Г.Эрхэмбаяр: 99 хувь нь зовлон, нэг л хувь нь аз жаргал

2014/04/22
Share |
Хүмүүс:
Г.Эрхэмбаяр: 99 хувь нь зовлон, нэг л хувь нь аз жаргал

"Нэг л жүжгийн гол дүрийг бүтээнэ гэдэг нэг их сургууль төгссөнтэй л адил" гэж хатуу ч гэсэн үнэн үг. Анхны жүжгийнхээ гол дүрийг бүтээж байхдаа л найруулагч Н.Наранбаатар ахаасаа их зүйлийг сурч, жүжигчин болох гараагаа эхлэж байсан гэх жүжигчин залуу маань оюутан ахуй цагаасаа л театрын босгыг алхаж, жүжигчин хүний жаргал зовлон, хүнд хэцүүг амсаж яваа. Найзуудтайгаа хамтран Мөрөөдлийн театраа байгуулан хэдийн гурван жилийн нүүр үзэж байгаа хөдөлмөрч залуугийн уран бүтээлийн талаар хүүрнэсэн сонирхолтой ярилцлагаа та бүхэнд хүргэж байна. 

 

Анх жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болов. Оюутан байх үеэс тань яриагаа эхлье?

 

Би бага байхдаа тийм мэргэжилтэй болно энэ тэр гэж хүсэж мөрөөдөж байгаагүй л дээ. 10-р ангиа төгсөх үеэсээ л ямар нэг мэргэжил сонгох ёстой гэж ойлгосон. Манай ангийнхан чинь ийм мэргэжилтэй, тийм мэргэжилтэй болно гэж бүгд л ярьцгааж эхэлсэн. 10 жил гэдэг бол нисэж явсан үе гэж би боддог юм. Тэгээд сургуулиа төгсөх үеэрээ “нээрээ би чинь ямар нэг мэргэжилтэй болно, сургуульд орох ёстой” гэж толгойд орж байсан. Энэ үед ээж минь “Чамд урлагийн удам байдаг. Энэ талаараа мэргэжил сонговол ямар вэ” гэж зөвлөж байсан. Хэрэв ээж минь зөвлөгөө өгч, урлагийн талруу чиглүүлээгүй байсан бол аавыгаа дагаад цэргийн хүн болох байсан. Ер нь би жүжигчин болоогүй байсан бол цэргийн хүн л болох байлаа. Тэгээд ээжтэйгээ хамт СУИС-д шалгалт өгөөд тэнцэж байсан.

 

Уран бүтээлийн анхны дүрийн хувьд. Таны сэтгэлд хамгийн их хоногшсон дүр?


Дөрөвдүгээр курстээ анх УДЭТ-ын тайзнаа гарсан. Тэр үед төгсөх курсийн оюутнуудын дунд “Шилдэг дүрийн уралдаан” гэж болдог байсан. Тэр уралдаанд сургуулиа төлөөлөөд анх тайзан дээр гарсан уран бүтээл бол “Хунгийн дуу” гэдэг жүжиг байгаа. Сургуулиа төгсөөд жүжигчин болоод анх авсан дүр маань бол найруулагч Болд гээд багшийнхаа найруулсан Жамух жүжиг дээр тоглосон.

 

Таны хамгийн их үлгэр дуурайл авдаг, хүндэлж явдаг жүжигчин. Оюутан байх үеэсээ л би энэ хүн шиг л жүжигчин болохсон гэж бодож явсан хүн бий юу?

 

Байлгүй яахав. Оюутан байхдаа театрт очиж хулгайгаар жүжиг их үздэг байсан. Оюутнуудад чинь билет худалдаж авах мөнгө гэж байх биш. Хамгаалагчидынх нь ар өврөөр гүйж байгаад л их жүжиг үздэг байсан. Тэр үед “Ромео Жулетта”, “Надаар тоглосон хайр” гээд жүжгүүд их тоглогддог байсан. Аль болох бүгдийг нь л үзэхийг хичээдэг. Нэг үзээд болих ч үе бий. 10,15 удаа ч давтаж үздэг байсан. Энэ маань жүжигчин болоход их нөлөөлсөн. Би сургуулиа төгсөөд 11 жил болж байна. Сургуульд байх үеэсээ л драмын театрт ажиллаж ахмадуудаасаа сурч явсан. Ер нь ахмадуудаа их хүндэлдэг. Ер нь тэр энэ гэж би нэр цохоод байдаггүй. Бүгдийг нь л хүндэлдэг.


Жүжигчин мэргэжил хүнд хэцүү гэдэг. Таны хувьд энэ мэргэжлийн жаргал зовлонг юунаас мэдэрч байна?

 


Мэргэжил болгон зовлон бэрхшээл ихтэй. Би бол бүгд л зовлон гэж хэлнэ. Жүжигчин хүний 99 хувь нь зовлон, нэг хувь нь л жаргал байдаг. Дүр бүтээхийн тулд дандаа тооцоолж бодож хөдөлмөрлөж байдаг. Нэг гайхалтай аз жаргалтай кайф нь бол бүх үзүүлбэрээ үзүүлж тоглолтоо дуусгачаад хөшиг хаагдах мөч. Яг л тэр мөчид би гүнзгий амьсгаа авч тайвширдаг. Үзэгчдийнхээ алга ташилтан дор тоглолт дуусах шиг сайхан мэдрэмж байхгүй.


Хамгийн их таниас хүч хөдөлмөр шаардсан дүр?

 


Анх УДЭТ-т ороод миний анхны гол дүрийг нь бүтээсэн жүжиг болох Нүцгэн дурлал инээдмийн жүжиг надад маш том сургамж болсон. Нэг жүжгийн гол дүрийг бүтээнэ гэдэг нэг их сургууль төгссөн юм шиг л мэдлэг ур чадвар хуримтлуулдаг. Найруулагчаар нь Н.Наранбаатар ах маань ажиллаж байсан. Н.Наранбаатар ах маань тэр жүжгээр намайг их нээж өгсөн.


УДЭТ-ийг босго өндөртэй гэдэг. Театрт орж байсан үеэ дурсвал?

 


Оюутан байхдаа орсон “Шилдэг дүрийн уралдаан”-д би гуравдугаар байранд орсон. Тайзан дээр шагналаа авах гээд зарлуулаад, шагналаа авах үед шагнал өгч байсан хүн маань тэр үед нэг таягтай хүн байсан нь Баатар найруулагч маань байсан. Тэр үед Баатар найруулагч намайг төгсчихөөд ирээрэй гэж байсан. Тэр үг бол надад илүү их урам зориг өгсөн. Би чинь урилгаар театрт орж байгаа гээд л их хөөрдөг байсан. Тэгээд сургуулиа төгсөөд очсон чинь нөгөө хүн маань намайг таниагүй. Гэхдээ л дөрөвдүгээр курсээсээ эхлээд л байнга л арын алба, туслах дүрүүдэд хоёр жил цалингүй ажиллаж байж жинхэлсэн. Тэгээд тэрнээс хойш зургаан жил театртаа ажиллаад, энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.