Топ модель Д.Пүрэвсүрэнгийн аз жаргалтай мөч

2014/05/22
Share |
Хүмүүс:
Топ модель Д.Пүрэвсүрэнгийн аз жаргалтай мөч

Саяхан топ модель Д.Пүрэвсүрэн уул уурхайн компанийн нэгэн чинээлэг эртэй дэр нэгтгэн, цайг нь чанах болсноо мэдэгдэж, тун удахгүй нүсэр хурим хийхээ ч хэлж байсан. Үүнийгээ ч батлах гэсэн мэт нөхөртэйгөө гадаадын орноор аялж, хэзээний эхнэр нөхөр хоёр мэт зугаалах болсон. Тэрбээр хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэж, Мөнхжин охиноо дүүтэй болгосон. Тэгвэл хосууд энэ удаа 3 дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Монголын сайхан хүүхнүүдийн нэг, топ модель Пүрэвсүрэн анх "Найм дахь" гариг хамтлагийн 10 жилийн дурсамж дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байсан билээ. Клипэнд тоглосныхоо дараа алтны магнат Ц.Мянганбаярын хараанд өртөж, 19-хөн насандаа түүнтэй дотно холбогдож Мөнхжин хэмээх хөөрхөн охинтой болсон. Дараа нь "Хар хорин" захын босс Лхагвасүрэнгийн хүү Цэгц баатар гэгчтэй тоонот гэрт толгой холбож, тостой тогоонт хошуу холбосон ч  хосууд одоогоос хэдэн жилийн өмнө салсан. Тун удахгүй 3 дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй Д.Пүрэвсүрэнгийн хүүхдээ хөхүүлж буй зургийг уншигчиддаа сонирхуулж байна.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!