Барилга барьснаар Оргил рашааны ундарга, найрлагад муугаар нөлөөлнө

2014/05/09
Share |
Хүмүүс:
Барилга барьснаар Оргил рашааны ундарга, найрлагад муугаар нөлөөлнө

Кёкүшюзан Б.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нар хамтран “Оргил” рашаан сувилал ТӨХК-ийн хашаан дотор ээлжит барилгаа сүндэрлүүлэхээр зэхэж байгаа тухай мэдээлийг өмнө нь хүргэж байсан. Тэд барилгаа эхлүүлэхээр өнгөрсөн сарын 29-ний өдөр лам аваачиж ном хуруулан, шав тавих ёслолоо хийсэн билээ. Тэдний барилга нь “Оргил” рашаан сувиллын газрын зүүн хойд хэсэг буюу 2.200 м.кв талбайг хамарч байгаа юм. Өмнө нь “Нөхөн сэр­гээх клиник сувилал”-ыг хувьчилж авсан эзэн нь гэгдэх Ц.Чанцал тус суви­л­л­ын хамгаалалтын бүс гэж нэрлэгдсэн 100 метр дотор ба­рилгын ажлаа эх­лүүлэхээр зэхэж байхад нь албаныхан ажлыг нь зогсоож байсан түүхтэй.

 

“Нөхөн сэр­гээх клиник сувилал”-ыг хувьчилж авсан эзэн нь гэгдэх Ц.Чанцал нь хотын мээр асан Ц.Батбаярын төрсөн дүү юм.Эдгээр газар нь 2004-2008 оны хооронд одоогийн МАН-ын дарга М.Энхболдыг нийслэлийн Засаг дарга байх үед олгогдсон газар юм байна. Тухайн үед 8 га газарт үйл ажиллагаа явуулж байсан “Оргил” рашаан сувилал 4 га газраа алдсан байдаг. Хувьчлагдсан 4 га газрыг “Өндөр буянт” ХХК, “Хурд” ХХК, “Би Си консалтинг”  ХХК  зэрэг компаниуд авчээ. Харин барилгаа эхлүүлэх гэж байгаа Кёкүшюзан Б.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нарын “Хөрш заанууд” ХХК-ны эзэмшлийн газрыг анх “Би Си консалтинг” гэх компани эзэмших эрхээ авсан байгаа юм. Асуудлын гол нь МАН-ын дарга М.Энхболд Нийслэлийн засаг дарга байхдаа олгосон энэ газар нь хууль бус газар олголт юм.

Энэ нь Усны тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Усны тухай хуульд 200 метрийн дотор эрүүл ахуйн бүс байх ёстой гэж заасан. Гэтэл 2004-2008 оны хооронд бүсийн дэглэм алдагдсан. Оргил рашаан сувиллаас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандан тус газрын зөвшөөрлийг цуцлаж өгөөч гэсэн албан бичиг явуулаад байгаа аж. Хэрвээ Э.Бат-Үүл дарга асуудлыг шийдэж өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм. Эрүүл ахуйн бүс дотор барилга бариад эхлэх юм бол “Оргил”-ын рашаан сувилал байхгүй болно. Бүр байхгүй болдоггүй юмаа гэхэд рашаанд ямар нэгэн өөрчлөлт гарна.

“Оргил” нь жирийн ард түмэн очоод үйлчлүүлэхэд үнэ хямд, арай түргэн үйлчилгээтэй газар юм. “Оргил” рашааныг уухаас гадна биеэ шавшиж угаадгаараа онцлогтой. Энэхүү рашааныг уух нь ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг, цөсний архаг өвчин, төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтыг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэгээрээ онцлогтой. Жилдээ тус сувилалд 10-11 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг. 

 Кёкүшюзан Д.Батбаяр халаас нэгтэй андынхаа хамт сувиллын хоосон ха­шааг яагаад сонгосон нь хачирхалтай. Монголын эрх мэдэлтэй хөрөнгөлөг эрхмүүд ядаж жирийн иргэдийн ганц сувилуулж байдаг “Оргил” рашаан сувиллын газраас өөр газар тэдэнд олдоогүй юм болов уу. Тэгээд ч тэдний энэ­хүү газар хэдэн тэрбум төг­рөгөөр үнэлэгдэх газар гэд­гийг хэн хүнгүй л мэднэ. Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд хууль бус газар олгоод зогсохгүй 2008-2012 онд хамгаалалтын бүсэд газар олгосон байна. Тухайлбал “Хөрш заанууд” ХХК-иас гадна “Тэнгэр газар рашаан” ХХК НЗД-ын захирамжаар 2008 онд 2000 метр кв зочид буудал, үйлчилгээ явуулах газрын зөвшөөрөл авсан. Мөн “Реском” ХХК 2011 онд НЗД-ын захирамжаар амины орон сууц барихаар 15124 м /кв газрыг тус тус авч байжээ.

Нийслэлдээ рашаан ундарч байдаг хот ма­найхаас өөр Арабын Дубай, мөн бусад цөөн улсад бий. Гэтэл энэ бүхнийг үл харгалзан М.Энхболд газар олгож, УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Батбаяр, улсын заан Ч.Батзориг барилгаа эхлүүлэхээр зэхэж байна. 2004-2008 оны хооронд Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболдын үед “Оргил” рашааныхан тал газраа буюу 4 га газраа алдсан байдаг. Бид дараагийн дугаартаа тухайн үед барилга барих эрхээ авсан компаниудын талаар мэдээлэх болно.

                                                                                                                                                     Б.Сэлэнгэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop çàêëàäêè ñïàéñ ìûòèùè Êóïèòü Øèøêè àê47 â Êîðêèíî Êóïèòü ñîëü â Øåëåõîâå Çàêëàäêè ñêîðîñòü â Àêñàå ÐÐ¼Ð¸Ñ‚Ñ€Ð¸Ð¿Ñ ‚илин эйфория Êóïèòü çàêëàäêè ðîññûïü â Ãóñü-õðóñòàëüíî
IP:193.93.192.229  2018-08-14 16:55:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.