Би үрдээ хайртай

2014/06/05
Share |
Хүмүүс:
Би үрдээ хайртай

Самуэл Армас гэдэг нэртэй энэ хүүгийн хэвлийнээс цухуйж эмчийн хурууг атгаж байгаа бяцхан гарны зураг нь 1999 онд "Найдварын гар" гэдэг нэртэйгээр олны танил болжээ. Самуэл хүүгийн аав ээж хоёр хүүг "Сээр нурууны доголдол"-той гэдгийг 14 долоо хоног дахь ЭХО шинжилгээний үеэр олж мэдсэн байна. Тэгээд тэд хүүхдийг хэвлийд байхад нь мэс засал хийдэг эмч нарыг хайж эхэлсэн ба Др. Бруног олж мэдэн түүнд хандсан юм. Ингээд Др. Бруно хүүхдийг гэдсэнд 5 сартай байхад нь савыг эхийн хэвлийгээс гаргаж бяцхан хүү дээр мэс засал хийж дууссаны дараа хүүгийн гар эмчийн гаргасан цоорхойгоор гарч ирэхэд нь эмч гарыг буцааж хийхийн тулд хүртэл хүүгийн гар эмчийн хурууг "Баярлалаа" гэсэн шиг чанга атгасан гэдэг. Др. Бруно "Ээж хүү хоёр хоёулаа мэдээ алдуулагчтай, ухаангүй байсан болохоор хүү өөрөө хөдлөх боломжгүй, миний хуруу хүрэхэд реакцаараа атгасан" гэж дараа нь мэдэгдэлд хэлжээ. Хэдийгээр энэ үнэн ч Самуэл хүү үнэхээр талархалтай байсан нь эргэлзэх зүйлгүй. Бүрэлдсэнээсээ хойш дөнгөж таван сарын дараа хүнд мэс засалд орсон хүү одоо эрүүл саруул өсөн торниж байгаа юм. Энэхүү түүх нь хүний амь ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг батлан харуулж байгаа гэж хэлж болно. Эхийн хэвлийд байгаа тэр бяцхан хүүхэд бидний нэгэн адил хүнд тооцогдох ёстой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.