Н.Удвал сайд аа, Түлэнхийн төв төсвөөс хумсалж, хөлсний байранд толгой хоргодсоор байх уу

2014/05/21
Share |
Хүмүүс:
Н.Удвал сайд аа, Түлэнхийн төв төсвөөс хумсалж, хөлсний байранд толгой хоргодсоор байх уу

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит барилгуудад хувийн байгууллагууд “эзэн сууж”  харин төрийн байгууллага үнэтэй түрээсийн оффист толгой хорогдож байгаа. Дүүргүүдийн нийгмийн даатгал, төрийн өмчийн банкуудаас эхлээд байгууллага л болсон хойно нэгээс хоёр давхарыг түрээслэж сардаа төсвийн мөнгөөс 10-25 сая төгрөгийн зардал гаргадаг байх жишээтэй.  Үүнийг бидний халааснаас гарах татварын мөнгөөр төлж таарна.

Мөн барилгын тендер авч жил сараар царцаасны улмаас  эмнэлгүүд хүртэл түрээсийн байр бараадсаар удаж байна.

Түлэгдэж шалзарсан хүүхдүүдэд тусламж үзүүлдэг ганц төв нь ч ийнхүү айлын хаяа түшээд удаж байгааг уншигч та ч мэдэх биз.

 

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд өөрийн гэсэн байргүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа арай ядан явуулж буй эл эмнэлэг татвар төлөгчдийн мөнгөнөөс түрээсийн байранд сард 30 сая төгрөг, жилд 360 сая төгрөгийг хувийн хэвшлийнхэнд өгч байна.

 

Уг нь анх Мэргэжлийн хяналтын газраас тус эмнэлгийг стандартын шаардлага хангахгүй хуучирч элэгдсэн байна гэх дүгнэлт гаргаж байхад нь суурин дээр нь олон хүний багтаамжтай эмнэлэг барих нь дээ гэж ард иргэд их л баярлаж байсан.

 

Анх 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баталж, ажлыг нь эхлүүлэхээр болсон ч энэ онд 21 тэрбум төгрөг болж барилгын ажлын зардал гурван жилийн дотор гурав дахин өссөн ч өнөөг хүртэл таг хэвээрээ байсаар Хамгийн сонирхолтой нь төсөв мөнгө нь батлагдсан уг барилгыг одоо хэр нь буулгаж нураагаагүй байгаа юм.

 

Энд нэг зүйлийг онцлож хэлэхэд тус эмнэлэгт ажиллаж байсан үе үеийн дарга нар өөрсдөө эмнэлгийн эргэн тойрон дахь газраас хумсалж хувийн эмнэлэг болон орон сууцыг аль хэдийнэ барьсныг хүн бүр л мэднэ.

 

Түүнчлэн тэдний ярьж буйгаар өнгөрсөн онд “ЭЗТ” ХХК Түлэнхийн төвийн зураг төслийг боловсруулж, шугамын ажил хийж байсан аж. Гэтэл яагаад ингэж хийж буй ажил хойшилж царцаасан барилгын тоонд орох болсон нь салбарын сайд Н.Удвалын санаачлаггүй байдалтай холбоотой байж болох

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.