Монголыг залгиж буй цөлжилт

2013/06/18
Share |
Хүмүүс:
Монголыг залгиж буй цөлжилт

Монгол орны цаг агаар 2020 он гэхэд бараг таван градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн байдлаар буюу 50 жилийн дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африк шиг халах хэмжээнд хүрнэ гэсэн таамаг бодитоор биелэх магадлал улам бүр нэмэгдсээр байна. Цөлжилт зөвхөн Монголыг залгиж эхлээгүй.

Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал дэлхийн олон оронд гамшиг дагуулж, хуурайшил, цөлжилтийн хамрах хүрээ маш хурдан тэлсээр байгаа. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 41 хувийг эзлэх болсон бөгөөд энд хоёр тэрбум хүн амьдарч байна. Цөлжилт, газрын доройтлоос үүдсэн эдийн засгийн хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Манай улс Төв Азийн орнуудаас хамгийн ихээр цөлжс өн улсуудын эхний тавд жагслаа.

Судалгаагаар нийт нутгийн 72.5 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртөөд буй. Уг нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд зориулж зарцуулдаг улсын төсвийн хөрөнгийн хэмжээ сүүлийн жил үүдэд тасралтгүй өссөн. 2007 онд 600 сая, 2008 онд нэг тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 14 аймгийн нутагт нийт 234 төсөл, арга хэмжээг санхүүжүүлжээ. Олон улсын байгууллага, донор орнуудын тусламж дэмжлэгийн мөнгөн дүнг тооцвол бүр талийна. Гэвч үр дүн нь хангалтгүй. Томоохон төслүүдээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Японы “J-Green” байгууллагаас “Газрын тогтвортой менежмент”, “Бэлчээрийн тогтвортой менежмент”, “Цөлжилтийг сааруулах төсөл”, БНСУ-ын “Ногоон хэрэм” зэргийг дурдаж болно. Монгол орны хувьд жилийн дундаж температур хоёр градусаар дулаарсан гэсэн албан ёсны судалгаа бий.

Дулааралтай холбоотойгоор мөнх цэвдгийн гэсэлт ихсээд буй. Мөсөн голуудын талбай багасах, нимгэрэх шинж тэмдэг ажиглагдаад эхэлсэн. Одоогийн байдлаар манай орны цэвдгийн хэмжээ 65 хувийг эзэлж байна. Хэрвээ гэсэлт тасралтг үй үргэлжилбэл Монгол орны цэвдгийн хэмжээ 2080 он гэхэд ердөө таван хувь болж буурах төлөв бий. Угтаа бол энэ нь манай орон газрынхаа гүнээс хатаж эхлэх дохио юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд хийсэн судалгаанд дурдсанаар цөлжилт энэ эрчээрээ үргэлжилбэл 2080 он гэхэд Хөвсгөл аймгийн зүүн хойд талын багаахан хэсэг, Хэнтийн нурууны баруун хойд хэсэг л хэвээрээ үлдэх гэнэ. Бусад нь нэлэнхүйдээ буюу нийт газар нутгийн 90 гаруй хувь цөлжилтөд өртөх магадлалтай гэжээ. Түүнчлэн Монгол орон жил бүр 200 ам.км газрыг газар тариалан болон хотжилтын нөлөөг өөр талхалж, цөлжиж байна. Энэ нь Ховд, Увс, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх газар аж.

Ц.Цэвээнхэрлэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.