Хүмүүс: |
Өнгөрсөн бямба гаригт болсон “Улаанбаатар марафон”-ы үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өсгийтэй гуталтай, брюк өмдтэй гүйж буй гэрэл зураг интернэтээр тархаж өчигдөр “Facebook”, “Twitter”-ийн халуун сэдэв болоод авав.
Харин сайд үүнд тайлбар өгчээ. Тэрбээр “ХХХ Лэди” нэвтрүүлгийнхэн марафонд гүйжээ. Гүйгчдийг дэмжиж гүйж буй сэтгүүлчидтэй товч ярилцлаа. Засгийн газрын хурлын өмнө тул ботинктой” гэжээ. Мөн “Хойтонгийн марафон хуралтай өдөр таарсан ч хурлаас чөлөө аваад, пүүзээ өмсөөд, дугаар авч бүртгүүлээд жинхэнээсээ гүйе дээ” гэжээ.