Н.Алтанхуягийн бас нэг “Дэнзэн” 13.3 тэрбумын тендерт эзэн суув уу

2014/05/08
Share |
Хүмүүс:
Н.Алтанхуягийн бас нэг “Дэнзэн” 13.3 тэрбумын тендерт эзэн суув уу

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Ерөнхий сайд аа. Таны дүүгийн охины удирддаг “Говь повер” компани 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу” гэсэн асуулт асууж байсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Миний дүүгийн асуудал надад хамаагүй. Тэр өөр хүн. Би өөр хүн” гэсэн бөөрөнхий хариулт өгч байв.

МАН-ын гишүүдийн тодотгож  байснаар бол Чулуунбаатарын Уянга нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охин аж. Одоогийн ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр юм байна. Ч.Уянга нь Тавантолгойгоос БНХАУ-руу гаргах нүүрсний тонн тутмаас 1.5 ам.доллар авах гэрээ байгуулсан. Түүнчлэн 17 тэрбум төгрөгийн тендерт ялаад байгаа юм. Үүнд Ерөнхий сайдын оролцоо байхыг үгүйсгэхгүй гэж МАН-ынхан үзсэн. Тиймдээ ч ажлын хэсэг гарган шалгаж байгаа.

Дээрх шуугиан намжаагүй байтал Ерөнхий сайдад хамааралтай бас нэг хүн гарч ирж тендерийн асуудалтай орооцолдож эхлэв.

Тодруулбал Засгийн газараас гуравдугаар сарын 7-ны хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн системийг суурьлуулахаар болсон.

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгоход Засгийн газар баталгаа гаргахаар тогтсон. Ажлын гүйцэтгэлийг "Слайд" ХХК гардан хэрэгжүүлэхээр болсон нь нилээдгүй хэл ам дугуулаад байгаа гэнэ.Өөрөөр хэлбэл дээрх гадаад нэртэй компани тендерт арын хаалгаар шургалсан уу гэх хардлага нийгэмд төрөөд байна. Шалтгаан нь Слайд компани төслийн ямар нэг материал байхгүйг зарим нэг эх сурвалжууд хэлсэн тухай мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.

 

Нийслэлчүүдийн хамгийн чухал асуудал болж хувираад байгаа нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх 10 гаруй компани, консорциум санал, төслөө ирүүлж, нийслэлийн удирдлагууд танилцсан байна. Ингээд Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын тушаалаар шинэ систем нэвтрүүлэх төслүүдтэй танилцах, судласан бөгөөд Монгол-Солонгосын хамтарсан консорциумаас

Эхлээд 100 хувь өөрийн хөрөнгөөр “Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэх санал ч ирүүлсэн байж.  Судалгаа маш амжилттай явагдаж хэд хэдэн компани өөрсдийн бүтээгдэхүүнээ авчирч туршилтанд хүртэл оруулсан байна. Харин эцэст нь Слайд гэх компани тендерт гараад ирсэн нь олны сонирхолыг ихэд татсан байна. “Слайд” компанийг тендер шалгаруулалтгүй “сонгох” ажилд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нөлөө асар их байсныг эх сурвалжууд мэдээлээд зогсохгүй Ерөнхий сайдын Мэдээллийн технологийн зөвлөлийн гишүүн, Мэдээлэл технологийн зөвлөх Р.Отгонтулга “Слайд” компанийн удирдлагад багтдаг. Тэрээр Н.Алтанхуягийн туслахаар олон жил ажилласан н.Уянгын нөхөр гэсэн мэдээлэл байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ìäìà â çàêëàäêè купить Гаш Тогучин соли в ярославР»Ðµ закладкР¸ БронхолР¸Ñ‚Ð¸Ð½ сварить первинтР¸Ð½ купить Кокос Ухта купить Марка КондровР¾ купить Хэш Ногинск купить Винт Севск бензол с уксусныР¼ ангидриР´Ð¾Ð¼ øèøêè çàêëàäêè êèåâ ЗакладкР¸ метадон в АрхангеР»ÑŒÑÐºÐµ Купить Шишки ак47 в Яхрома Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в АрмянскРžÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется купить КристалР» Сибай купить Кокос Долинск отходняРº от фенибутР° купить Пятку ÐŸÐµÑ€ÐµÑÐ²ÐµÑ ‚ купить конопля ШахтёрсРº çàêëàäêè ôåíà èëè ñîëè работа закладкР¸ соль ЗакладкР¸ реагент в КлимовсРºÐµ купить HOMER Сухой Лог поддельР½Ñ‹Ð¹ гашиш купить Гаш Саранск ЗакладкР¸ спайс в ГаврилоР²Ð½Ðµ-яме кмв соль купить Купить россыпь в Кириши êàê äåëàþò çàêëàäêè ñîëè самара спайс закладкР¸ купить галлюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ грибы купить закладкР¸ в Перми Купить Гашиш в Лысково ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Плёсе фенилэтР¸Ð»ÐµÐ½Ð°Ð¼Ð¸Ð½ стаф в СуровикР¸Ð½Ðµ купить Айс Асбест
IP:95.181.218.203  2018-01-09 14:47:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.