Нөхрөө хуурсан бүсгүйг чулуугаар шидэж хөнөөжээ

2014/05/28
Share |
Хүмүүс:
 Нөхрөө хуурсан бүсгүйг чулуугаар шидэж хөнөөжээ

Пакистаны Лахор мужийн иргэд нэгэн аймшигт явдлын гэрч болжээ. Лалын шариатын хуулийн дагуу 25 настай Фарзана Парвин хэмээх бүсгүйд чулуугаар шидэж алах ял ногдуулж, улмаар олон нийтийн өмнө цаазын ялыг гүйцэтгэжээ. Бүсгүйг гэр бүлтэй эрэгтэйтэй амраг сэтгэлийн холбоо үүсгэсэн хэмээн ийнхүү яллажээ. Хамгийн аймшигтай нь амиа алдсан бүсгүй гурван сартай жирэмсэн байсан гэнэ.

Бүсгүйтэй учир ургуулсан гэр бүлтэй эрд ямар ч шийтгэл оноогоогүй бөгөөд Фарзанагийн авааль нөхөр болох 45 настай Мухамед Икбал гэгчид ар гэрийнхэн нь ихэд гомдолтой байгаа аж. Учир нь эхнэрээ өөр эртэй холбоотойг мэдсэн Икбал тэр даруйд нь шүүхэд өгч ийнхүү таван хүүхдийг нь төрүүлж өгсөн бүсгүйг цаазлуулахад хүргэжээ. Хэдхэн сарын өмнө мөн Пакистаны Лахор мужид есхөн настай хүүд чулуугаар шидэж алах ял оноож байсан юм.

Ер нь 2013 онд л гэхэд Пакистанд шариатын хууль дэглэмийн дагуу 869 эмэгтэйд алах ял ногдуулсан ч тэдгээр эмэгтэйчүүдийн хэрэгтэй холбоотой нэг ч эрэгтэйчүүд ялд унаагүй гэнэ.

Зургийн тайлбар: Бүсгүйн цогцсыг эмнэлэгт хүргэх замд, зураг дээрх эрэгтэй бол 25 настай бүсгүйн нөхөр 45 настай Икбал

Bataar.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.