Жан Юн Со: Өмнөд Солонгосын виз хүссэн иргэдийн бүрдүүлэх материалын тоог багасгахаар ярилцаж байгаа

2014/05/22
Share |
Хүмүүс:
Жан Юн Со: Өмнөд Солонгосын виз хүссэн иргэдийн бүрдүүлэх материалын тоог багасгахаар ярилцаж байгаа

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төв талбайгаар дүүрэн тууз салхинд хийсч байв. Одоогоос сарын өмнө Өмнөд Солонгосын Чолла мужийн Жиндо арлын оролцоо осолдсон усан онгоцонд амиа алдсан иргэдийн араас эмгэнэн гашуудаж буй нь энэ аж. Нэг сарын турш Өмнөд Солонгосын ард түмэн сэтгэл зүрхээрээ нэгдэж, амиа алдсан 300 гаруй хүнд эмгэнэл илэрхийлэн сэтгэлийн үгээ шар туузан дээр бичиж, өндөрлөг газар өлгөж салхинд хийсгэжээ. Ганцхан Сөүл хотын талбай ч биш, Хан мөрний гүүр, олон муж, дүүргийн талбай дээр эмгэнэлийн шар тууз салхинд намирч байв. БНСУ-д дөрвөн өдөр аялж туршлага солилцохоор очсон Монголын хэвлэл мэдээллийн багийнхан хамгийн түрүүнд Сөүл хотын төв талбайг зорилоо. Усан онгоцны ослоор амь насаа алдсан хүмүүсийн хөшөөнд цэцэг өргөж, сэтгэлийн үгээ шар туузан дээр бичин өндөрт уяв. Ийнхүү Өмнөд Солонгосын ард түмэнд эмгэнэл илэрхийлсний дараа албан ёсны аяллын хөтөлбөр эхэлсэн юм.


Юуны өмнө БНСУ-ын Гадаад харилцааны яаманд зочилж, Монгол, Солонгосын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, Солонгос улсын Засгийн газраас Монгол Улстай хэрхэн хамтарч ажиллах талаар баримталж байгаа бодлоготой танилцсан юм. Өнгөрсөн онд хоёр улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж 500 гаруй сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь манай улсын нийт гадаад худалдааны 2.1 хувийг эзэлж байгаа юм. Цаашид хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж гадаад худалдааны эргэлтээ 5, 10 хувьд хүргэх сонирхолтой байгааг Өмнөд Солонгосын тал хэлж байв. Мөн манай улс нь Зүүн Хойд Азийн оршдог газар зүйн байршлын чухал цэгт багтдаг учраас цаашид эдийн засаг болон гадаад худалдааны тал дээр ахиц дэвшил гарна гэж үзсэн юм. Ази Европыг холбодог газарзүйн давуу байршлаа ашиглавал эдийн засагт үр өгөөжтэй, улс орны хөгжлийг хурдасгах ач холбогдолтой хэмээн зөвлөв.

 

Энэ давуу талаа хэдий чинээ сайн ашиглана Солонгос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ төдий чинээ өргөжиж, харилцан ашигтай ажиллах боломж нээлттэй байгаа гэдгийг хэлсэн. БНСУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн Хойд Азийг хариуцсан газрын дарга Жан Юн Со Монгол Улстай байгалийн баялаг, дэд бүтцийн салбаруудад хамтран ажиллах түлхүү сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. Энэ чиглэлд дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж, санхүүжилт хийх талаар судалж, яриа хэлэлцээ хийж байгаа юм байна. Энэ ч үүднээс хоёр улс хоорондын айлчлал уулзалтыг идэвхтэй зохион байгуулж байгаа гэдгийг хэлсэн. Мөн тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол ажилчдын асуудлыг ч анхаарч байгаагаа хэлж байв.


Хоёр улсын хамтын ажиллагааг илүү сайн хөгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж байгаа аж. Нэгдүгээрт, монголчуудад визийн нөхцөлийг аль болох хялбар болгох үүднээс хоёр тал ярилцаж байгаа юм байна. Одоогоор Солонгосын виз хүссэн иргэд хамгийн багадаа 10 гаруй төрлийн материал бүрдүүлж байгаа. Харин Солонгосын иргэд Монголын виз хүсэхэд гурван төрлийн л материал бүрдүүлдэг аж. Тиймээс Солонгосын визийн бүрдүүлэх материалын тоог цөөлөх талаар ярилцаж, нааштай үр дүнд хүрэх магадлал өндөр байгааг хэлж байсан. Мөн Солонгос улс руу дөрвөн удаа зорчсоны дараа визгүй зорчих эрхтэй байдаг байсныг гурав болгож өөрчилсөн байна. Цаашид БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгос улсад визгүй зорчдог болгох талаар тодорхой яриа хэлэлцээрүүдийг хийж байгаа аж.


Энэ үеэр яригдсан дараагийн гол асуудал нь хоёр орны хооронд нислэгийн тоог нэмэх тухай байв. Монгол, Солонгос улсаас нэг, нэг л авиа компани нислэг хийж байгаа юм. Монголоос "МИАТ," Солонгосоос "Korean Аir" компани нь Улаанбаатараас-Сөүл, Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг хийдэг. Нислэгийн тоо харьцангуй цөөн учраас зорчигчдод хүндрэл учирч, үнэ ч өндөр байдаг билээ. Тодруулбал яг ижил км-ийн зайтай бусад нислэгийн үнээс 40 гаруй хувиар илүү үнэтэй байдаг. Өмнөд Солонгост хоёр томоохон авиа компани байдгийн нэг нь "Korean Аir" аж. Үүнээс гадна 5-6 жижиг авиа компани байдаг байна. Авиа компаниудын алинд нь ч Засгийн газрын оролцоо байдаггүй. Гэхдээ хоёр улсын нислэг, зорчигчдын тоог нэмэхийн тулд Засгийн газар хооронд агаарын хэлэлцээр явуулах боломж байгаа юм байна. БНСУ-ын хувьд авиа компаниудад Засгийн газрын оролцоо огт байдаггүй ч Засгийн газар хоорондын хэлэлцээр нь нөлөөлөх боломжтой гэсэн үг. Манай улсын хувьд нэг агаарын зам дээр нэг компани нислэг хийнэ гэж хуульчилсан байдаг бол Өмнөд Солонгосын хувьд нэг зам дээр хэдэн ч компани нислэг хийх боломжтой байдаг юм байна. Тиймээс хоёр улс хоорондын нислэгийн тоог нэмэх талаар ярьж байгаа аж.

 


БНСУ-ын ГХЯ-ны ЗХА-ийн гуравдугаар хэлтсийн дарга Жан Юн Со-гоос цөөн зүйлийг тодрууллаа.

 

-Манай улсын хувьд бүтээгдэхүүнээ экспортлох гуравдагч хөрш орнуудын тоонд БНСУ багтдаг. Ялангуяа хүрэн, коксжсон нүүрс экспортлох боломж байгаа ч тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг гол асуудал болж байгаа. Хятад эсвэл Оросын нутгаар дамжуулан гурав дахь зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх боломж байгаа. Хятадын нутгаар дамжуулбал төмөр замаа нарийн, Оросын нутгаар бол өргөн цариг тавья гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгвэл БНСУ-ын хувьд Хятад, Оросын алинаар дамжуулах сонирхолтой байгаа вэ?

 

-Солонгосоос Европ руу экспортын бүтээгдэхүүнээ гаргах 3-4 төмөр зам байгаа. Нэг нь Монголын төмөр замтай шууд холбогдоно. Мөн TSR буюу Сибирийн төмөр замыг ашиглаж болохоор байгаа. Одоогоор эдгээр төмөр замыг ашиглах уу, үгүй юү гэдэг асуудал дээр хэлэлцээр явагдаж байна. Цаашид төмөр замын талаархи хэлэлцээр уулзалт хэрхэн үргэлжлэх нь хэн ч тааж мэдэхгүй ирээдүйн асуудал.Төмөр замыг ашиглах асуудал дээр тухайн улс аль болох өөртөө ашигтай хувилбар гаргаж, хэлэлцээр хийдэг. Орос, Хятадын хувьд мэдээж дор бүрнээ ашигтай хувилбарууд гаргаж хэлэлцээрийн ширээнд сууж байгаа. Монгол Улс мөн адилхан байгаа байх гэж бодож байгаа. Ер нь төмөр зам нь ганцхан улсын зохицуулах асуудал биш. Төмөр замаар хол¬богдож байгаа улс орны төлөөл¬лүүд уулзаж хэлэлцэх хэрэгтэй.

 

 

-Манай улсын нийслэл Улаанбаатарт Өмнөд, Хойд Солонгосын төлөөллийн уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой гэж ярьдаг. Учир нь, манай улс аль алинтай нь дипломат, найрамдалт харилцаатай. Ер нь ойрын хугацаанд хоёр Солонгосын хооронд хамтар¬сан уулзалт зохион байгуулах төлөвлөгөө байгаа юу?

 

-Солонгосын хойг Зүүн Хойд Азийн энхтайван тогтоох гол гарц болоосой гэж хүсдэг. Америкийн зүгээс дэлхий даяар тэсрэхэд хэзээд бэлэн байгаа гурван газрыг нэрлэсэн байдаг. Ойрхи Дорнод, Хойд Солонгос, Балканы хойг. Энэ үүднээс нь харахад Солонгосын хойгт амьдрах нь тийм ч амар биш. Тиймээс бидний зүгээс Солонгосын хойгт энхтайваныг тогтооход анхаарч ажиллаж байгаа. Хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийж, энхтайваныг амжилттай тогтоож чадах юм бол энэ нь хамгийн сайхан зүйл гэж хэлж болно. Гэхдээ өнгөрсөн 60 жилийн хугацаанд таатай боломж гараагүй. Хоёр Солонгосыг яриа хэлэлцээрийн ширээнд суулгах механизм олон байгаа. 1990 оны үед Хойд, Өмнөд Солонгос, Хятад, Америкийн дөрвөн талт уулзалтыг хийж байсан. 1990 оноос хойш зургаан талт уулзалт явагдаж байгаа. Зургаан талт уулзалт эрчимтэй явагдахгүй байгаа үед аль нэг тал нь өөрөө санаачилга гарган хэлэлцээ явуулах боломж байдаг. Канад, Европын холбоо, Монгол Улс мөн хэлэлцээр явуулах санаачилга гаргасан байгаа. Ингэж санаачилга гаргаж байгаа улс оронд байнга талархдаг. Өмнөд Солонгосын Засгийн газар Монголын Засгийн газар хамтран хоёр Солонгосын хоорондын асуудлыг зохицуулах зохицуулагчийн үүрэг гүйцэтгэхэд анхаарч ажиллаж байгаа нь маш сайшаалтай санагдаж байна. Гэхдээ Өмнөд, Хойд Солонгосын хэлэлцээг гуравдахь оронд явуулах эсэхийг аль аль талдаа сайтар бодож шийдэх асуудал юм. Энэ асуултад шууд хариулахад маш хэцүү л дээ. Учир нь өнгөрсөн 60 жилийн түүхтэй холбоотой шүү дээ.

 

 

-Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаа монгол ажилчдын цалинг солонгос хүний цалинтай харьцуулахад ямар байдаг вэ. Ямар чиглэлд хэдэн насны хүмүүс түлхүү ажиллаж байна вэ?

 

-Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн олонхи нь үйлдвэрийн дадлагажих ажил хийдэг. Нийт 24 мянган хүн ажиллаж байгаагаас 10 гаруй мянга нь үйлдвэрт ажиллаж байгаа. Монгол хүний цалингийн хувьд тухайн үйлдвэрт ажиллаж байгаа солонгос хүний цалинтай яг адилхан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчнаар албан ёсоор гэрээ хийж ирсэн хүмүүс тэнд ажиллаж байгаа солонгос ажилтантай адилхан авна гэсэн үг. Ажлын ур чадвар сайтай хүмүүс өндөр цалин авдаг. Монголд ч мөн адилхан байх. Манай улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын зарим нь хувиараа бизнес эрхэлж байгаа. Ер нь өөрийн авьяас, ур чадвараараа амжилттай ажиллаж байгаа монгол хүний тоо олширч байгаа.

 

 

-Үйлдвэрт ажиллаж байгаа 10 мянга гаруй хүний олонхи нь залуучууд байгаа байх. Ер нь үйлдвэрт ажиллаж байгаа монгол ажилчдын гэр бүлд хамтдаа ажиллаж, амьдрах бололцоо байна уу?

 

-Манай улсад ажиллаж байгаа үйлдвэрийн ажилчид нь богино хугацаанд амьдарч гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс. Тухайн ажилчдын ар гэрийнхэн нь Солонгост аялал жуулчлалын чиглэлээр виз хүсч ирж болно. Богино хугацаанд гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхнийг хамтад ажиллуулах боломж байхгүй байгаа. Харин аялал, эмчилгээний чиглэлээр Солонгост ирэхдээ бүрдүүлдэг материалын тоог цөөлөхөөр ярилцаж байна.

Э.Мөнхцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü ôåí çàêëàäêà ìîñêâà дафи драгс купить JWH Красный Холм ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Абазе сайт послать на три буквы как бросить трамадоР» купить Шмаль БалтийсРº купить SKYPE Зверево ÐŸÑ€Ð¸Ñ€Ð¾Ð´Ð½Ñ ‹Ðµ кристалР»Ñ‹ | Купить Ð¿Ñ€Ð¸Ñ€Ð¾Ð´Ð½Ñ ‹Ðµ кристалР»Ñ‹ | Цены | Фото ñêîðîñòü çàêëàäêà îìñê экстази спиды мдма купить г а ш Ð±Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚Ñ‹ купить мулька что такое Купить россыпь в ВоткинсРºÐµ Купить закладкР¸ гашиш в Кашине наркотиРºÐ¸ через закладкР¸ купить БеленькР¸Ð¹ Карабаш øèøêè ñîðòîâûå êóïëþ эффект пейота высоцкиР¹ Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € биографР¸Ñ кратко ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ купить в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ Купить закладкР¸ шишки в КораблиР½Ðµ купить salvia divinorum купить HOMER ЛадушкиР½ спайс по закладкР°Ð¼ в москве пейот кактус çàêëàäêè ñïèäû ñïá Ð°Ð»Ð»ÐµÑ€Ð³Ð¸Ñ  на трамадоР» 7 Ð½Ð°Ñ€Ð¾Ð´Ð½Ñ‹Ñ … ответов на сухой закон | Русская семерка закладкР° г екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ð° как варить химию из травы соль закладкР¸ в ростове на дону закладкР¸ соль ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº закладкР¸ харьков закладкР¸ бошки в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³
IP:188.68.0.169  2018-01-06 03:49:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.