Г.Баяртогтох: Одоо надтай тулалдах тамирчин олдохгүй, тэд надаас айж байна

2014/05/08
Share |
Хүмүүс:
Г.Баяртогтох: Одоо надтай тулалдах тамирчин олдохгүй, тэд надаас айж байна

Монгол Улс мэргэжлийн боксын дэлхийн гурван аваргатай. Эхнийх нь WBA /дэлхийн боксын холбоо/-ны Дэлхийн аварга Дугарбаатарын Лхагва, хоёр дахь нь WBC /Дэлхийн боксын зөвлөл/-ийн Дэлхийн Залуучуудын аварга Ганбатын Баяртогтох, гурав дахь нь WBU, WBF /Дэлхийн боксын холбоо/-ны аварга Чойжилжавын Цэвээнпүрэв билээ.

Тэдний нэг болох Г.Баяртогтох энэ сарын 11 буюу ирэх ням гаригт БНСУ-ын тулаанчтай хүч үзэх гэж байгаа. Энэ нэр хүндтэй тулааны өмнө түүнтэй ярилцлаа.

 



-Тамирчны замнал тань хаанаас эхэлж байв?

-Би 1996 онд Дорнод аймагт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбаатарын удирдлага дор мэргэжлийн боксын спортод хөл тавьсан. 1997-2000 онд Улсын шигшээ багийн тамирчин, 1998 оны Ази тивийн аварга, 2000 оноос мэргэжлийн боксоор хичээллэж эхэлсэн.

-Дорнод нутгийн уугуул уу?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Гэхдээ намайг нэг настай байхад манайх Дорнод руу шилжиж, тэнд би дунд сургууль төгстлөө амьдарсан.

-Та мэргэжлийн боксын Дэлхийн аварга хэмээх амжилтад хүрсэн гурван тамирчны нэг. Гаргасан амжилтуудаасаа хуваалцаач?

-2002 оны WBC холбооны Дэлхийн залуучуудын аварга, 2002-2007 оны БНСУ-ын хоёр жингийн аварга болж байлаа. Ер нь тэр хугацаанд тивийн тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж, I-III байрт орж байсан. Үүнээс гадна АНУ-ын Лас-Вегаст болсон тэмцээн зэрэг олон улсын чанартай тэмцээнүүдэд эх орноо төлөөлж оролцсон.

-Мэргэжлийн боксоос баргийн тамирчин халширдаг гэдэг. Хатуу ширүүн энэ спортыг яагаад сонгов?

-Ер нь мэргэжлийн боксыг сонирхогчийнхтой харьцуулахад ялгаа их. 12 раунд тулалдана, мөн бараг нүцгэн гараараа тулж байгаа юм шиг нимгэн бээлийтэй. Толгойн хамгаалалтгүй. Ер нь л эрсдэл өндөртэй. Хүчтэй цохилт ирнэ. Тамирчнаас маш их тэсвэр, тэвчээр, эр зориг шаарддаг спорт. Баргийн амжилт гаргаад боксчин гэж танигдахгүй, нэрлүүлэхгүй. Том тулаанд орж, хүчтэй өрсөлдөгчтэй хүч үзсэн цагт сая жинхэнэ боксчин гэж хүлээн зөвшөөрөгддөг.

Би 20 настайдаа мэргэжлийн бокст хүч сорьж эхэлсэн. Тэр үед манай нийгэм ямар байлаа. Боксын спортын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээлэл хомс. Тэмцээн уралдаанд оролцох, гадаадад гарч тулалдах боломж бараг байхгүй байсан юм. Анх Лхагваа ахыг дагаад гарсан даа. Тэгэхэд л мэргэжлийн бокст хүч сорьё гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Эндээс үргэжлүүлэн уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
momo amjilt husie
IP:202.179.10.150  2014-05-08 12:56:10
эх орон хамгаас чухал монгол эр хүн шүү бид даанч чадахгүй эх орноо хамгаалах эр хүн байна уу
IP:112.72.13.231  2014-05-08 18:38:47
Хуягаа Амжилт хvсьечам шиг монгол хvн олон байгаасаа........,,
IP:103.26.194.15  2014-05-08 21:59:20
Moogii Zov bodoltoi gaihaltai zaluu yum bur baharhahchihlaa! Amjilt husie!
IP:109.58.149.61  2014-05-09 03:32:25
Kosko Mash ih taalgdlaa iim zaluuchuud olon boloosoi
IP:114.159.191.57  2014-05-09 12:02:52
LestEi buy levitra?online dream pharmaceutical streaming levitra buy levitra plusbuy levitra international pharmacy Levitra levitra online no prescriptioncialis commercial music cialis 5mg cialis 5 mg cheapestlevitra bodybuilding levitra sales in usa generic of levitracialis online uk Tadalafil cialis history
IP:31.184.238.235  2015-04-13 16:07:55
Bradley YhedjA http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:00:46
bdyimkruyus i1q4bZcsgbuvwwnldk, [url=http://sxibnihbfcik.com/] sxibnihbfcik[/url], [link=http://trbxzgwsuwqb.com/ ]trbxzgwsuwqb[/link], http://jahcumbgdihc.com/
IP:46.161.9.31  2016-11-24 11:17:01
zzzgnota siEVyMlrdzzrgwjfll, [url=http://liwkyvsslukv.com/] liwkyvsslukv[/url], [link=http://disabwsqtqfp.com/ ]disabwsqtqfp[/link], http://vyyqpwvxgcvz.com/
IP:5.101.0.130  2017-01-20 07:19:02
ErickVes wh0cd7232452 colchicine
IP:46.161.9.20  2017-06-18 07:40:36
ErickVes wh0cd519177 Buy Cialis USA generic viagra online cheapest lipitor
IP:46.161.9.20  2017-07-31 19:40:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.