Дуучин Анхмаа сандарч явна...

2014/05/09
Share |
Хүмүүс:
Дуучин Анхмаа сандарч явна...

Жүжигчин Бэки буюу Билэгжаргалыг “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн нөхөр гэдгээр хүмүүс андахгүй.  Харин үзэсгэлэн дуучин бүсгүйн авьяаслаг нөхөр  шүүхийн хаалга татахад хүрсэн. Түүнд холбогдох шүүх хурал өмнөх сард хойшилсон. Харин энэ долоо хоногт шүүх хурал нь дахин болохоор болжээ.

Т.Билэгжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, догшин авирласан гэж буруутган шүүж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.