Дуучин Хишигбаяр,Дэлгэрмаа нарын бяцхан хүүг сэхээнд, муу байгаа хэмээн худал ярьсан “Алтан хуур” наадам

2014/04/24
Share |
Хүмүүс:
Дуучин Хишигбаяр,Дэлгэрмаа нарын бяцхан хүүг сэхээнд, муу байгаа хэмээн худал ярьсан “Алтан хуур”  наадам

Сүүлийн үед хэвлэлээр дуучин Хишигбаяр,Дэлгэрмаа нарын 2 сартай бяцхан хүүгийн бие тааруу байгаа талаар мэдээллэх болсон. Учир нь Алтан хуур наадмын үеэр хөтлөгч Батбаяр энэхүү мэдээлэлийг олон түмэнд тараасан юм. Харин энэ бүхэнд хос дуучид маань хариулт өглөө.

 

Тэрбээр “2014 оны 4 сарын 22 нд нийтийн дуучдын "Алтан хуур"наадам улаан хивсний ёслол гэх үйл ажиллагаа боллоо. Ямар ч зохион байгуулалт байхгүй үе үеийн нийтийн дуучдын хөдөлмөрлөж бий болгосон энэ их урлагыг,уран бүтээлчидийг гутаасан, олон нийтэд сөрөг PR өгсөн үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүст харамсаж байна.Миний бие энэ үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.Гэсэн ч бид 2 -ийг нийтийн дууны шилдэг хос дуучин гэх нэрээр шагналаа.Энэ наадамд оролцохгүй гэсний төлөө хорвоо дээр ирээд 2-хон сар болж буй хүүг минь сэхээнд бие нь муу байгаа гэж худал тайлбар хийсэн СГЗ нэвтрүүлэгч хөтлөгч Батбаяр өөрсдийнхөө зохион байгуулалтгүй үйл ажиллагаандаа хүний хүүхдийн нэр бариж нүүрээ хаацайлсан үйлдэл хийсэн энэ хүмүүст үнэхээр харамсаж байна гомдож байна.Бидэнд энэ шагнал хэрэггүй ээ. Худалч хуурамч хүмүүсээс өгч буй зүйл нь бас л хуурамч байгаа.ЗӨВ ХҮНИЙ ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ НҮДНЭЭС ДАЛД Ч ЗӨВ Л БАЙДАГ...” хэмээн бичсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.