О.Баасанхүү Г.Сарангэрэл охиныг “эргээд” иржээ

2014/06/11
Share |
Хүмүүс:
О.Баасанхүү Г.Сарангэрэл охиныг “эргээд” иржээ

-ТҮҮНИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТУУЛНА ГЭВ-

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид “зочилж”, хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж буй Г.Сарангэрэлтэй уулзсан байна. Тэрээр Г.Сарангэрэлээр багагүй даажигнасан ажээ. Тодруулбал, урьд нь Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч нэг ч удаа очиж байгаагүй аж. Харин хэвлэлд өөрөөс нь 10 тэрбумыг нэхэх эрхтэй гэсэн ярилцлага гарсны дараа тэрээр түүнтэй очиж уулзсан нь энэ юм байна. “Танай аавыг өмгөөлөгч Г.Батбаяр зодсон. Өмгөөлөгчөөрөө авах нь буруу. Аавыг чинь зодсон ийм өмгөөлөгч авах хэцүү шүү дээ. Яаж энэ өмгөөлөгчийг олсон юм бэ” хэмээн хууль баталдаг хүн атал ёс зүйгүй, ёс суртахуунгүй аашилсан байна. Энэ үйлдэлд нь түүнд Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйл ангид зааснаар нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, мөн шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой аж.

О.Баасанхүү Г.Сарангэрэлтэй уулзахдаа “Чи нэгэнт л хар тамхи татдаг, Тэмүүжинг таньдаг, унтсан чинь үнэн. Энийгээ чи бичээд өгчих. Ярьж байгаагаа бичээд өгчих. УИХ-ын гишүүн чамайг шоронд эргэж байна. Түүхэндээ анх удаагийн тохиолдол. Ийм юм хэзээ ч байгаагүй. Чи харин их азтай юм” гэхчилэн ярьж багагүй даажигнасан байна. Энэ нь өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёрын харьцаанд бэрхшээл учруулаад зогсохгүй шүүн таслах ажиллагааны гэмт хэрэг юм байна. Бид Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас энэ талаар тодрууллаа.   

-Сарангэрэл таныг өмгөөлөгчөөрөө авах хүсэлт гаргасан гэсэн?

-Танилаараа дамжуулж надтай холбогдоод, өмгөөлөгчөөр авахыг хүсч байгаагаа мэдэгдсэн. Энэ дагуу би үнэгүй өмгөөлөхөөр гэрээ байгуулсан байгаа.

-Түүнд холбогдох хэрэг хэрхэн шийдэгдэх бол? 

-Өчигдөр очиж уулзахад “Би ял авах уу” гээд их эргэлзсэн байдалтай болсон байсан. Урд нь хэзээ ч хар тамхи татаж үзээгүй нь баримтаар нотлогдсон. Сарангэрэлийн хувьд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, цаг үе, тухайн хэрэгт оролцсон оролцогчдын хэр хэмжээг сонсож ажиглаад дотоод итгэл үнэмшилдээ “Энэ охины гэм буруугүйг нотолж чадах юм байна” гэж би бодож байгаа. Чухам миний энэ итгэл үнэмшил хэр үнэн зөв байсныг шүүх, цаг хугацаа тогтооно. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хүнийг мэргэжлийн хар тамхичин, мэргэжлийн биеэ үнэлэгч байсан мэтээр дайраад байгаа нь буруу. Бид Сарангэрэлийн нэр төр, алдар хүндийг гутаасан хэргээр О.Баасанхүүг шүүхэд дуудна. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээгээр бичихээ болих хэрэгтэй. Өнөөдөр би найз залуутай нь ярьсан. Найз залуу нь ч их дарамттай байна. Аягүй бол Баасанхүү давхиж очоод “Чи Тэмүүжин Сарангэрэл хоёрын үерхэл дундуур орлоо” гэж хэлж мэднэ шүү.      

-Баасанхүү гишүүн Сарангэрэл дээр очиж уулзсан мэдээлэл байна?  

-Өнгөрсөн баасан гаригт очиж элдвээр шахалт үзүүлсэн байсан. Миний үйлчлүүлэгчээ яаж олох, хэзээ уулзах тэр бүхэн Баасанхүүд ямар ч хамаа байхгүй. Баасанхүү хууль зөрчсөн,  ёс зүйгүй үйлдэл гаргасан. Албан тушаал, нэр төр алдрын хойноос хөөцөлдөж, албан тушаалын давуу байдлаа ашиглаж байгаа энэ байдлаар нь МАХН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргана. Тийм л их шударга ёс ярьдаг шударга нам юм бол энэ хүн дээрээ арга хэмжээ авах ёстой. Энэ хүн УИХ-д сууж байгаа тохиолдолд энэ хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэг эргэлзээтэй. Бүх чадлаараа нөлөөлөхийг чармайж байна. Урьдчилан хорих 461-р ангид очиж, манай үйлчлүүлэгчийг дарамталж, янз бүрийн зохисгүй үйлдэл гаргаж, зохисгүй үг яриа хэрэглэж, шоолж инээн, дооглож тохуурхсан үйлдэл нь хэрэгт нөлөөлнө гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хүсэлтийн дагуу очиж уулзсан байж болно. Гэхдээ би УИХ-ын Ёс зүйн хороонд ч өргөдөл гаргаж, түүнийг гишүүнээс нь эргүүлнэ татуулна. Урд нь өчнөөн удаа хүсэлт гаргаад байхад очоогүй мөртлөө 10 тэрбумын асуудал гарахаар очиж байгаа байхгүй юу. МАХН-ын удирдлага Баасанхүүд арга хэмжээ авахгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ Medee.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóïèòü Àôãàíêà Äçåðæèíñê Çàêëàäêè øèøêè â Ñåâåðîóðàëüñêå Êèðæà÷ êóïèòü Ãåðîèí ÐÎÇÍÈÖÀ (999 VHQ) Àôãàíèñòàí Íîâàÿ Ëÿëÿ êóïèòü Ìàðèõóàíà [Amnesia Haze] Куст коки купить Òóëüñêàÿ îáëàñòü êóïèòü çàêëàäêó Ìåòàìôåòàìèí Êóïèòü çàêëàäêè LSD â Âîëüñêå Ïîâîðèíî êóïèòü çàêëàäêó Êîêàèí HQ Ëàáèíñê êóïèòü MDMA Pills - ORANGE ìóñêàòíûé îðåõ ýôôåêò ñ êåôèðîì Àíèâà êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [KILLER KUSH] Ñëàíöû êóïèòü LSD-25 (HQ) 250ìêã Äåðáåíò êóïèòü Êîêàèí MQ Закись азота êóïèòü Êîêñ Ïîëåññê Êóïèòü Ìàðêè â Ñåðòîëîâî Ìàðêè â Êåìè Âèäíîå êóïèòü LSD-25 â ìàðêàõ 250ìê Реагент ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Êóïèòü Ñïàéñ ðîññûïü â Òîëüÿòòè Íèæåãîðîäñêàÿ îáëàñòü êóïèòü Ãàøèø [AB] Ñÿñüñòðîé êóïèòü Ìåòàìôåòàìèí Òîììîò êóïèòü çàêëàäêó Øèøêè HQ ÀÊ47 Ãîëèöûíî êóïèòü Ìåòàäîí VHQ Соли ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ купить в москве ×åðíîãîðñê êóïèòü MDPV Òàèëàíä êóïèòü Afgan Kush Ïåðâîóðàëüñê êóïèòü çàêëàäêó Ìåòàìôåòàìèí êóïèòü Àôãàíêà Òàëèöà Çàêëàäêè ìàðêè â Òàðå Àðò¸ìîâñêèé êóïèòü Êîêàèí HQ Òàìáîâñêàÿ îáëàñòü êóïèòü çàêëàäêó VHQ Cocaine 98% Colombia Áåíòîòà êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [Girl Scout Cookies] Êóïèòü çàêëàäêè ðîññûïü â Óãëåãîðñêå Êîìè êóïèòü LSD-25 (HQ) 170ìêã Ñåáåæ êóïèòü çàêëàäêó Êîêàèí HQ Çàêëàäêè àìôåòàìèí â Ñåðàôèìîâè÷å
IP:185.251.15.219  2018-08-11 11:50:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.