Севол онгоцны зүрх зүсэгдэм бичлэг олджээ

2014/05/13
Share |
Хүмүүс:
Севол онгоцны зүрх зүсэгдэм бичлэг олджээ

Өмнөд Солонгосын мөрдөн шалгах албаныхны өнгөрөгч лхагва гаригт /04,30/ “Севол” хөлөг далайд осолдож живэхдээ даацын стандартыг дөрөв дахин хэтрүүлэн ачаа тээвэрлэж явсныг мэдээлсэн. “Севол” хөлгийн тогтвортой байдлаа хадгалах даацын хэмжээ нь 987 тонн атал живж осолдох үед 3600 гаруй тоннын ачаа ачсан байжээ.


Инчоноос Чежүг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо осолдож, живсэн. Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 174-ыг нь эсэн мэнд аварсан юм. Мөн зорчигчдын дунд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны 350 гаруй сурагч байснаас ердөө 70 нь амь аврагджээ. Өнөөдрийн байдлаар ослын улмаас амь үрэгдэгсдийн тоо 230 болж, 72 хүнийг үргэлжлүүлэн хайсаар байгаа юм.


Севол онгоцонд сууж явсан зорчигч хүүхдүүдийн нэг нь бичлэг хийж байсныг олжээ. Энэхүү бичлэгийг энэ долоо хоногт телевизийн сувгаар үзүүлсэн бөгөөд сүүлийн үгээ хэлж буй тэдний үг зүрх шимшрүүлэм байсан. Бичлэг 08 цаг 52 минутанд эхэлж, 09 цаг 23 минутад тасарчээ. Харин онгоцонд аврах ангийнхан 09,30 минутад очсон байна.

Бичлэгийг үзүүлсэн телевизийн продюсер Чой Сюнг-хо “Энэ бол миний телевизэд ажилласан 27 жилийн түүхэн дэх хамгийн зүрх шимшрүүлсэн дүрс байлаа” гэж ярьсан байна.


Бичлэгт:

08:52:32

-Хазайж байна.

-Намайг авраач ээ.

Хамгийн анхны дуудлагыг сурагч хийсэн бөгөөд Жоннам аймгийн гал түймрийн албатай холбогджээ.

-Аврах алба: Усан онгоцны нэрийг хэлнэ үү ?

-Сурагч: Севол усан онгоц. Севол.

-Аврах алба: Энэ тээврийн усан онгоц уу?

-Сурагч: Юу?

 

08:52:35 цагт: Онгоцны чанга яригчаар зорчигчдыг байр байрнаасаа хөдлөлгүй аюул ослоос урьдчилан бэлэн байхыг сануулжээ. 

-Нээрээ живэх гэж байгаа юм биш биз.

-Тоглоомгүй аймаар айж байна.

Чанга яригчаар дахин байрнаасаа хөдлөхгүй байхыг сануулав.

-Ийшээ хазайгаад байнаа

-Ёстой балай юм аа

-Аа ёстой балай юм аа. Энэ онгоцноос буумаар байна шүү. Үнэнээсээ

-Хөөе миний зургийг бас аваад өгөөч.

-Юу болж байна цаагуур чинь?

-Хөөе яах гэж гадагшаа гарсан юм бэ?

-  Хүүе үүнийг хардаа.

- Өшөө доошлохгүй биз?

-Тоглоомгүй аймаар хазайж байна.

-Зүгээр чамайг татья, наашаа хүрээд ир.

-Чанга татаач, байз байз.

 

-08:53:30 Чанга яригчаар байр байрнаасаа хөдөлж болохгүйг сануулав.

 

-Өрөөний хаалгаа онгоолгойдох.

-Дотроосоо онгойж байсан.

-Түрүүн онгойхгүй байсан.

-Юу болж байна. Хурдан авраачээ!

-Хөөе би нээрээ эндээ үхчих юм биш биз.

-Гадаа байсан бол бид аль хэдийн үхчихсэн байх.

-Энэ нээрээ тийм олон болохгүй дээ.

-Тэгэлгүй яахав. Намайг ..... амьдарч байхад ийм юм болоогүй ээ.

-Гар чичрээд байна.

-Доошоо хазайгаад байна.

-Хазайгаад байна гэж үү. Тоглож байна уу чи?

-Хөөе тэр гутал аваад өгдөө.

-Гуталтнуудыг хаячихсан.

-Яагаад байгаа юм бэ?

-Яаралтай түгшүүр бишээ, энэ жинхнээсээ болж байна.

-Байдал жинхнээсээ болж байхад чинь.

-Ямар ч байсан авчираа.

-Авчирсан нь дээр.

 

09:54:38 цагт чанга яригчаар зорчигчдод байрнаасаа хөдлөхгүй байхыг дахин сануулав.

 

-Болохгүй, болохгүй.

-Камер.

-Энэ камераар сайн авч болохгүй байна.

-Амь авраарай.

-Юу ч болж магадгүй, үүнийг авчих.

-Зүгээр, зүгээр. Надад хэрэггүй ээ.

 

-08:55:15 цагт хөлгөөс Севол онгоцноос Чежү арлын хяналтын төв рүү Манай онгоц аюулд өртлөө. Хөлгийн их бие хажуулдчихлаа гэж дуудлага өгөв. Чежү арлын хяналтын төвөөс: За хөлгийн байрлал хаана байна? гэв.

 

-Бид нар үхмээргүй байна шүү.

-Ус орж ирэх болов уу?

-Ингээд хазайна гэж бодсонгүй.

-Бид нар аврах хантааз аваад ирлээ.

-Нээрээ бага багаар хазайгаад байна.

-Тоглоом ч биш дээ энэ.

-Аврах хантааз энд байна.

-Бага багаар зүүн тийш явж байна.

-Арай дээрдэж байна.

-Яагаад хазайсан юм бол?

-Хачин үнэр үнэртээд байна.

-Хийн түлш биш биз?

 

08:56:09 цагт чанга яригчаар зорчигчдыг байрнаасаа хөдлөхгүй байхыг дахин зарлав.

 

-Энэ мэдээгээр гарах биш биз?

- ... хамт байяаа?

-Чанасан өндөгний үнэр байна?

-Бүр дасав.

-Унавал тосох уу?

-Би эндээс буумаар байна. Айгаад байна.

-Би буухгүй байхыг санал болгож байна.

-Чи сонсож бай л даа. Сонсож бай.

-Газарт тавьчих.

-Аврах хантааз яах гэж авчирсан юм бэ?

-Бид үхмээргүй байна.

 

08:56:55 цагт нэгэн зорчигч 112-т дуудлага өгчээ.

 

-Чи үхлээ ч би үхмээргүй байна.

-Дуусав уу,

-Одоогийн байдлаар усан онгоц живж байна.

-Фэйсбүүк дээр тавьбал сонирхолтой.

-Ааваа би үхмээргүй байна.

-Ус ороод ирвэл?

-Ээж рүү гээд залгаад үзэх үү? Сүүлийн удаа залгаж байна гээд.

 

08:57:24 цагт чанга яригчаар дахин байрнаасаа хөдлөхгүй байхыг анхааруулав.

-Ёстой хөдөлж болохгүй гэнэ.

 

2 минут 25 секундын дараа.

-Ус руу үсрэхээр бэлтгэе.

-Бүгд аюулгүй болж байна.

-Би аврах хантааз өмслөө.

 

 

-Би ... овгийн хүү байна. Энэ удаа үхэж ч магадгүй учраас.

-Ааваа, ээжээ хайртай шүү.

-Чи ёстой аялалд явж болохгүй шүү. Ах шигээ болохыг хүсээгүй бол. Ойлгосон биз.

-Гуйж байна гуйж байна. Авраач.

-Сүүлийн удаа шүү. Намайг хазайчихсан байгааг харж байгаа биз.

 

09.06.16 цагт чанга яригчаар одоо онгоц живж байна. Тэнгисийн аврах баг яаралтай илгээнэ үү гэж дуудлага өгөв.

 

-Тэгээд нилээн түрүүн тавцан ...тавцанд цонх байхгүй ш дээ.

-Тийм л учраас аюултай гээд байгаа юм.

-Одоогийн байдлаар харсан зүйл.

 

09:06:36 цагт чанга яригчаар Данван сургуулийн сурагчид болон зорчигчдод тавцангаас алхам холдохгүй байхыг сануулав.

 

-Одоогийн байдлаар онгоц хазайгаад байна. Миний бөөлжис хүрээд байна.

-Одоо миний хөл чичрээд дотор ч муухай байна.

-Тэнд утсаа оролдож буй нэг солонгос хүн байна.

 

 

09:06:58 цагт чанга яригчаар аврах хантааз өмсөх боломжтой зорчигчид өмсөхийг сануулав.

-Байдал юу болоод байна. Аврах хантааз өмс гэдэг чинь живж байна гэсэн үг үү?

-Аа ёстой далай руу үсэрмээр байна.

-Энэ жинхнээсээ болж байна.

-Барихгүй ээ барихгүй. Битгий барь. Зүгээр хүрээд байж бай.

-Үгүй ээ тэндээс битгий бариад бай.

-Хүүе ийм байдалд гар утсаа оролдоод

-Яахаас ч буцахгүй солонгосчууд юм даа бид...

-... Ёстой сүүлийн .. би ч

-Бид ингээд далайд сэлээд....

-Би одоо яг бөөлжих нээ.

 

09:07:49 цагт чанга яригчаар аврах хантааз гар хүрч байгаа зорчигчид бие биендээ дамжуулж өгнө үү. Одоогийн байрлалаасаа алхам ч холдохгүй хүлээж байхыг хүсэж байна уу.  Дахин зарлая. Байрлалаасаа холдохгүй байхыг.

- ... яаж байгаа бол?

-....  тэр чинь бас хэн юм бэ?

- Өөр хэн нэгэн байхгүй юу?

-12 цагт хүрнэ гэсэн чинь яасан бэ?

-Халуун байна.

-Айж байна.

-Айж байна уу. Хөөрхий хүүхэд уйлчихаж. Зүгээр зүгээр.

-Аврах хантааз өшөө өгдөө.

-Жирийн үед хараагүй халуун явдлыг энд харах нээ.

-Байхгүй байгаа биз.

-Байхгүй гэнэ ээ.

-Эмэгтэйчүүдийн өрөө рүү яагаад явуулахгүй байгаа юм бэ?

-Толгой эргэж байна.

-Ёооё толгой эргээд байна.

 

-Багш хаана байна?
-Би ч бас мэдэхийг хүсэж байна.

-Багш зүгээр байгаа?
-Багшаас мессэж ирсэн.

-Юу гэж байна.
-Хүүхдүүд зүгээр үү? гэж байна лээ.
-Багшаас асуугаад үз.

-Багш одоо мессэжээ харахгүй байнаа.

-Аан


09:09:23 цагт бичлэг тасалджээ. Аврах багийнхан бичлэг тасалдсанаас 20 минутын дараа буюу 09:30 цагт ирсэн бөгөөд хөлгийн ахмад болон багийн гишүүдийг оролцуулаад 100 орчим хүнийг аварчээ.

 

Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 174-ыг нь эсэн мэнд аварсан юм. Өнөөдрийн байдлаар ослын улмаас амь үрэгдэгсдийн тоо 230 болж, 72 хүнийг үргэлжлүүлэн хайсаар байгаа юм.

mongolic.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin bairnaasaa bitgii hudul gesen huniig uhsen hunii toogoor jirgej alval taarna
IP:103.23.51.10  2014-05-13 11:10:58
Zochin Eruul uhaan baiddgguim baihdaa ongots hazaigaad baihad bairnaas bitgii hudul gedeg ugend ni orj baidag. Ter bairnaasaa bitii hudul gesen huniig tsaaziin yaltai bol tsaazlah heregtei 302 hun araichdee
IP:103.26.194.9  2014-05-13 11:24:34
нараа ямар өрөвдөлтэй юм бэ амь амиа авраарай гэж хэлж болоогүй л юм байх даа хөөрхийс үхэл рүүгээ явж байгаагаа ч ойлгоогүй үнэхээр зүрх зүсэгдэм юмаа
IP:202.179.7.6  2014-05-13 11:29:37
ZOCHIN MALNUUD BAIRNASAA BITGII HUDUL BAIHD AA YAHAV DEE BUGED HULGIIN TAVTSAN DEER GAR GEH BAITAL,TIIM MALUUDIIN UGEND ORJIL BAIDAG.
IP:103.26.194.1  2014-05-13 11:53:53
mongol Bailar zabaan hariutslagagui yumnuudaas bolj nyalkh huuhduud hohiroh gej,heleh ug alga.
IP:76.27.45.105  2014-05-13 12:41:27
хөөрхий Солонгосууд бол бусад хүний төлөө зориг гарган аврах үйлдэл хийж чадахгүй ард түмэн шдээ. Зөвхөн аврах алба, цагдаа л хийнэ, би үхчихвэл яахын гэж боддог.
IP:103.26.194.1  2014-05-13 13:23:09
Solongoschuud muu humuus Solongoschuudiin hun chanar muutai n haragdaj baina. uchir medeh tomchuud n uchir medehgui huuhduudee hayad ami gartsgaasan baina. Heden jiliin umnu barilgad gal garahad Mongol zaluuchuud humuusiin amiig avarch solongoschuud n zugtaasan baidag.
IP:103.26.194.3  2014-05-13 14:09:01
Solongos humus Solongos humuus er n ih hun chanar muutai humuus yum a. Yah uchraa medehgui huuhed shigee huuhduudiig orhiod oorsdoo zugtaad yvj baidag. Neeree l yag deer helseneer bi uhwel yahiin gej l boddog bolood iiim alham hiisen baij taaraa.
IP:211.253.219.194  2014-05-13 15:27:55
Halin Tengisiin ahmadaa muu baina daa
IP:49.0.155.88  2014-05-13 15:37:05
zoshin haramsaltai yil yawdal bolson.hyyhdyyded hestyy baisan da.tomchyyd argalsan baih.
IP:202.179.11.202  2014-05-13 19:19:01
Мөнхсайхан Бичлэг нь байхгүй юуу ?
IP:202.126.89.251  2014-05-13 19:41:41
iiii Hairn shn hvvhdvd yugach mdhgvterni vgnd oroodhantaaza omsood vsrehgvtgsn blavrah hvn irtel seleed bj bhgv yu esvl tavtsan dr garaad zvvgded bj bhgv14on garsnaas hoish haa saigvaimr aimr ym blod bhin ene delhii yu blod bnda
IP:103.26.194.11  2014-05-13 19:46:39
Mongol zaluu Haramsaltai yum bolson. Japanaas tuslamj awsan bol awrah l bsn. Bugd belen baidaltai huleej bsn gej end medeeellej bsn. Gewch korea tal tuslamj awahgui gesen hariu ogson. Japan bol buren belen bdald garahad belen bsn zuragtaar ch uzuulj bsn. Hudlaa tuslamj guichuul yachihna gej bodson yum. Tehde ongots hazaigaad dooshlolgui 3 tsag shahuu bolson. Koreagiin awrahiihan mash muu bsn gej japanii awrahiihan yrij bna.
IP:125.197.76.47  2014-05-13 20:49:30
maya Huurhiiduu amar amgalan noirsog
IP:103.26.194.27  2014-05-13 20:59:11
zaluu koreachuud ch iim l teneg humuus dee ingej olon huuhed alv gej
IP:49.0.132.85  2014-05-14 09:41:53
zochin bairnaasaa bitgii hodol gecheed ooroo abrah ongotsond hamgiin turuund suudag ter huniig albal taarna
IP:202.21.120.58  2014-05-14 11:12:36
aa Ааваа ээжээ хайртай шүү гэдэг нь өрөвдмөөр юм
IP:112.72.13.182  2014-05-14 21:19:40
qbbprwheup IQ3h5ukkoowswqmhks, [url=http://jubtfxzrrdzv.com/] jubtfxzrrdzv[/url], [link=http://alnvwnhgocgy.com/ ]alnvwnhgocgy[/link], http://kavcyibkekam.com/
IP:46.161.9.32  2016-10-25 07:59:38
BrettWhone wh0cd325585 albendazole buy revia online trazodone 200 mg propecia zetia benicar buy albuterol strattera
IP:46.161.9.20  2017-08-04 00:05:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.