УИХ-ын даргад Н.Золжаргалыг огцруулах санал хүргүүллээ

2014/05/20
Share |
Хүмүүс:
УИХ-ын даргад Н.Золжаргалыг огцруулах санал хүргүүллээ

Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж, валютын ханш өссөн нь Монголбанкны буруу гэж үзэж байгаагаа өчигдөр УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс мэдэгдсэн билээ. Тэд хэлэхдээ “Ажлаа муу хийсэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх ёстой. Монголбанк мөнгөний бодлогоо буруу явуулсан, мөнгөний бодлого алдагдсанаас эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд хүрлээ. Мөнгөний нийлүүлэлтээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой атал барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, хамаг валютаа гадагшлуулсан. Барилга импортын хамаарал ихтэй. Эдийн засгаа тэлэх бодлого нь зөв ч арга нь буруу байв. Импортыг дэмжих салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тиймээс УИХ өөрийн томилсон Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой" гэсэн юм.

5

Улмаар Бие даагч гишүүд энэ асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, Монголбанкны Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. УИХ-ын даргад энэ долоо хоногтоо багтаан хүргүүлнэ гэж байсан бол өчигдөр уг асуудлыг өргөн мэдүүлсэн байна.

5

УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн саналыг хавсаргав.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop ìèêñ ñîëü çàêëàäêè Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Южно-сах
IP:95.181.177.118  2018-01-15 23:38:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.