Ажилчдаа өрөөр “багалзуурддаг” Номингийн Ш.Баярсайхан, хүнсний тасгууддаа жоом үржүүлж байна уу?

2014/04/22
Share |
Хүмүүс:
Ажилчдаа өрөөр “багалзуурддаг” Номингийн Ш.Баярсайхан, хүнсний тасгууддаа жоом үржүүлж байна уу?

“Номин” их дэлгүүрт “ажилд ороход амар гарахад хэцүү” гэдэг. “Бизнесмэн” Ш.Баярсайханы мэргэн удирдлага ухаалаг “менежмэнт” нь ажилчдаа өрөөр багалзуурдаж үүрдийн “боол” болгох зорилготой юм шиг. Их дэлгүүрийн гэгдэх төв “Номин”-гийн ажилтнуудын 1-р сарын нийт өр 19 сая төгрөг гэж гарч, үүнийг зохион байгуулагчаас доошхи бүхий л нярав, худалдагч ачигч нар хуваахад нэг хүнд 200-300 мянган төгрөгийн өр ноогдоно. Тэрхүү өрийг ажилчид нь сар ажилсан цалингаараа төлнө.Өнгөрсөн сард 3-р хорооллын “Номин”-д “өр барагдуулах сарын аян” явагдаад хуу суутгасан тул цалин авсан хүн гэж гарсангүйд бараг үймээн дэгдэх шахсаныг арай гэж дарсан. Үйлчлүүлэгчиддээ харицлтыг нь өгдөггүй, олон янзын хөнгөлөлт нэрээр иргэдийг шулдаг “Номин”-гийнхон тэнгэрт хадсан үнэтэй бараан дундаа “шар өвчний үүр болсон ЖООМ” ноёнтонг үүрлүүлж байна. УИХ-ын Номин супермаркетын хүнсний тасагт шар жоом олноор байгааг гэрэл зургаар баримтжуулсан. Энэ удаа ШӨХТГ-ын О.Магнай дарга “Номин”-д хэрхэн анхаарлаа хандуулж, иргэдийнхээ эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх вэ?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.