Уилл Смит “Өөрөөсөө ах залуутай оронд хэвтэж байхыг нь хараад гомдсон

2014/05/20
Share |
Хүмүүс:
Уилл Смит “Өөрөөсөө ах залуутай оронд хэвтэж байхыг нь хараад гомдсон

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийг  мэдэхгүй хүн гэж үгүй. Харин саяхан түүний 13-н настай охин өөрөөсөө ах залуутай зураг авхуулсан нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж хэвлэлийнхний бай болоод байсан юм.

 

Тэгвэл Уилл Смит  “en.mediamass.net” сайтадэнэ талаар  ярилцлага өгсөн байна.

Ингэхдээ сэтгүүлч түүнээс “Хүүхдүүдийн хайр дурлалын асуудал гэснээс Жейден Смит, Уиллоу Смитийн нүцгэн дуулиан дэгдсэн. Таны бяцхан охин өөрөөсөө долоон насаар ах залуутай нүцгэн шахуу орон дээр хэвтэж буй зураг дуулиан тариад удаагүй байхад хүү Жейдений бас л иймэрхүү өнгө төрхтэй зураг цацагдаад хэдхэн цаг өнгөрч байна. Би таныг урлагт хөл тавьсан үеэс чинь л мэднэ. Анхны гэрлэлт бүтэлгүйтсэнээс биш, та ер их сайн залуу шүү дээ. Энэ асуудал дээр аавын хувиар ямар шийтгэл өгөх бодолтой байна. Час хийтэл алгадах, гэрийн хорионд оруулах, халаасны мөнгөө багасгах ч юм уу?хэмээн асуусан байна.

Харин тэрбээр хэлэхдээ“Хөгжилтэй нь Жейден, Уиллоу хоёр таван наснаасаа хойш надаас болон ээжээсээ халаасны мөнгө гуйж үзээгүй юм. Уг нь хүүхдүүд аав, ээжээсээ халаасны мөнгө гуйж, хичээлээ сайн хийх зэрэг эерэг үйлдэл үзүүлдэг. Харин миний хүүхдүүд их багаасаа урлаг гэх цусгүй тулаанд ороод хүүхдийн гэнэн, өхөөрдөм зангууд нь бага зэрэг хаягдсаныг үгүйсгэхгүй. Нүцгэн дуулиан аймшигтай сонсогдож байна. Аавын эрх гүнж өөрөөсөө ах хүнтэй нэг оронд хэвтэж буй зургийг хараад гайхахаас илүү гомдсоноо нуугаад яахав. Уйлахыг хүссэн ч нулимс гарахгүй. Нэг үгээр өрөвдөлтэй санагдсан. Охин хүүхэд том болох тусам илүү нууцлаг, аав гэх хүнээс зайгаа барьж эхэлсэнийг нүцгэн дуулианы дараа л мэдсэн. Би охиныхоо зургийг хараад л шууд ээж рүү нь залгаж түүнтэй ярилцахыг хүссэн. Харин саяхнаас өөрийгөө од эгч дүүс гэж нэрлэдэг Ким Кардашианы бага дүүтэй хүү минь бас л +21 зураг авахуулсаныг хараад өөрийгөө үзэн ядсан. Мэдээж Жайден бид хоёр аав хүүгээсээ илүү дотно андууд. Хүүгээсээ энэ бүх дуулианы тухай асуусныхаа төлөө би муу хүн болж хувирсан. Миний хүүхдүүд энэ ярилцлагыг маргааш уншихгүй ч гэлээ хэдэн сар жилийн дараа уншаад ааваараа бахархаж, гомдоосноо ойлгох байлгүй. Тиймээс л би илэн далангүй ярьж байна” хэмээсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.