Бондын мөнгө ба хатуу чихрийн хатуудсан “төсөл 888”

2014/06/06
Share |
Хүмүүс:
Бондын мөнгө ба хатуу чихрийн хатуудсан “төсөл 888”

Бонд өр үү, ашиг уу гэдэг нь өнөөг хүртэл эргэлзээтэй байна. Мэдээж хэрэгтэй зүйлд зарцуулж, үйлдвэр, бүтээн байгуулалт хийж чадвал буцаад улс орны ирээдүйд хөрөнгө оруулалт болох учиртай.

Дээрх мөнгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэр аж ахуйг дэмжих нь өнөөгийн засгийн газрын хамгийн том бодлого хэмээн Ерөнхий сайд ам бардам хэлж байсан. Харамсалтай нь яг юунд хэрхэн зарцуулагдаж байгаа нь эхнэээсээ харагдах болов.

Эдийн засгийн эргэлтийг сайжруулах хэд хэдэн төслийг хэрэгжүүлж иргэдийн амжиргаанд нэмэр болох зээлийг бондын мөнгөнөөс өгч байгаа ч энэ нь тэнгэрээс од шүүрэхтэй адилхан гэхэд хэлсдэхгүй.


Өнгөрсөн өдрүүдэд  “888 төсөл”-д шалгарсан 2,5 тэрбумын төсөл зарна гээд баахан шуугив. Тэр нь тун сонирхолтой. Тодруулбал хатуу чихрийн төсөл юм. “ Хатуу чихэр хийхэд 2,5 тэрбум...Арай л хатуу хандаад байгаа юм бишүү бондын мөнгөнд” гэх хүн олон байна.

Ерөний сайд Н.Алтанхуягаас сэтгүүлчид “Монголд тэр хатуу чихэр нь экспорт, импортыг орлох тийм хэрэгтэй үйлдвэр мөн үү” гэж асуухад  мэдэхгүй гэх утга бүхий хариулт өгч байгаа. Ингэхээр дээрх төслийг хэн хэрхэн шалгаруулсан нь бас л бүрхэг.

Нөгөө талаас харвал яагаад монголчууд хүүхэддээ хүлхүүлэх, тавгандаа тавих чихрээ өөрсөдөө үйлдвэрлэж болохгүй гэж.

Ингээд төсөл зарна гэсэн дуулиант зарыг тавьсан хүнтэй утсаар холбогдлоо. Утсыг олон дуудуулалгүй эмэгтэй хүн авч байна

-Сайн байна уу төсөл зарна гэсэн зарын дагуу ярьж байна

 -Аан тийм зар бий бий. Энэ Засгийн газраас тавьсан бүх шалгуурыг давсан төсөл байгаа юм.

 -Яг юуны зориулалттай төсөл гэдгийг мэдэж болох уу

- Энэ хатуу чихэр үйлдвэрлэх төсөл байгаа юм. Гэхдээ дөрвөн тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгөтэй хүн л авах боломжтой. Уг нь санхүүжилт нь ороод ирчихсэн. Банк барьцаа хөрөнгө шаардаад байгаа учир зарахаар болсон юмаа.

-Төслийн үнийг сонирхож болох уу? Яг хэдээр зарах бол?

Үнэхээр барьцаа хөрөнгөтэй хүнд бол ярилцаж байгаад тохироод өгнө өө.

Ингээд бидний яриа өндөрлөв. Ямартай ч богинохон ярианаас тэрбумтан л дээрх төсөлд хамрагдах боломжтой гэдгийг уншигч та ойлгоо биз ээ.

 

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Чингис бондын зарцуулалтын талаар хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн байдаг. Түүний ярьж буйгаас Чингис бондын хөрөнгийг хаана, хэнд юунд зарцуулснаа мэдэхгүй, мэдэн будилсан байдал харагдаж байна.

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, гудамж төсөл, шинэ төмөр зам тавих, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Буянт-Ухаа 1 цогцолбор гээд 11 төсөлд 1,3 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон гэж байгаа ч Мэдээллээс харахад “Чингис хаан Боинг-767 онгоцноос өөр гарт баригдах үр дүнтэй төсөл хөтөлбөр харагдахгүй байгаа талаар ч сөрөг хүчнийхэн сөргүүлэн тавьсан.

 

Тиймээс монголын ард түмнийг дарж дийлэхгүй их өрөнд оруулсан гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо хэмээцгээж байгаа. “Чингис” бондын мөнгийг Засгийн газар хариуцлагагүйгээр үрэн таран хийж байгааг ердөө дээрх төслөөс харагдана.

 

Мөн иргэдийн зүгээс ч Засгийн газрын энэхүү бондын мөнгийг бодлогогүй, хувийн хөрөнгө мэт дураараа зарцуулж дууслаа гэсэн хатуухан шүүмжлэлийг интернет сүлжээгээр өгч байна.

-Бондыг анх гаргахдаа эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд зарцуулахыг Засгийн газарт даалгасан. Гэтэл хаанаас хэн шалгаруулсан нь тодорхойгүй 888 гэх төсөл гаргаж ирсэн нь энэ. төслийн  888 гэсэн “азын” тоог  тэнгэрээс гаргасан тоо гэлтэй. Энэ их мөнгийг тэрбум тэрбумаар нь элдэв зйүлд жижиглэн үрэхээр Тавантолгой, Нефть боловсруулах, Төмөр зам зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэдгийг монголын ирээдүй, эдийн засгийн өнөөгийн байдал хэлж байна.

 

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Чингис бондын зарцуулалтын талаар хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн байдаг. Түүний ярьж буйгаас Чингис бондын хөрөнгийг хаана, хэнд юунд зарцуулснаа мэдэхгүй, мэдэн будилсан байдал харагдаж байна

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, гудамж төсөл, шинэ төмөр зам тавих, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Буянт-Ухаа 1 цогцолбор гээд 11 төсөлд 1,3 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон гэж байгаа ч Мэдээллээс харахад “Чингис хаан Боинг-767 онгоцноос өөр гарт баригдах үр дүнтэй төсөл хөтөлбөр харагдахгүй байгаа талаар ч сөрөг хүчнийхэн сөргүүлэн тавьсан.

 

Тиймээс монголын ард түмнийг дарж дийлэхгүй их өрөнд оруулсан гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо хэмээцгээж байгаа. “Чингис” бондын мөнгийг Засгийн газар хариуцлагагүйгээр үрэн таран хийж байгааг ердөө дээрх төслөөс харагдана.

 

Мөн иргэдийн зүгээс ч Засгийн газрын энэхүү бондын мөнгийг бодлогогүй, хувийн хөрөнгө мэт дураараа зарцуулж дууслаа гэсэн хатуухан шүүмжлэлийг интернет сүлжээгээр өгч байна.

-Бондыг анх гаргахдаа эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд зарцуулахыг Засгийн газарт даалгасан. Гэтэл хаанаас хэн шалгаруулсан нь тодорхойгүй 888 гэх төсөл гаргаж ирсэн нь энэ. төслийн  888 гэсэн “азын” тоог  тэнгэрээс гаргасан тоо гэлтэй. Энэ их мөнгийг тэрбум тэрбумаар нь элдэв зйүлд жижиглэн үрэхээр Тавантолгой, Нефть боловсруулах, Төмөр зам зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэдгийг монголын ирээдүй, эдийн засгийн өнөөгийн байдал хэлж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.