Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр телевиз, радиотой хамтран ажиллана

2013/09/19
Share |
Хүмүүс:
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр телевиз, радиотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан өнөөдөр МҮОНТ-ийн ММ агентлагийн захирал С.Батзаяа, МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир, UBS телевизийн захирал Л.Балхжав нарыг хүлээн авч уулзлаа.
    Нийслэл хотын өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал нь агаарын болон хөрсний бохирдол болоод байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж Агаарын бохирдлыг бууруулах талаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулсны үндсэн дээр 2011 оны тавдугаар сард Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нэлээд ажил хийж энэ онд гэхэд гэр хорооллын өрхүүдийн зуухыг солих ажлыг дуусгаж байна. Үлдсэн 45 мянган айлын зуухыг сольсноор энэ ажил шувтрах юм. Зуух солих ажил амжилттай хэрэгжиж байгаа боловч ТЭЦ-II  амлалтаа хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж түлш солих ажилд хүндрэл бэрхшээл учирч буй. Нийслэлд жилд 500 гаруй мянган тонн шахмал түлш хэрэгтэй байдаг. Үүнээс 210 мянган тонныг ТЭЦ-II үйлдвэрлэхээр амласан ч хэрэгжүүлж чадаагүй байна. Ийм бэрхшээл байгаа боловч өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц дэвшил гарсан.
 
   Үүний зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүдийн гэрийг дулаалах, авто машинаас үүсч байгаа агаарын бохирдлыг багасгах чиглэлээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хийж байгаа ажлуудаас тус хорооны дарга П.Цагаан танилцууллаа.
   Агаарын бохирдолтой нийгмээрээ тэмцээд эхэлбэл бүтнэ гэдгийг энэ үеэр онцоллоо. “Улс орнуудын туршлагыг харахад төр, засгийн зүгээс хийж байгаа ажлуудыг амжилттай болгоход ард иргэдийн оролцоо, мэдээ мэдээллээр иргэдийг хангах ажил чухал байдаг” гээд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, тэднийг мэдээллээр хангах чиглэлээр эхний ээлжинд МҮОНТ, МҮОНР, UBS телевизтэй хамтран ажиллах саналтай байгаагаа Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан танилцууллаа. МҮОНТ-ийн ММ агентлагийн захирал С.Батзаяа, МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир, UBS телевизийн захирал Л.Балхжав нар саналыг хүлээн авч хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.