Дээд боловсролгүй, 14 хүүхдийн аав гэгдэг толгой баян Женко Х.Баттулгын 20 коммент

2014/05/14
Share |
Хүмүүс:
Дээд боловсролгүй, 14 хүүхдийн аав гэгдэг толгой баян Женко Х.Баттулгын 20 коммент

Хийж үзээгүй бизнес гэж бараг байхгүй, хэтэрхий залуугаасаа тасралтгүй хөдөлмөрлөн унаж, босож, бусдыг дээрэлхэж, онгирч сайн ба муу замаар явж үзсэн. Сайдын албан тушаалаасаа буухаар шийдээд байгаа УИХ-ын гишүүн "Женко" Х.Баттулгын 20 комментыг хүргэж байна. Долоо хоног бүрийн лхагва гаригт олны анхаарлыг татаад буй улс төрчийг онцлон онилдог юм. Энэ удаагийн коммент булангаараа сайдын суудлаас бууж, ширүүн өрсөлдөхөөр Засгийн газар хийгээд намынхнаа сүрдүүлээд байгаа түүнийг онилохоос өөр аргагүй байлаа.

 

1.Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөөд, урчуудын хороонд ажиллаж байсан зураач Х.Баттулга.

 

2.Монголын шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч байсан  дайчин эмэгтэй Н.Энхтуяатай анхны амьдралаа холбон 10 гаруй жил ханилаад хоёр тийш болсон "Салсан нөхөр" Х.Баттулга.

 

3.Яармагийн 34-р дунд сургуулийг муухан дүнтэй төгсөж, арга буюу дүрслэх урлагийн мэргэжил эзэмшсэн "Муу сурлагатан" Х.Баттуга.

 

4. Дүрслэх урлагийн сургуульд сурч байхдаа Баянгол зочид буудлын урд суугаад жуулчдад зурсан зургаа зарж  мөнгө аривжуулах  аргаа олж байсан. Сэргэлэн  Х.Баттулга.

 

5.Дээд сургуульд сураагүй тусгай дунд боловсролтой, Монголын тэргүүн баячуудын нэг баян Х.Баттулга.

 

6. Ахиу мөнгө олж, тансаг амьдрахын тулд "Самбо" бөхөөр хичээллэж амжилт гаргаад бас болоогүй даавуугар хувцас оёж, гадаад руу  зарж үзсэн удаатай.  Хөдөлмөрч Х.Баттулга.

 

7.Цагааан сар баяр ёслолоор ёс болгож хундагатай сархадад хошуугаа дүрдэг. Архинд дургүй АПУ-гын захиралд бүүр ч дургүй "Ааш муутай" Х.Баттулга.

 

8. Коникагийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль, "Женко тур" , "ХИД", "Налайх" , "МИК", "Эмээлт", "Эмээлт зах", "Женко холдинг" "Мах импекс" "Талх чихэр" гээд тоочоод байвал барамгүй олон том компанийн эзэн "Толгой баян" Х.Баттулга.

 

9. 2004 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбар руу орж, “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ З.Энхболдтой хамтран босгосон босс Х.Баттулга.

 

10. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа хятадуудтай нууц гэрээ байгуулсан нь гарын үсгээр нь баригдсан. “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх Ганбатын компанид өгч байсан удаатай. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.