хүсдэг. Бид яагаад ноос, ноолууран хувцсаараа дэлхийд манлайлж болохгүй гэж. Энэ чинь манай орны баялаг шүү дээ. Таван хошуу малынхаа арьсаар гайхалтай хувцас хийж чадах үндэстэн Монголоос өөр хаана ч байхгүй байх. Монголын үндэсний хувцсыг дэлхийн загварынхан яаж биширч, атаархаж хүлээж авдаг гээч. Тэр болгонд би эх орноороо, үндэсний урлаг, өв соёлоороо бахархдаг.

 

 

-Загвар зохион бүтээгчдийн хувьд тийм байдаг байж. Харин загвар өмсөгчдийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Манай загвар өмсөгч нар чадварын хувьд гайхалтай. Дэлхийн хаана ч очсон гологдохооргүй стандарттай шүү. Дэлхийн өнцөг булан бүрт, алдартай агентлагуудад монгол модель байдаг. Тэд эх орныхоо нэрийг тодорхой хэмжээгээр гаргаад л явж байгаа. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.