Ховсчин С.Хүрэлбаатарт боломж олговол яадаг бол

2008/05/26
Share |
Хүмүүс: С Хүрэлбаатар | 
Ховсчин С.Хүрэлбаатарт боломж олговол яадаг бол

 Хэрвээ надад боломж олгох юм бол олимпоос Монголын тамирчинг медальтай ирүүлж чадна хэмээн ховсчин С.Хүрэлбаатарт өөрхийнхөө нэрийг барин тангаргалав. Хүн юу ярьж, юу сэдэх нь нээлттэй болсон цаг юм даа. Дөрвөн жилд нэг удаа болдог Олимпийн наадамд улс орнууд анхаарлаа 100 % хандуулж байгаа бөгөөд тамирчдын хоол унд, бэлтгэл сургуулилтанд тусгай хөрөнгө гаргаж байгаа. Тэр ч бүү хэл тамирчин бүхэнд эмч, тогооч, сэтгэл зүйч, массажист, ховсчин гээд тусгайлан баг үйлчилдэг нь олимпод ямархуу анхаарч байгаагийн хамгийн наад захын жишээ. Гэтэл `Сэтгэшгүй` эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар улсаас нэг төгрөг ч авахгүйгээр тамирчдад ховсын эмчилгээ хийж олимпийн наадамд түрүүлэхэд тусална гээд байдаг. Мань эрд шаанс олгоод үзвэл яадаг бол. Гипноз гэдэг шинжлэх ухааны үүднээс нэгэнт батлагдаж нотлогдчихсон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудад нэвтэрчихсэн арга хэрэгсэл учраас байж болмоор л асуудал. Харин баталгаа гаргаж тамирчдад үйлчилсэн хэрнээ амжилт гаргахгүй бол Монголоос хөөгөөд явуулчихгүй юу.

Эх сурвалж: Зиндаа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ha ha naad hurlee chine shal hudlaaa gar negee heden tamirchdiin huzuunuu serten yasiig gemteej gai bolno shuu
IP:122.201.21.171  2018-09-13 11:35:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.