Татвараар дарамталсан Улаанбаатарт амьдрах уу, эс амьдрах уу?

2008/05/26
Share |
Хүмүүс:
Татвараар дарамталсан Улаанбаатарт амьдрах уу, эс амьдрах уу?

Нийслэлд амьдарсныхаа төлөө татвар төлнө хэмээн яриа олны чих дэлсэж, зарим нэгийг нь цус харвуулах дөхөж байна.

Гэтэл энэ яриа үнэн гэдгийг Тєсвийн байнгын хорооны дарга Л.Пvрэвдорж баталж, хэвлэлийн бага хурал хүртэл зарласан ч хэдий хэмжээний татвар төлөхөө тодорхой мэдэгдсэнгүй.  Харин татвараа хугацаандаа тєлєєгvй иргэнд хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэхvйц мєнгєн торгууль ногдуулах нь. Аж ахуйн нэгжид гурваас зургаа дахин нэмэгдvvлсэн торгууль оноох аж. Энэ нь татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай төдийгүй хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн их байгаатай холбоотой хэмээн тайлбарлалаа.

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж байна. Үүний зэрэгцээ сардаа зөвхөн унааныхаа мөнгөнд л цалингийнхаа гурваны нэгийг зарцуулдаг нийслэлчүүд Улаанбаатар хотод амьдарч, агаараар нь амьсгалсныхаа төлөө татвар төлж эхэлбэл Монгол орныг хамарсан ядуурал буурах ч үлгэр болох бололтой. Түүнчлэн Үндсэн хуулиар олгогдсон амьдрах газраа чөлөөтэй сонгох иргэдийн эрхийг зөрчиж байгаагаа УИХ-ын эрхэм гишүүд ухамсарлаж байгаа юм болов уу.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.