Хүүхдүүдээ зодож, дарамтлан бөгсөө хүртэл арчуулдаг харгис эцгийг цагдан хорилоо

2014/05/13
Share |
Хүмүүс:
Хүүхдүүдээ зодож, дарамтлан бөгсөө хүртэл арчуулдаг харгис эцгийг цагдан хорилоо

Саяхан л хүүхдээ хүчирхийлж, хазаж гэмтээсэн хэрэг гарч нийгмээрээ жигшин зэвүүцэж байтал бас л санаанд оромгүй харгис эцэг нэгээр илэрлээ.

 

Нийслэлийн иргэн нэгэн тэнэг эр 13 настай охин болон 12 настай хүүгээ өөрийн эрхшээлд байлгаж, хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлээд зогсохгүй зодож дарамтлан өөрийн бөгсөө арчуулдаг байсныг цагдаагийнхан илрүүлж, түүнийг цагдан хорьсон байна. 

 

Уг этгээд жингийн илүүдэлтэй тул бөгсөө арчиж чаддаггүй гэсэн шалтгаанаар зарим үед хүүхдүүдээ хичээлд нь явуулалгүй "боолчилдог" байсан гэнэ. Энэ байдлыг нь мэддэг хөрш нь цагдаагийн байгууллагад хандсанаар уг хэрэг илэрчээ.

 

Цагдаагийнхан хүүхдүүдийг хичээлээ тарах үед нь авч, Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байранд авч иржээ.

 

Гэтэл эцэг нь "Хүүхдүүдийг минь хулгайллаа" хэмээн гомдол гаргасан байна. Харин цагдаагийнхан хэргийг шалгах явцад эцэг нь хүүхдүүдээрээ хүнд хүчир ажил хийлгэж, бөгсөө арчуулахын төлөө хүртэл хичээлийг нь таслуулдаг болох нь тогтоогджээ. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.