Дэлхийд зартай шоронгууд: Шпандау шорон

2014/05/05
Share |
Хүмүүс:
Дэлхийд зартай шоронгууд: Шпандау шорон

Цэргийн гэмт хэрэгтнүүдийн шорон болох Шпа́ндауг (нем. Kriegsverbrechergefдngnis Spandau) Берлины бүс нутагт байгуулжээ.

Улаан тоосгоор барьсан шоронгийн хананы өндөр нь 5-10 метр, цахилгаан гүйдэл бүхий төмөр утсаар хүрээлэгдсэн. Дохио өгөх харуулын цамхаг арван  метр бүрт байрлана. Шоронгийн гадна талд эргэн тойронд нь автомат буугаар зэвсэглэсэн 60 орчим цэргүүдээр хамгаалагдсан. Камерийн урт нь 3 м, өргөн нь 2.7 м, өндөр нь 4 метр байжээ. Шоронгийн дотоод журам тухайн үеийн өөр шоронгуудтай харьцуулахад маш харгис байжээ. Хоригдолууд сардаа нэг л удаа гэр бүлийнхэндээ захиа бичиж болдог. Тэдний хувьд хоорондоо ярих, сонин унших, өдрийн тэмдэглэл, дурсамж  бичих зэрэг хориотой. Харин эргэлтээр ирсэн хүмүүстэй хоёр сард нэг удаа 15 минут л уулзана. Шөнө 15 минут тутамд гэрэл асаан тооллого явуулна.      

Тэнд 1946-1987 онуудад Нюрнбергийн шүүхээс янз бүрийн хугацаатай хорих ял авсан немецийн цэргийн гэмт хэрэгтнүүд хоригдож байв. Шпандау шоронг 1876 онд Вильгельмштрассе гудамжинд байгуулсан бол 1979 оноос цэргийн шорон гэсэн зориулалтаар ашиглах болжээ. Гэхдээ 1919 он гэхэд тэнд иргэний болон эрүүгийн гэмт хэрэгтэнүүдийг  Эндээс үргэжлүүлэн уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.