Танилц дуучин К.Номинжингийн ээж

2014/05/06
Share |
Хүмүүс:
Танилц дуучин К.Номинжингийн ээж

Гэгээрсэн гэр бүл

Энэ удаа бид цагаан хоолтон, бясалгагч айлд өнжлөө. Биднийг гэрийн эзэгтэй Д.Алтанзаяа угтав. Жинсэн өмд, ноосон цамц өмс­чихсөн, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй энэ эмэгтэй дуучин Номинжингийн ээж. Гэрт дөнгөж ортол тэрээр "Манай нөхөр ажлаар гадагшаа явчихсан. Та нарыг манайд өнжөөрэй гэчихээд гэртээ ган­­цаа­рхнаа л сууж байгаа нь жаахан тиймхэн юм боллоо. Гэхдээ бас ч ганцаараа биш ээ. Дээд өрөөнд нэг охин байгаа. Удахгүй буугаад ирэх байх" гэсээр суухыг урив. Гэр нь тэр чигээрээ цэцэг, ногоон ургамлаар дүүрэн. Эгээтэй л ширэнгэн дотор хэдэн тавилга өрөөд тавьчихаа юу гэмээр сонирхолтой орчин угтлаа. Эднийд тавилга гэхээр сүйдтэй зүйл алга. Ханын жижгэвтэр модон шүүгээ, буйдан, түүнийг тойруулан ятга, мандалин, морин хуур гээд төрөл бүрийн хөгжмийн зэмсэг эгнүүлэн өржээ. Бид ч шууд л цэцэг, ногооны тухай яриа дэлгэв. Эдгээр цэцэг, ургамлыг гэрийн эзэн усалж, арчилж санаа тавьдаг гэнэ. Орчин үеийн маягаар гал тогоо зочны өрөө залгаа учраас гэрийн бүх зүйл нүдэнд ил. Гал тогооны тавилгаа цэвэр модоор урласан бөгөөд тэнд илүү гоёл чимэг үгүй. Нэлээн дээр үеийн эд бололтой "Мечта" плитка, "Элба"-гийн жижиг хөргөгч зэрэг нь энгийн даруухан харагдах аж. Гэрийн эзэгтэй биднийг ногоон цай, самар үзмээр дайлангаа "За юу асуумаар байна. Асуугаад байгаарай" гэх нь нэлээд ажил хэрэгч, зав муутайг нь илтгэв. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.