Хайрламаар хайрын түүхүүд....

2014/05/06
Share |
Хүмүүс:
Хайрламаар хайрын түүхүүд....

Хайрын тухай өгүүлээгүй зохиол бүтээл, кино жүжиг гэж үгүй. Их бага ямар нэг хэмжээгээр хайр дурлалын романс байж байж тухайн бүтээл амь орж, амилдаг, сонирхол татдаг билээ. Тэгвэл одоо та бүхэндээ танилцуулах 10 роман бол чухамдаа хайрын тухай яруу алдарт дуулал, дууль болсон бүтээлүүд. Бүх цаг үеийн шилдэг 10 хайрын түүх хэмээх энэхүү жагсаалтыг нэлээн эрт гаргасан бөгөөд ихэнх нь бидний мэддэг зохиол, бүтээл байгаа нь гайхах зүйлгүй.  

1.     Вутеринг Хаятс (Wuthering Heights)

Хайр хамгийн сайн хүнийг ч хорон санаат болгож чаддагийг харуулах хуучин цагийн сэтгэл шимшрүүлэм сонгодог бүтээлүүдийн нэг Эмили Бронтигийн бичсэн анхны бөгөөд сүүлчийн роман. Энэхүү хуучиршгүй хайрын түүхийн гол баатар Хитклифф амьдралынхаа цор ганц хайр, өөрийн өргөмөл дүү охин Катеринатай сайн найзууд болж эхэлдэг. Гэтэл тэдний тухай хов жив Хаятсийн эдлэн газарт хүрснээр тэдний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж байгаа тухай уг романд өгүүлдэг байна.

Дашрамд дурьдахад 1983 онд гарсан Bonnie Tyler-ын хит “Total eclipse of the heart” нь энэхүү романаас сэдэвлэн бүтээсэн дуу юм байна.

2.     Анна Каренина

Суут зохиолч Лев Николайевич Толстойн бүтээл. Оросын язгууртан Каренины гэргий хатагтай Анна Каренина ахынхаа хуриманд туслахаар Москваг зорино. Тэнд байх хугацаандаа тэрээр гүн Бронский хэмээх өөрөөсөө үе мултарсан дүү эрд сэтгэл алдардаг. Хэдий нөхөрт гарсан айлын эзэгтэй боловч тэрээр сэтгэлээ татаж чадалгүй нөхөр Карениныг орхин Бронскийтой хамт Итали руу явдаг. Гэсэн ч тэдний хайр хэт их дарамттай байсан тул төрсөн нялх охиноо хүртэл орхин эцсийн мөчид галт тэрэгний дор орж амь насаа алдсанаар роман төгсдөг. Товчхондоо бүх цаг үеийн эмэгтэйчүүдийн хамгийн сул дорой тал болох хайр сэтгэлийн төлөө бүхнээ зольдог эмгэнэлт араншин, хувь заяаг өгүүлснээрээ тус роман хүн төрөлхтний шилдэг зохиолуудын жагсаалтад заавал ордог.

3.     Ромео Жульетта

Уильям Шекспирийн хайрын тухай сонгодог уг бүтээл нь зуун зуун жил дамнан яригдсан агуу бүтээл. Бүх л хайртай хосууд өөрсдийгөө Ромео Жульеттээр төсөөлөхийг хүсдэг. Уг зохиолд дурлалт хосууд эцэг эхийн ширүүн тэмцэлтэй тулгарч хайрынхаа төлөө амиа золиосолдог гунигтай боловч агуу эл түүх ариун, үнэнч хайрын дууль болон үлджээ.

4.     Касабланка

Цаг хугацаа өнгөрөх тусам би чамд илүү их хайртай болж байна хэмээн дуун дээр нь гардаг энэхүү хайрын түүх анх Муррей Бёрнеттийн найруулсан жүжгээс гаралтай. Энэхүү жүжгийг ах дүү зохиолч Эпстейн болон тэдний найз Ховард Кох нар цаасан дээр буулган үлдээснийг хожим нь Хампфрэй Богарт, Ингрид Бюргмэн нар дэлгэцэнд мөнхөлж, алдаршуулсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Касабланка хотод казино ажиллуулдаг байсан америк залуу Рик Блэйний амьдралд түүний анхны хайр Илса Люнд дахин гарч ирснээр энэхүү хайрын түүх үргэлжилдэг.

5.     Зуны үдшийн зүүд

Уильям Шекспирийн ээлжит луглагаруудын нэг, романтик инээдмийн зохиол. Хермиа охин аавынхаа санал болгосон залуутай гэрлэхгүй хэмээн хуримнаасаа зугтан өөрийн дурлалт залуу Лисандерын хамт ширэнгэн ойд амьдрахаар шийддэг. Гэтэл тэнд хосууд шидэт дагинастай найзууд болдог боловч тэдний дүрсгүйтлээс болж шинэ хайрын гурвалжин үүсч тун сонирхолтай төгсдөг байна.

6.     Доктор Живаго

Борис Леонидович Пастернакийн бичсэн энэхүү роман нь хоёр бүсгүйн дунд шаналж буй залуугийн тухай гардаг сонгодог бүтээл. Юри Живаго бол 1917 оны Оросын хувьсгалын үеийн эмч, зохиолч. Тэрээр Тоня хэмээх бүсгүйтэй гэрлэсэн боловч удалгүй Лара гэх сувилагч бүсгүйд сэтгэл алдрах бөгөөд энэхүү хайрын гурвалжин өөрийнх нь хувь заяаг тэр чигээр нь өөрчилж орхидог байна.

7.     Мэдрэмж болон мэдрэхүй (Sense and Sensibility)

Джейн Остины бас нэгэн сонгодог бүтээл. Энэхүү хайрын түүх эгч дүүс болох  Элинор болон Марианна нарын тухай өгүүлдэг. Тэдний эцэг нас барахад эгч дүү хоёр орон гэр, эдлэн газраа алдаж ядуу амьдралаар амьдарч эхэлдэг. Удалгүй тэд нэгэн холын хамаатнындаа нүүж очсоноор тэдний хайрын түүх эхэлдэг байна.

8.     Аюултай Төлөөлөгч (Dangerous Liaisons)

XVIII зууны үеийн сонгодог зохиол. Пьер Шодерло де Лаклогийн уг бүтээлд хайр дурлал, хүсэл тачаал, өс хонзонгийн тухай хар бараан бүхнийг харуулдаг байна. Маркиза де Мертей өөрийн найз Виконт де Вальмонийг үеэлийнхээ залуу охины толгойг нь эргүүлэхийг санал болгодог. Гэвч залуу охин Сесиль багш Шевалье Дансенид ухаангүй дурласан байдаг. Хайр дурлалын худал хуурмаг тал энэхүү романы гол үйл явдлыг зангиддаг.

9.     Бардам зан ба атаа хорсол

Чарльз Бингли хотод шинээр ирэн эгч болон найзынхаа хамт байр түрээслэн амьдарч эхэлдэг. Түүний царайлаг төрх, их мөнгөнөөс болж хотын ганц бие бүсгүйчүүд түүний олзоо болгодог байна. Найз Дарси нь биеэ тоосон зангаараа алдартай нэгэн. Гэтэл тэдний хөрш Элизабет Дарсид тадагдах болсноор энэхүү зохиол үргэлжилдэг.

10.  Нотр- Даме сүмийн бөгтөр

Виктор Хюгогийн сонгодог бүтээл, 1482 оны Парисын Нотр- Даме сүмын хонхчин, сайхан сэтгэлтэй ч үзэшгүй муухай Квазимодо цыган бүжигчин Эсмиралдад сэтгэл алдарсан гэгээн хайрын тухай өгүүлнэ. Тэргүүн санваартан Фроллогийн тушаалаар Квазимодо Эсмиралдаг хулгайлах боловч үйлдэл дээрээ баригдана. Ийнхүү шүүхэд дуудагдан шүүгдэж байхад ард иргэд түүнийг жигшин дургүйцэж хараах бөгөөд Эсмиралда түүнийг нь хараад Квазимодог дотроо өрөвдөнө. Хожим нь Эсмиралда өөрийн дурлалт залуу Фоибусын үхэлд буруутгагдан цаазаар авахуулах ял авна. Ялыг гүйцэтгэх өдөр Квазимодо Эсмиралдаг үхлээс аварснаар энэхүү хайрын түүх цааш үргэлжилдэг билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
see pron NajfYU This website was how do you say it? Relevant!! Finally I ave found something which helped me. Many thanks!
IP:89.28.10.242  2018-12-21 09:13:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.