ХӨГЖЛИЙН АРВИН “ТАЛХ” БАРИХ ХӨТӨЛИЙН ҮЙЛДВЭР

2014/05/16
Share |
Хүмүүс:
ХӨГЖЛИЙН АРВИН “ТАЛХ” БАРИХ ХӨТӨЛИЙН ҮЙЛДВЭР

Монгол Улсын ХХ дугаар зууны сүүлчийн  мега бүтээн байгуулалт гэгддэг Хөтөлийн цемент,  шохойн үйлдвэр дахин мэндэллээ. 30 жилийн тэртээ  нойтон аргын технологиор жилд 500 мянган тонн  цемент  үйлдвэрлэхээр  байгуулсан  “Хөтөл”  бүрэн  автомат удирдлагатай, өндөр хүчин чадалтай,  эдийн засгийн үр ашигтай орчин үеийн үйлдвэр  болж хувирсан нь энэ. Эдүгээ Хөтөлийн “Цемент  шохой” хувьцаат компани хуурай аргын технологиор  жилд нэг сая тонн цемент, 65 мян ган тонн шохой,  70 мянган гега калори дулаан үйлдвэрлэх хүчин  чадалтай болоод байна. Монгол Улсын Ерөнхий  сайд Н.Алтанхуяг, Барилга,  хот байгуулалтын сайд Ц.Баяр ­ сайхан, УИХ­ын гишүүн  С.Баяр цогт  тэргүүтэй  албаны  төлөө лөгчид,  үйлдвэр  болон  хөрөнгө оруулагч, барилга,  тоног төхөөрөмж угсралт, зөв­ лөх компанийн удирдлагууд  өн гөрсөн лхагва гаригт “Хөтөл”­ийн шинэ үйлдвэрийг  нээж, тууз хайчиллаа. Түүнч­ лэн Монгол Улсын Ерөнхий  сайд Н.Алтанхуяг, Барил­ га, хот байгуулалтын сайд  Ц.Баяр сайхан,  УИХ­ын  гишүүн  С.Баярцогт, Хөтөлийн “Це­ мент шохой” компанийн гүй­цэтгэх захирал Г.Батдорж  нар үйлдвэрийг ажиллуулах  товчлуурыг дарсан юм.

 

Энэ  үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид түүхийн нэг шинэ  хуудсыг нээж байна. Монгол  Улс түүхэндээ анх удаа жилд  нэг сая тонн цемент үйлд­ вэрлэх хүчин чадалтай үйлд­ вэр ашиглалтад орууллаа. Нэг  сая тоннын хүчин чадал бидний мөрөөдөл байсан” гэв.

Манай улс өнгөрсөн жил  1.8 сая тонн цемент хэрэг­лэжээ.  Үүнтэй  харьцуулбал,  Хөтөлийн цемент, шохойн  үйлдвэр нийт хэрэгцээний 60  хувийг хангах хүчин чадалтай болж байна гэсэн үг.  Нойтон  аргын  технологи­той “Хөтөл” 1984­-2012 онд  3.9 сая тонн цемент үйлдвэрлэсэн аж. Өнгөрсөн жил  гэхэд энэ үйлдвэр 140 мянган  тонн цемент нийлүүлжээ.  Тэгвэл энэ жил 700 мянган  тонн цемент үйлдвэрлэж, зах  зээлд гаргана. Ингэхээр 28  жилд үйлдвэрлэсэн цементээ 4­5 жилд хийх дүр зураг  хараг даж байгаа юм. Нөгөөтэйгүүр гадаад руу урсах  валютын урсгалыг багасгах  нь дамжиггүй. Манай улсын  цементийн хэрэглээний өсөлтийг дагаж импорт ч нэмэгдэж  байгаа. Хөтөлийн “Цемент  шохой”, “Эрэл цемент”, “Нал­ гар түшиг”, “Централ Ашиан  цемент” компани өнгөрсөн  жил нийт 500 мянган тонн  цемент үйлдвэрлэжээ. Тэгэхээр 1.3 сая тонн цемент  Хятадаас импортолсон гэсэн  үг. Манай улс 2007­-2012 онд  500 сая ам.доллараар цемент  худалдаж авсан тооцоо бий. Хөтөлийн үйлдвэрийн тех­ но логийг хуурай аргад шил­ жүүлснээр цементийн үнэ  20 хувиар буурах аж. Хуурай  аргын технологиор цемент  үйлд вэрлэх нь зардал бага уч­ раас ийм боломж бүрджээ. Энэ  технологи нь нэг тонн цемент  үйлд вэрлэх эрчим хүчийг 45,  нүүрсийг 60 хувиар хэмнэх  аж. Мөн ус бага хэрэглэн цагт  108 тонн цемент үйлдвэрлэж,  бүтээмжийг хоёр дахин  нэмэх нь бүтээгдэхүүний  өр төг буурахад нөлөөлөх  гэнэ. Тус үйлдвэрт 32 жил  ажилласан, ерөнхий техно­ логич Ч.Чойжилсүрэн “Хуурай  аргын технологиор цемент  үйлдвэрлэхэд зардал бага,  бүтээмж өндөртэйгээс гад на  чанартай бүтээгдэхүүн гар­ гах юм. Хуучин технологиор  525 маркийн чанартай цемент  үйлдвэрлэхэд их ажил лагаа  шаарддаг байсан. Харин шинэ  технологиор 525 мар кийн  цементийг хялбархан гаргаж  авч байна” гэж ярив.

Хоногт 3000 тонн цемент  хийх хүчин чадалтай үйлдвэр  нүсэр байх нь дамжиггүй.  Цемен тийн үндсэн түүхий  эд болох шохойн чулууны  агуу лах  нь гэхэд Спортын  төв ордын “А” танхимыг  гурав нийлүүлсний дайтай  харагд сан. Үйлдвэрийн тоног  төхөө рөмж нь урт туузан  дамжлага, бүдүүн хоолойнууд,  том тээрмүүдээс бүрдэх аж.  Хөтөлийн “Цемент шохой”  компанийн ажилтнууд 2009  оны намар Зам, тээвэр, барил­ га хот байгуулалтын сайд  Х.Баттулгыг урьж уулзсанаар  энэ үйлдвэрийг байгуулах  эхлэл тавигдсан. Тухайн үед  Х.Баттулга Монголын барил­ гын салбарт чухал нөлөөтэй  энэ үйлдвэрийг өөд нь татах,  үйл ажиллагааг нь сайжруулах  санаачилга гарган ажиллахаа  амласан юм. Улмаар Хөтөлийн  “Цемент шохой” компанитай  бүтээг дэхүүн  хуваах  гэрээ  байгуулан хөрөнгө оруулах  аж ахуйн нэгжийг сонгон  шал гаруулахад  “Вэйзмент”  ялж, 2011 оноос хуурай ар­ гын технологитой үйлдвэр  барьж эхэлсэн. “Вэйзмент”  ком пани бүтээгдэхүүн хуваах  гэрээний дагуу 250 тэр бум  төгрөгийн хөрөнгө оруу лалт  хийхээр төлөвлөжээ. Одоо­ гийн байдлаар 157 тэрбум  төг рөгийн хөрөнгө оруулсан  байна. Үлдсэн хөрөнгөө Хө­ тө лийн үйлдвэрийн шохойн  чулууны хоёр ордын ол бор­ лол тыг нэмэгдүүлэх, тээв­ рийн баазыг бэхжүүлэхэд  зар цуулах  гэнэ.  Цементийн  шинэ үйлдвэр барих төслийн  сан хүүжүүлэгчээр  Худал даа  хөгжлийн  банк,  Улаан баа тар  хотын банк, Хөгжлийн банк  оролцжээ. Үйлдвэрийн тоног  төхөө рөмжийн үндсэн хэсгийг  Гер манаас худалдаж авсан бол  Хятадын дэлхийд тэргүүлэгч,  30 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг “Жансү Пенгфей”  групп дагалдах хэрэгслүүдийг  нь нийлүүлсэн байна. Манай  улсад үйлдвэрийн барилгын  зураг төсөл хийдэг болон  үйлд вэрийн барилга барьдаг  компани одоогоор байхгүй.  Тиймээс үйлдвэрийн барилгын  зураг төслийг Өвөрмонголын  Барилгын зураг төслийн  институтээр хийлгэж, БНХАУ­ ын “Бээжин шоган” группээр  барилгаа бариулжээ.

 Хөтөлийн “Цемент шо­хой” нь “Вэйзмент” ком па­ ни тай 10 жилийн хугацаа тай  бүтээгдэхүүн хуваах гэрээ  байгуулсан. Өдгөө бүтээг­ дэхүүн хуваах гэрээ дуу­ сахад долоон жил үлдээд  байна. Долоон жилийн дараа  Хөтөлийн үйлдвэр “Це мент  шохой” компанийн мэдэлд  бүрэн шилжих юм. Шинэ  үйлдвэрээс гарсан бүтээг­ дэхүүний 90 хувийг “Вэйз­ мент” компани авна. Тус ком­ панийн гүйцэтгэх захирал  Г.Энхбаяр “Бүтээгдэхүүн  хуваах гэрээ байгуулаад гур­ ван жилийн нүүр үзэж байна.  Оруул сан  хөрөнгөө  үлд сэн  хуга цаандаа  нөхөөд,  тодор хой  хэмжээний ашигтай ажил­ ла на гэж тооцоолсон” гэж  ярилаа. Харин бүтээгдэхүүний  10 хувь нь Хөтөлийн “Цемент  шохой” компанид ногдоно.  Жилд нэг сая тонн цемент  үйлд вэрлэлээ гэхэд 100 мянга  нь л “Хөтөл”­д ногдох нь. Тус  үйлд вэрийн гүйцэтгэх захир­ лаар томилогдоод таван сар  болж буй Г.Батдорж “Бид  үйлдвэрлэсэн  бүтээг дэ  хүүнийхээ 10 хувийг бор луу­ лахад л бүх зардлаа нөхөөд  ашиг тай ажиллах боломжтой”  гэлээ.

Хөтөлийн цемент. Энэ  үг чанар гэсэн утгыг давхар  илэрхийлдэг. Барилгын сал­ барт ажилладаг хэнээс ч  Хөтөлийн цемент чанаргүй  гэсэн яриа сонсохгүй. Хө тө­ лийн  цементийг  ар ви жуу лах  зорилгоор нэмэлт хольц хий­ дэггүй тул чанартай байдаг  гэж технологичид тайл бар­ ладаг. Бетон зуурмагийн  үйлдвэрийн  нэгэн  захирал  “Хөтөлийнхөө чанартай цемен­тийг худалдан авч, бетон зуур­маг  үйлдвэрлэхийг  чармай­даг. Гэхдээ их хэмжээгээр  олддоггүй.  Тэгэхээр  Хятад  цемент авч хэрэг лэхээс өөр  аргагүйд хүрдэг байсан” гэж  ярьсан удаатай. Хөтөлийн  цементийн үйлдвэрлэл өссөн  тул үйлдвэрүүд чанартай  цемент худалдаж авч, барилгуудад сайн  бетон зуурмаг  нийлүүлэх  нь  дамжиггүй.  Манайдаа хамгийн томд тоо­ цогд дог “Ремикон” бетон  зуур магийн үйлдвэрийн хан­ гамжийн менежер П.Гансүх  үнэнч хэрэглэгчийн хувиар  шинэ цементийн үйлдвэрийн  нээлтэд оролцож байлаа.  Тэрбээр “Хөтөлийн цемент  бол Монголын номер нэг.  Манайх бетоноо 100 хувь  эдний цементээр зуурахыг  чармайдаг. Гэвч хомсдоод  олдох гүй тохиолдол гардаг  бай лаа.  Хүчин чадал олон  дахин нэмэгдэж байгаа учраас  одоо хомсдохгүй байх” гэсэн  юм.

Хөтөлийн цементийн  үйлдвэрт эдүгээ 920 хүн  ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн ажилчид бүгд олны  нэрлэж заншсанаар Хөтөл­дөө амьдардаг. Гэхдээ одоо  Сэлэнгэ аймгийн Сайхан сум  гэсэн үндсэн статустай. Це­ мен тийн  үйлдвэрийг  дагаж  боссон 10 мянган хүн ам тай  энэ суурингийн хувь заяа  өдгөө ч үйлдвэртэйгээ салш­ гүй холбоотой. Үйлдвэр нь  суурингийн иргэдийг ажлын  байраар хангаж, орлогын эх  үүсвэр болсоор байна. Хөтө­ лийн үйлдвэрийн ажилчид  2009 оны намар Зам, тээвэр,  барилга, хот байгуулалтын  сайд Х.Баттулгатай уулзах  үе дээ үйлдвэр сөнөх нь гэсэн  айдаст автсан байсан бол өд­ гөө нүүр дүүрэн жаргалтай  шинэ үйлдвэрийнхээ нээл­ тэд оролцов. Хөтөлийн үйлд­ вэ рийн  удирдлагууд  төмөр  замын дэр бетон, хөнгөн блок,  плита үйлдвэрлэхээр төлөв­ лөж байгаагаа дуулгасан. Энэ  бол Хөтөлд шинэ ажлын байр  бий болно гэсэн үг.

Монгол Улс үсрэнгүй  хөгж лийн гараанаас мориндоо  мордсон. Эдийн засгийн өсөлт  нь 10 хувиас буурахгүй дов­ толгож явна. Эдийн засгийн  “талх” нь цемент. Үсрэнгүй  хөгжлийг авчрах дэд бүтцийг  цементгүйгээр бүтээшгүй.  Хөгж лийн  арвин “талх”­ыг  барих шинэ үйлдвэрээ монгол­ чууд ийнхүү хүлээн авлаа.  Үйлдвэрийн нээлтийн ёслолын  ажиллагааг Монгол Улсын  төрийн далбааг намируулан  дов толгох цагаан морьтны  зургаар чимсэн байв. Тэрхүү  зургаар хөгжлийн арвин “талх”  үйлдвэрлэнэ гэсэн санааг  төлөөлүүлсэн биз ээ.

 Нөгөөтэйгүүр  бид  хөр шүү ­ дээсээ олон зүйлээр хамаа ­ рал тай байдаг. Тэгвэл манай  үндэсний хөрөнгө оруу лагчид  “Бид бас хийж чад даг юм шүү”  гэд гийг харуулав. Олон улсын  жиш гээр ийм хэмжээний  үйлд вэр байгуулахад 2­2.5  жил зар цуулдаг юм гэсэн.  Тэг вэл манай хан нэг жил,  зур гаан сард босгосон гэхээр  бахархахгүй байхын аргагүй


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.