Монголын түүхэн дэх анхны 4 ихэрийнд зочиллоо

2014/05/30
Share |
Хүмүүс:
Монголын түүхэн дэх анхны 4 ихэрийнд зочиллоо

Монголчууд бид түүхэндээ анх удаа дөрвөн ихэр хүүхэд өлгийдөн авсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23. Сайхан мэдээ сонссон бүхэн баярлаж, ихрүүдийг эрүүл энх өсөн бойжихийг хүсэн ерөөж Ерөнхийлөгчөөс эхлээд эгэл жирийн иргэд баярын захидал, сэтгэлийн бэлгээ илгээж байлаа. Гэвч ихрүүдийн сувд нь болж ирсэн бяцхан гүнж төрөөд удалгүй эндсэн нь олон хүнд харуусал төрүүлсэн. Одоо гурван сайхан хүү эрүүл энх өсөн бойжиж байна.

Төрсөн цагаасаа олны анхаарлын төвд орсон ихрүүдийг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорилоо. Ихрүүдийн аавыг Ч.Баттулга гэдэг  цагдаагийн офицер, ээжийг нь  Э.Хандаа гэдэг, 25 настай. Тэднийх ашиглалтад ороод удаагүй “96” айлын шинэхэн орон сууцанд амьдардаг юм байна. Уг нь ихрүүдийн аавд ЦЕГ-аас хоёр өрөө байр өгсөн, ажлыг нь хүртэл нийслэлд шилжүүлсэн тухай мэдээлэл гарч байсан ч тэд Мандал сумандаа ажиллаж,  амьдарч байна. Ихрүүдийн гэрт заасан хаягаар явж очиход залуу хосууд тун завгүй байна. “Сурвалжлагч ирэх нь гээд өглөө эрт босч гэрээ орноо цэвэрлэхээс эхлээд хийх ажил их  байлаа. Гэвч гурван залуутайгаа зууралдаад ердөө амжсангүй” гэсээр гэрийн эзэгтэй угтав.  Гурван ихэр маань сэрчихэж. Нэг нь өлсөж байгаа бололтой уйлагнах бол нэг нь бие засчихжээ. Гурав дахь залуу нь байдгаараа мишээчихээд сайхан зантай юм. Олигтойхон мэнд ус мэдэлцэж амжилгүй ихрүүдийн ээж өлссөн залууг хооллохоор эхийн сүү орлуулагч найруулж, аав нь нэгнийх нь живхийг солих юм болов. Дээрээс нь хоёр настай том охин нь ээжийнхээ хормойноос зуураад л.

Ч.Баттулгынд юм бүхэн гурван ижлээрээ байна. Хүүхдийн тэрэг гурав, хүүхэд саатуулагч ч гэсэн гурав. Хайчилсан гурван үнэг, гурван угж, гурван өлгий гээд гэрийнх нь зай талбай хүүхдийн гэсэн бүхнээр дүүрчээ. Хүүхдийн инээд цалгисан энэ өргөөнд бидний дунд ийм яриа өрнөв. Уншигч та дөрвөн ихэрт төр, засгаас тусалсан, аж ахуйн нэгж, нутаг усныхан ч гэсэн орон сууцаас эхлээд бишгүй эд хөрөнгө амлаж, баяр хүргэж байсныг санаж байгаа байх. Гэтэл амлалтаа биелүүлсэн нь тун цөөхөн ажээ.

Гурван ихэр хүүдээ Манлай, Магнай, Мандал гэсэн нэр хайрлажээ. Лам энэ нэрийг өгсөн гэнэ. Эндсэн охиноо Маргад гэж нэрлэсэн байсан тухай гэрийн эзэгтэй хэлж байлаа. Одоо хөвгүүд таван сар хүрчээ. Хөвгүүдийнх нь хамгийн зүггүй нь Мандал, хэр барагтаа уйлдаггүй тайван нь Манлай гэнэ. Харин Магнай  нөгөө хоёроосоо жин багатай юм байна. Үүнийг нь гэрийн эзэгтэй “Ах болохоороо хоёр дүүгээ бодсон юм байх гэж боддог. Төрөхдөө ах нь 1.3 кг төрсөн. Хамгийн бага нь 1.7 кг төрсөн. Охин маань 1.5 кг төрсөн юм”  гэлээ. Эмч нар уг нь “Охинд  асуудал байхгүй. Охин ганцаараа нэг эхэстэй, гурван эрэгтэй нь нэг эхэстэй учраас тэдний аль нэг нь эндэж магадгүй байна. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай” гэж захиж байсан. Гэвч охин маань явчихсан. Болсон явдлын араас гуньж гутраад яахав дээ. Ээжийгээ тал, талаас нь хамгаалаад явчих сайхан эрс минь бий шүү дээ хэмээн нүүрэндээ баясал тодруулсан. Ч.Баттулгынх  нийслэлд гуравдугаар сар хүртэл байр хөлслөөд амьдарчээ. Хэдийгээр  ЦЕГ-ын дарга Б.Билэгт хоёр өрөө байрны түлхүүр гардуулж, гэрийн эзэн Ч.Баттулгыг нийслэлд ажиллахаар шилжүүлсэн ч тэд суурьшиж чадаагүй гэнэ. ЦЕГ-аас өгсөн байр нь ашиглалтад ороогүй болохоор байр хөлсөлж амьдрах шаардлага гарчээ. Байр хөлслөөд амьдаръя гэхээр сардаа дор хаяж 700 мянган төгрөг зарцуулж байсан учраас залуу хосууд аргагүйн эрхэнд нутаг буцаж ирсэн нь энэ. Ч.Баттулга Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр 14 хоног ажиллачихаад буцаад Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч болсон байна. Мөн нийслэлийн агаар таарахгүй байсан учраас хөдөөгөө зорьсон тухай гэрийн эзэгтэй хэлж байлаа. Энэ үед ээжийнхээ бүүвэйн дуугаар бяцхан хөвгүүд унтчихлаа. Энэ өдөр амралтын өдөр байсан болохоор гэрийн эзэн амарч таарч байгаа гэнэ. Түүнээс биш ээж нь ганцаараа үлдэхээр нэлээд сандардаг учраас саяханаас орон нутгийн телевизээр зар өгөөд хүүхдийн асрагч ажилд авчээ. Ингэж л хөвгүүдээ хооллож, ундалж, усанд оруулж, салхилуулахгүй бол ердөө амжихгүй юм байна хэмээх Э.Хандаад том охин нь дүү нараа унтсан завшааныг ашиглаад тэврүүлж, эрхэлж амжлаа. Том охин гэж байгаа боловч Бадмаараг хоёр настай. Дүү нараа гарсан цагаас хойш ээж, аавдаа төдийлөн эрхэлж чадахгүй яваа энэ бяцхан гүнж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд эмээтэйгээ байдаг ажээ. Харин хүүхдийн баяраар аав, ээж, дүүтэйгээ хамт  баярлахаар саяхан гэртээ ирсэн  бололтой. Хөвгүүд маань харин ч унтахаа больчихсон. Сэрчихээд шулганаад байдаг болсон шүү. Тулгааг ажилтай явсан үеэр гурвуулаа ээжийгээ чадах гэж байгаа юм шиг зэрэг уйлна. Эхлээд сандардаг л байлаа. Одоо ч дасч дээ. Зохицуулаад л байна. Асрагч дүү маань  тусалж байна. Уг нь бор хоолонд орчихвол сайнсан. Гэхдээ бор хоолонд оруулах болоогүй шүү гэж эмч хэлсэн. Сүүндээ ч цадахгүй байгаа хүүхдүүдэд бор хоол өгвөл ходоод нь хямарчих болов уу гэж эмээх юм гэв. Ч.Баттулгын амьдарч байгаа орон сууцыг БНХАУ-ын Линхуа эмэгтэй бэлэглэсэн юм байна. Анх энэ орон сууцыг барьж эхлэх үеэр нь 30 хувийн урьдчилгаагаа өгсөн байж. Гэтэл байр захиалагчид нь гурван ихэр хүүхдийн эцэг, эх болсоныг сонсоод үлдэгдэл 70 хувийнх нь төлбөрийг авалгүй бэлэглэсэн гэнэ. Үүнээс гадна байрныхаа оршин суугчидтай хамтраад машин авахад нь хүртэл санхүүгийн тусламж үзүүлсэн тухай тэд баяртайгаар хэлж байлаа.

-Монголын ард түмэнд сайхан мэдээ авчирсан хөвгүүд өвдөх нь бага биз дээ. Нэг хэсэг нүд нь өвддөг байсан гэсэн. Одоо зүгээр үү?

- Одоо зүгээр болсон. Зүүнхараад ирснээс хойш ээж, аавыгаа нэг их зовоохгүй байгаа шүү. Саяхан хот орж үзүүлэхэд бойжилт сайн байна гэсэн.

-Эх нялхасын үндэсний төв 16 нас хүртэл нь ямар ч дугаарлалтгүй үйлчилнэ гэсэн үү?

-Мэдэхгүй тэгж амалж байсан ч дугаарлалтгүй үйлчилсэн юм алга. Хөвгүүдээ үзүүлэх гэсэн чинь жижүүр эмч нь “Тэр хамаагүй. Цаг ав, тийм хугацааны дараа ир” л гэх юм билээ. Уг нь дугаарлалтгүй үйлчлэх карт өгсөн юм. Түүнийг нь үзүүлээд ч тоохгүй байсан. Дараа очих болвол дарга нарт нь хэлдэг юм уу гэж бодож байна. Доод шатандаа хэлээгүй байж магадгүй. Эсвэл тэр үедээ л тэгж амалсан ч байж болох юм.

-Амлалт гэснээс таныг нярайлсны дараа албан байгууллагууд, иргэд очиж баяр хүргээд орон сууцнаас эхлээд олон зүйл амлаж байсан. Амласнаа өгсөн биз дээ?

-Юуны өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон зарим сайд нарын төлөөлөгч ирж баяр хүргэсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Хүн мэндэлнэ гэдэг нь Монгол Улсын баялаг гэж боддог. Энэ утгаар нь баяр хүргэсэн бүхэнд баярлаж явдаг юм. Харин тэр амлалтын талаар юу ярих вэ. Олон хүн олон зүйл амалж байсныг санаж байна. Одоогоор туслаж дэмжээд явсан нь алга даа. “МАКС” групп амалсан ёсоороо живх, “United Colors of Benetton” гурван хүүд маань хувцасаа өгч байгаа. Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс “Сэлэнгээс төрсөн ихрүүдэд баяр хүргээд дөрвөн өрөө байр өгнө” гээд л байсан. Өөр хэн хэн ч билээ зөндөө юм хэлж байсан. Хүний ёсоор эргээд лавлахад “Уучлаарай, ЦЕГ-аас байр өгсөн гэнэ лээ. Тэгэхээр бид өгөх боломжгүй” гэсэн хариулт өгнө лээ. Хүний өмнөөс амьдарч байгаа биш тэднээс амлалтыг нь нэхэх албагүй л дээ. Гэхдээ эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг дээ. Олон нийтэд өөрсдийн пи-арыг өсгөх гэж байгаа юм шиг худлаа амлах хэрэггүй шүү дээ. Нэг хүнээс тийм хариу авснаас хойш амлаад байсан бүх хүн рүү залгаад асууж хэрэггүй юм байна гэдгээ ойлгосон. Ер нь амлалтыг нь авч чадаагүй хүн ганцхан бид тав биш байх. Олимпын аварга Н.Түвшинбаяр хүртэл зурагтаар “Амлалт худал байдаг юм” гэж ярилцлага өгч байсан шүү дээ. Тэр жамаараа л явсан байх гэж бодож байна /инээв/. Юундаа ч гомдох билээ. Бид ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш.

-Тэгвэл ЦЕГ-аас байраа өгсөн биз дээ?

-Одоо баригдаж байгаа байх. Ашиглалтад орохоор өгөх байх.

-Хөвгүүдээ төрөхөөс өмнө та гурав цагдаагийн кованд амьдардаг байсан гэсэн?

-Нөхөр Мандал суманд томилогдож ирчихээд цагдаагийн кованы байранд амьдардаг байлаа. Дараа нь засвар хийгээд охин бид хоёрыг татаж авсан нь тэр. Цагдаа гэдэг чинь ард түмний аюулгүй байдал гээд л явахаас биш гэр бүлдээ төдийлөн анхаарал хандуулах нь бага. Одоо ч гэсэн ажил ихтэй байх юм.

-Хөвгүүд сүү орлуулагч уудаг болохоор зардал их гарч байна уу?

-Хэлээд юу гэхэв. Өдөрт л нэг сав сүү ууна шүү дээ. Нэг сав нь 17600 төгрөг гэж бодохоор  нөхрийн маань цалин хаанаа ч хүрдэггүй. Хоёр талын аав, ээжээсээ мөнгө  нэхнэ. Хүүхдийнхээ сүүний араас гарч чадахгүй байгаа болохоор нөхөр маань саяхан цалингийн зээл авсан. Эрүүл энх л өсч байвал гарах зардал нь яамай” хэмээх. Хоёр залуухан хосууд тойргийнхоо гишүүд болох С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нарт баярлаж буйгаа уламжилсан. Тэд нийслэлд байр хөлслөх зардалаас эхлээд багагүй тусалсан гэнэ. Хааяа нэг “Хөвгүүд маань сайн биз” хэмээн утасддаг тухай тэд хэлж байв. Ихрүүдийн аав Ч.Баттулга саяханаас дэслэгчээс ахмад болжээ. Шалтгаан нь цагдаагийн байгууллагын шинэ бүтэц, шинэ зохион байгуулалтаар хэсгийн төлөөлөгч нар нь ахмад цолтой байх учраас ингэж “томорсон” гэнэ. Үүнд Ч.Баттулга “Хэдийгээр шинэчлэлээр цол нэмсэн ч заримдаа хамт ажиллаж байгаа журмын нөхдөөсөө санаа зовдог шүү. Ажилд ороод нэг жил ч болоогүй байж ахмад болчихлоо гээд тоглоом, шоглоомоор хэлдэг л юм. Одоо тэгээд яах билээ. Нэгэнт гарсан хууль нь тэр шүү дээ” гэсэн. Тэрээр гурван хөвгүүнийхээ аль нэгт нь өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх зорилготой яваа. Харин үлдсэн хоёр нь ээжийнхээ санал болгосноор эсвэл өөрсдийнхөө хүсэл тэмүүллээр мэргэжлээ сон­гоно биз хэмээв.  Ийнхүү ихрүүдийн инээд, баяр хөөр  цалгисан энэ айлд саатахуйд залуу­хан хосууд ийм зүйл яри­лаа. Тэд ирээдүйд олон хүүхэдтэй болох төлөв­лөгөөтэй гэнэ. Монголын үрс маш олон болтугай.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
edison7097 çàêëàäêè â åêàòåðèíáóðãå ñêîðîñòè Методон в ЛакинскРµ стаф в Барыше закладкР¸ марки Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Боровск-1 героин закладкР¸ екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ соли по закладкРµ ЗакладкР¸ лирика в КалининР³Ñ€Ð°Ð´Ðµ ЗакладкР¸ метадон в ÐÐ¾Ð²Ð¾Ñ…Ð¾Ð¿Ñ ‘рске êàê êóïèòü ýêñòàçè â êàëèíèíãðàäå купить экстази в перми Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Зее Купить закладкР¸ марки в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-30 Купить закладкР¸ стаф в КулебакР¸ Купить закладкР¸ спайс в КамышинРµ купить закладкР¸ в Ð¡Ð²ÐµÑ‚Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Купить НаркотиРºÐ¸ в ÐÑ…Ñ‚ÑƒÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ закладкР¸ тор как пользовР°Ñ‚ÑŒÑÑ ñïàéñ çàêëàäêà êðàñíîäàð ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР° новосибР¸Ñ€ÑÐº Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КамбаркРµ Купить Шишки в Тверь закладкР° таблетоРº Марки в КовылкиР½Ðµ Купить россыпь в Усть-кат
IP:188.72.96.126  2017-12-23 02:24:16
carabanda Купить Винт ОсинникР¸ купить Метод Вольск Купить Номер 1 Москва Купить molly Казань где купить кокаин в канкуне купить Порох ЗаполярР½Ñ‹Ð¹ слиновіР´ÑÐ¼Ð¾ÐºÑ‚ув ач цена харьков Купить Гарик Ð”Ð¸Ð²Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº c20h25n3o как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚омин что єто цена как правильР½Ð¾ курить бошки Что такое чифир, его вредное Ð²Ð¾Ð·Ð´ÐµÐ¹ÑÑ ‚вие на организР¼ Купить mdma в Алушта пролечкР° шишек speed biz в обход купить Анашу Горняк трамал Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ через Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ купить Спайс Янаул spice platinum online Купить Бошки ЧайковсРºÐ¸Ð¹ купить Кокс НестероР² купить Гречка КостерёР²Ð¾ купить Гиблый АпрелевРºÐ° ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КовылкиР½Ðµ экстази куплю ПарацетР°Ð¼Ð¾Ð» исследоР²Ð°Ð½Ð¸Ñ как прет карбамаР·ÐµÐ¿Ð¸Ð½ Купить АмфетамР¸Ð½ в ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ Ðº Купить Порох ЧеремхоР²Ð¾ как узнать пароль от мгтс личного кабинетР° Кислота марки купить закладкР° спайсов ТРЦ Дафи в ХарьковРµ
IP:141.101.132.235  2018-02-24 18:11:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.