Загвар өмсөгч Г.Дэлгэрмаа “Үргээлэг” УСК-д дүр бүтээжээ

2014/04/22
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч Г.Дэлгэрмаа “Үргээлэг” УСК-д дүр бүтээжээ

“Үргээлэг” уран сайхны кино өнгөрөгч амралтын өдрүүдээр нээлтээ хийн кино театруудаар гарч эхэллээ.  Энэ кино нь Монгол улсаа төлөөлөн Холливүүдэд данстай болсон анхны жүжигчин С.Амарсайхан, кино ертөнцөд хүч түрэн орж ирж буй эмэгтэй жүжигчин Б.Навчаа нарын СУИС-ийн кино драмын нэгэн үеийн ангийн найзуудын бүтээсэн анхны бүтээл юм. 

         Түүнчлэн энэ кинонд сүүлийн үед хэвлэлийн баатар болоод байгаа загвар өмсөгч Г.Дэлгэрмаа туслах дүр бүтээжээ.  Тэрээр энэ талаараа өөрийн твиттэр хуудсандаа “Уг нь надад хэд хэдэн киноны санал ирсэн, заримтай нь гэрээ хийсэн байсан ч миний нэр хүндэд бүдүүлгээр халдсан гүтгэлэгүүдээс болоод ихэнхээс нь аргагүйн эрхэнд татгалзсан, харин найзууд болох Амраа, Баясаа болон Навчаа эгч нарын энэ сайхан бүтээлд хэсэгхэн л гардаг юм” хэмээн бичжээ.

         “Үргээлэг” кинонд Монгол улсад үй олноороо хууль бусаар ажиллаж байгаа Хятад ажилчдыг үргээх зорилготой,  эх орноо гэсэн сэтгэлтэй гадаадын иргэн харъяатад ажилладаг хэсэг залуусын ажил, амьдрал гардаг.

        Дашрамд хэлэхэд хүчирхийллийн эсрэг анх удаа зоригтой дуугарч, хүчтэй тэмцэж байгаа  загвар өмсөгч Г.Дэлгэрмаагийн анхны кино бүтээл амжилттай болсон байна.

Илүү их мэдээлэлийг HUNNU.MN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Шишки в НелидовРµ Пушкино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD 220 mkg БлокироР²Ð°Ð»Ð¸ блокироР²Ð°Ð»Ð¸ да не Ð²Ñ‹Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð»Ð¸ Ямало-Не
IP:193.32.94.179  2018-09-19 01:43:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.