Малайзын онгоцыг олжээ

2014/05/01
Share |
Хүмүүс:
Малайзын онгоцыг олжээ

Олон хоног эрэл сурал болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Эм Эйч 370” онгоцыг олсон байна. 
    Өнгөрөгч гуравдугаар сарын 8-нд сураг тасарсан “Эм Эйч 370” 239 хүн тээвэрлэж явсны ихэнх нь Хятадын иргэд байв. Тиймдээ ч Хятадын зүгээс энэ хэргийг нягталж, онгоцыг олохыг шаардсаар байсан юм. 
    Олон улсаас хайгуулын ажилд хойрго хандсан гэх шүүмжлэл хүлээсэн Малайзын Засгийн газар “Эм Эйч 370” онгоцыг олох ажилд Австралитай хамтарсан бөгөөд Австралийн далайн хайгуулын “GeoResonance” компани онгоцыг Бенгалын булангаас олсон байна.  Юутай ч Куала-Лумпураас Бээжин чиглэн ниссэн “Эм Эйч 370” онгоц олдож, хар хайрцгийн мэдээллийг тайлж унших боломж олдлоо.

mongolic.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.