Хүмүүс: Нара | |
Залуу дуучин Нараагийн ээж нь өдгөө 50 шүргэж яваа хэр нь яг л 18 -т шиг гялалзуур төрхтэй. Урлагт амьдарлаа зориулсан ээжийнхээ сайн чанарыг өвчсөн юм шиг дуурайсан Нараа хар багын л хир буртагтай, хоосон ядуу эсвэл тостой гар хүрэмгүй баян эрх танхи хүүхдүүдтэй алийг нь ч ялгалгүй ижил түвшинд нөхөрлөж ирсэн гэдэг. Одоо тэрээр өсөх ирээдүйтэй дуучин гэхээсээ энгийн сайхан зан аальтай гэдгээрээ бусдаас эрс ялгардаг. Монголын уран сайхны кинонд дүр бүтээх ажилтай яваа Нараа өөрийгөө таних бүх хүнтэй сайхан сэтэглээр хандаж, явсан газар бүртээ сайн энерги түгээдэг билээ. Дурлал, хайрын тал дээр маш чөлөөт сэтгэлгээтэй. Илэн далангүй, өөрийгөө хайн бэдрэн тэмтчиж яваа залуу бүсгүйд хамаг сайн чанар нь бүрдсэн болохоор хачин хүн шин бусдад санагддаг.
Эх сурвалж: Зиндаа