Ганцэцэг ганцаараа

2014/06/10
Share |
Хүмүүс:
Ганцэцэг ганцаараа

УДЭТ-ын жүжигчин Ганцэцэг Увс аймгийн харьяат. СУИС-ийн нэгдүгээр курсын оюутан байхдаа “Хатан Эрдэнэ” холбооноос шалгаруулдаг Монголын сайхан бүсгүй тэмцээнд амжилттай оролцож байсан гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй.  Тэр жил алтны магнатын алдартай амраг Мянганбаяртай амьдарч байсан мисс Д.Ариунцэцэг оролцож байсан. Тэгэхэд Ганцэцэг тахимаа шүргэсэн урт хар үстэй хөөрхөн охин, хүмүүсийн нүдэнд торж л байсан. Одоо харин сайн жүжигчин болж, өндөр босготой УДЭТ-т ажиллаж байгаа. Д.Ганцэцэг, А.Ганчимэг зэрэг олон Ганаатай байсан УДЭТ-т дунд Ганаа “бор” гэж онцгойлон дуудагддаг байсан.  Одоо харин хоёр Ганаа театраасаа гарч, дунд Ганаа бор гэж дуудагдахаа больсон байх.
Жүжигчин Ганцэцэг СУИС-ийн оюутан байхдаа морин хуурч хөгжимчин залуутай үерхэж, хүүхэдтэй болсон. Залуу хосууд ойлголцоогүй салсан байх, жүжигчин Ганцэцэг хүүгээ авч үлдэн, ганц бие залуу сайхан бүсгүйчүүдийн тоог нэмсэн. Саяхан Ганцэцэг хүүхдийн баяраар хүүтэйгээ хоёулаа зугаалжээ.
WWW.TOVCHOO.MN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!