МАН-ын дэд даргад Н.Номтойбаярыг дэвшүүллээ

2014/06/09
Share |
Хүмүүс:
МАН-ын дэд даргад Н.Номтойбаярыг дэвшүүллээ

УИХ дахь МАН хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус бүлгийн дэд даргаар С.Бямбацогт, Д.Оюунхорол нар ажиллаж байсан бөгөөд С.Бямбацогт бүлгийн дарга болсноос хойш бүлгийн дэд даргын суудал эзэнгүй байсан юм. Тиймээс өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг нэр дэвшүүлсэн байна.

Одоо энэ асуудлыг УИХ дахь бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжвэл Н.Номтойбаяр гишүүн МАН-ын бүлгийн дэд дарга болох юм. МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэх юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.