Монголын барилгаас хэзээ дэлхийн стандарт ”үнэртэх” вэ

2014/05/15
Share |
Хүмүүс:
Монголын барилгаас хэзээ дэлхийн стандарт ”үнэртэх” вэ

Зэвтэй ус, цуурч, мөөгөнцөртсөн тааз, хажуу айлын хэрүүл сонсогдсон хана бол Монголын өнөөгийн баригдаж буй орон сууцны үнэн төрх. Байгаагаа барьцаалж, хамаатан саднаасаа зээл аваад бушуухан нүүрс ханхалсан гэр хорооллоос нүүхийг хүссэн иргэдийн хүсэл дээр тоглож буй чөлөөт бизнес барилга болсны илэрхийлэл гэж харагдахаар.

Энгийн амьдралтай иргэдийн санхүүгийн боломж арай ядан хамгийн хямд шоо метртэй орон сууц дээр  бууж байгаа нь гашуунаар бол тэдний буруу гэж байгаа.

Өөрөөр хэлбэл барилгын салбарынхан чанартай барилга тэнгэрт хадсан үнэтэй, LUXURY гэсэн тодотголтой гэх хийсвэр  ойлголтыг иргэдийн тархинд  суулгаж ашигтай тоглолт хийж байгаа явдал юм. Гэтэл хамгийн хямд барилгын үнэ чанар, стандартад дүйцэхүйц барилга бий болоход хүрэлцээтэй гэдэг судалгааг Засгийн газар, ТОСК, Нийслэлийн удирдлагуудын зүгээс мэдэгдэж орон сууцны үнийн хөөсийг барих бодлого явуулахаа мэдэгдсэн байдаг.

Харин стандарт шаардахаар материалын үнэ ярьж шалтаг тоочдог барилгын компаниуд дэлхийн хэм хэмжээнд нийцэж ажлаа хийж байгаа эсэхийг манай МХЕГ шалгаж чаддаггүй нь батлагдсан. Үнэхээр жам ёсоор нь шалгадаг байсан бол ашиглалтад ороод жил болоогүй барилгын хана цуургаар нар сар гэрэлтэх ёсгүй. Гэтэл барилыгн чанартай холбоотой 100 гаруй стандарт манай улсад байдаг байна.

Манайхаас бусад улсад стандаартаас гажууд буюу биднийхээр хэрэглэгчидийг хулхи барилга барьж хохироосон бол тооцох хариуцлага нь тодорхой, мун бг асуудлын дагуу хуулийн заалттай байдаг. Ингэхдээ улсын комисс өндөр шаардлага тавьж алдаа мадагийг нь цаг тухайд нь хэлж залруулахаас гадна барилгын үйл явц эхлэхээс дуусах хүртэл нь хянадаг байх юм. Тэд ширхэг хадааснаас эхлээд барилга барьж байгаа краныхаа стандартыг яс мөрдөж ирээдүйгээ осол сүйрлээс хамгаалдаг. ингэснээр 200-300 жилийн настай бүтээгдэхүүнийг бий болгодог. Олон улсын жишгээр бол “Inspection body” буюу хяналтын өндөр тогтолцойтой.  Уг байгууллагын мэргэжилтнүүд  баталгаажуулсны дараагаар итгэмжиллийн байгууллага хүлээн авдаг. Ийм маягаар олон үе шатыг дамжиж чанараа шалгуулаад хэрэглэгчийн гар дээр очдог.

Ердөө хананы стандартыг уншигч таньд сонирхуулаха:

Ханыг зориулалт ба байрлалаар нь гадна хана, дотор хана, хамар хана гэж ангилна. Гадна хана барилгын доторхи өрөө тасалгаануудыг гадны нөлөөллөөс тусгаарлан өрөөг тогтмол дулаантай, тодорхой чийгтэй байлгах нөхцөлийг хангасан байна. (Гадны нөлөө нь нар, салхи, цас, бороо) Дотор хана нь өрөөнүүдийг жижигрүүлж олшруулах үүрэгтэй,мөн дотор орон зайг зохицуулан хязгаарлаж, даацын үүргийг давхар гүйцэтгэнэ.

Дотор хананд дулаан техникийн тооцоо хийх шаардлагагүй бөгөөд зөвхөн бат бөхийн тооцоогоор ханын зузааныг сонгодог.

Ханыг бүтээцийн шинж чанарынх нь хувьд даацын ба даацын бус гэж ангилна.

 

Түр зуурын ачаанд ашигтай ачаа, функцийн зайлшгүй ачаанууд, байгалийн хүчин зүйлүүд болох цас, салхи, газар хөдлөл, температурын нөлөөллүүд г.м орно. 

Хана материалын чанараас

 

•         Чулуун хана Ердийн шатаасан тоосго, силикат тоосго, хөнгөн бетон ба керамик болон байгалийн чулуугаар гоёлтой, гоёлгүй өрж хийнэ.

 

•         Модон хана барилгын ханыг ихэвчлэн шилмүүст модоор хийдэг.Ж нь: Нарс, хар мод

 

•         Хавтгаалжин хана үйлдвэрлэсэн бэлэн материал

 

•         Цутгамал хана барилгын талбай дээр хаших хийц бэлдэж цутгаж хийнэ.

 

Хавтгаалжин хана нь бусад төрлүүдтэй жишвэл хамгийн дэвшилтэт төрөл. Ханын хэмжээ нэг ба хоёр өрөөг бөглөж чадахаар хэмжээтэй байна.Хавтгаалжин хана нь бүтээцийн жинг багасгах, материал хэмнэх, угсралтын явцыг хурдасгаж барилга барих хугацааг богиносгох зэрэг ашигтай талуудтай.Хөдөлмөр зарцуулалтыг 2 дахин багаар хөдөлмөр зарцуулалтыг шаарддаг байна.

Хавтгаалжин ханыг каркастай ба каркасгүй барилгад хэрэглэнэ.

Хэмжээ:

        ханы зузаан 25-40см

        жин               4-5 тн

        урт                2,4-3,6 м

        талбай          25-30м2

 

Багана, ригель, суурь, гол дам нуруу, хучилтын хавтан, дам нуруунуудын холбогдон үүссэн хөшүүн бүтээцийг барилгын каркас гэнэ.

1.    Хана

2.    Багана

3.    Дам нуруу

Барилгын хана нь дараахи шаардлагуудыг хангасан байх ёстой.

 

•         Бат бэх, тогтвортой байх

 

•         Урт удаан хугацааны эдэлгээтэй байх, галд тэсвэрлэх чанарын хувьд тогтоогдсон нормоос багагүй байх

 

•         Дуу, дулаан тусгаарлалтын шаардлагыг бүрэн хангасан байх

 

•         Хийхэд хялбар хөнгөн байх

 

•         Үйлдвэрийн аргаар барих нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. яг энэ үйл явц манай улсад хэрэгжижи байна уу гэдгийг ил тод болгож хяналтаа чангатгахгүй бол тог цахилгаанаас үүдэлтэй галын аюул, байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйл гээд олон асуудалд нэг л өдөр сөхрөх цаг ойрхон байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin ГурьевсРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин РОЗНИЦА (999 VHQ) ÐÑ„Ð³Ð°Ð½Ð¸ÑÑ ‚ан Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð²ÐµÑ ‰ÐµÐ½ÑÐº купить Ecstasy Rolls Royce купить Спайс Выборг амфетамР¸Ð½ Ð¿Ñ€Ð¾Ð´Ð»Ð¸Ñ‚Ñ Œ Москва БратеевР¾ купить LSD-25 в марках 250мк Почему прет лирика Лабинск купить МефедроР½ в мелких камнях/м
IP:95.85.70.253  2018-09-16 19:47:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.