“Тайгам алтай”-н эзэд иргэдээс зувчуулсан мөнгөө хувийнхаа дансанд хийдэг байжээ

2014/05/06
Share |
Хүмүүс:
“Тайгам алтай”-н эзэд иргэдээс зувчуулсан мөнгөө хувийнхаа дансанд хийдэг байжээ

Орон сууц худалдан авч буй иргэдийг м.кв дутуу өгчөөд илүү мөнгө тө­лүүлэх, чанаргүй сууц барих зэргээр олон сая төгрөг хохирсоор байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоогоод байгаа. Энэ дунд иргэдийг илүү ихээр хохироогоод байгаа гурван компани бий. "MD top"  “Тайгам алтай”,”Тектоник” ХХК зэрэг компаниууд байгаа. Эдгээр компаниуд иргэдийг их хэмжээгээр хохироосон ба хохирлыг нь барагдуулахгүй байгаа учраас тус бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ нь дундаа ШӨХТГ-т “Тайгам алтай” ХХК-ыг шалгуулахаар хамгийн их хүн гомдол гаргасан байгаа юм. “Тайгам алтай”-г шалгуулахаар 213 хүн гомдол гаргаж 775 921 847 төгрөгийн хохирлыг иргэдэд учруулаад байна. Алтай хотхон худалдан борлуулсан байрны хэмжээнээсээ 7-20 метр квадратыг дутаасан байна. Тус хотхоны орон сууц 1.8-2.3 сая төгрөгийн үнэтэй гэхээр 1-2 өрөө байрны урьдчилгаа хийчих мөнгийг хууль бусаар халаасалсан ч одоо болтол хэргээ хүлээхгүй гүрийж байна. Тус компани м.кв илүү бодож иргэдийг хохироосон мөнгөө компанийн удидлагууд хувийн дансруугаа хийсэн нь тогтоогдсон байна. Одоогоор энэ асуудлыг шалгаж байна.

"Тайгам алтай" ХХК-д хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахгүй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дах заалтыг үндэслэн 10 сая төгрөгний торгууль ногдуулсан боловч "Тайгам алтай" ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн шүүгч н.Тунгалагсайханы шийдвэрээр хүчингүй болгоод байна. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.