Н.Алтанхуяг хор найруулдгаа дахин баталж, дорой дөрвөн гишүүн АН-д автлаа

2014/05/02
Share |
Хүмүүс:
Н.Алтанхуяг хор найруулдгаа дахин баталж, дорой дөрвөн гишүүн АН-д автлаа

УИХ-ын чуулганаар ирц олигтой бүрддэггүй, гашуун түүх бий. Үүний учир нь “давхар ажил” хийдэг 17 сайд чуулгандаа суудаггүйтэй шууд холбоотой. Өчигдрийн чуулганаар гэхэд л урьд өмнө нь байгаагүйгээр ирц бүрдэж, 74 гишүүн ажилдаа ирсэн нь том амжилт боллоо. Харин ажилдаа ирээгүй хоёр нь  С.Одонтуяа, С.Дэмбэрэл нар байлаа. Хүнд сурталтай сайд нарт хэрэгтэй, чухал асуудал хэлэлцэх гэж байсан болохоор ингэж ирц бүрдүүлжээ. Тодруулбал өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар нийгэмд хүлээлт үүсгээд байсан хоёр чухал асуудлыг хэлэлцэхээр байлаа. Ингээд үдээс хойших чуулган эхлэхэд  “давхар дээл”-ийг тайлах гэсэн санал хураалаа 74 гишүүнээс 39 гишүүн татгалзсан кноп дарснаар хуулийн төсөл унасан юм. Үүнийг мэдээж олонхын хүчээр АН унагаж байгаа.

 

Уг хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсанаас хойш нам эвсэл, бүлэг доторх зөрчил үүссэн. Тэднийг зөрчилдөхөд хуулийг хэрэгжүүлэх хугацаа нөлөөлсөн юм. Ерөнхийлөгч хуулиа өргөн барихдаа 2016 оны долдугаар сарын нэгнээс гэсэн хугацаа заасан боловч, хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр 2014 оны 7 дугаар сарын 1-нээс “давхар дээл”-ээ тайлах ёстой гэсэн МАН-ын бүлгийн гаргасан санал дэмжигдэж дараа нь байнгын хороогоор АН-ынхан 2016 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн саналыг босгох гэж оролдоод чадаагүй юм. АН 17 сайдаа авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийлээ. Намын эсрэг санал өгсөн гишүүдийг хүртэл намаасаа хөөнө гэж өдөржин шөнөжин хуралдсаны эцэст арай гэж дээлтэйгээ үлдэхээр боллоо.

 

Гэхдээ АН-ын эсрэг санал өгсөн АН-ын гишүүд болох Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нарын гишүүд өмнөх саналаасаа ухраагүй байна. Гэтэл “давхар дээл”-ээ тайлах ёстой гэж чанга дуугарч байсан О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар АН-ынханы саналыг дэмжиж, “дээлээ тайлах” шаардлагагүй гэсэн санал өгчихлөө. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төсөл өргөн барьчихаад одоо болохоор эргүүлэн татах юм яриад байгаа. Мөн түүнийг Ерөнхий сайд дуудаж уулзсан юм байна лээ. Мөн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүд давхар дээлийг тайлах ёстой гэдгээр хэдэн сарын турш байр сууриа илэрхийлчихээд хэлсэндээ хүрч чадсангүй.

 

Бие даагчдыг үнэн ч шударга, намд автдаггүй хүмүүс болов уу гэж бодсон боловч үгүй бололтой. Эндээс харахад намын тохироо харагдаж байна. Эсрэг санал өгсөн дөрвөн гишүүнийгээ өмнөх санаанаасаа буцахгүй гэдгийг мэдсэн Ерөнхий сайд хүний үгэнд орох, сул дорой дөрвөн гишүүнийг урхидан ийнхүү өөрийнхөө талд санал өгүүлжээ. Угаасаа энэ дөрвийг бодлыг нь өөрчилж санал өгүүлээгүй бол “давхар дээл” дэмжигдэхээр байлаа. Учир нь дөрвөн гишүүний саналаар илүү гарч уг хуулийг зохион байгуулттайгаар унагасан юм. Ямар нэгэн албан тушаал эрх мэдлийн төлөө АН-д автсан дөрвөн гишүүн ичгэвэртэй бөгөөд итгэл алдсан зүйл хийлээ. Суудлаасаа унахгүйн төлөө хор найруулан “чичирсэн” Н.Алтанхуяг хорыг төгс хутгадаг, хутгасаар ч ирсэн гэдгээ үүгээр дахин баталлаа.

Н.Ганаа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop ïî çàêëàäêàì ñïàéñ ñîëü Купить Порох ПыталовР¾ Купить трамадоР» в БелоречРµÐ½ÑÐº Купить закладкР¸ спайс в КерчьосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся россыпь в Талице Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ТрехгорР½Ð¾Ð¼ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в АстрахаР½Ð¸ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ГурьевсРºÐµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾Ñ‚Ñ ƒÑ€ÑŒÐ¸Ð½ÑÐºÐµ êóïèòü ìèêñû çàêëàäêîé ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Петушке Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ПриморсРºÐ¾-АхтарÑ
IP:95.181.177.163  2018-01-20 21:37:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.