Татсан тамхий иш, ил цорго,гүний худаг ба “Хатан туул” цэвэр ус

2014/06/13
Share |
Хүмүүс:
Татсан тамхий иш, ил цорго,гүний худаг ба “Хатан туул” цэвэр ус

Сүүлийн хэдэн өдрүүдэд “Хатан туул” цэвэр усны үйлдвэрийн бохирыг харуулсан зураг интернэт орчинд тарсан. Мөн үүнтэй холбоотой санал гомдол, мэдээлэл манай сайтад  олноороо ирсэн юм. Иргэд гомдолдоо ихэвчлэн  уг  үйлдвэрийг “чанарын шаардлага хангахгүй бохир орчинд үйл ажиллагаагаа явуулдаг  бөгөөд цэнхэр савтай уснууд нь хлорын амттай, хатуулаг ихтэй  байдаг” гэж байлаа.  Үүнтэй холбогдуулан бид тус үйлдвэр дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Оюу толгой,Таван толгойн ажилчидыг  цэвэр усаар хангадаг  Монголын ууган үйлдвэрийн нэг бол “Хатан туул”. Тэртээ 90-ээд онд байгуулагдаж байсан тус үйлдвэр зөвхөн “Хатан туул” цэвэр усаа үйлдвэрлэдэг. Ингээд үйлдвэрийн орчинтой танилцахад үүднээсээ эхлэн 22-ын товчоо орчимын муу усны үнэр, том хашаатай үйлдвэр биднийг угтсан юм. Тамхигүй орчин гэсэн шошгоны доод талд буюу үйлдвэр дотор татсан тамхины иш олон харагдана. Газар доорх 180 метрийн гүнээс усаа татаж цэвэршүүлэн ард түмэнд хүргэдэг гэх уг үйлдвэрийн газрын гүнээс усаа татаж буй цорго таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Бохирын шугам явсан хотын захын хорооллын дунд үйлдвэрлэсэн үйлдвэрээс бид ийнхүү чандмань эрдэнэ болсон усаа худалдаж авдаг юм байна. Мэргэжлийн хяналт нь ийм орчинд үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн юм хойно, чанарын шаардлага хангасан гэдэгт нь  итгэлтэй байна. Харин тус компани бидэнд ийм хариулт өгсөн юм.

“Манайх өргөтгөл хийгээд агуулах гаргасан. Үйлдвэр биш хажуу талын агуулахад баллонтой усаа түр хураасан байсан юм. Тэр зургийг манайд ажиллаж байгаад зөрчил гаргаж ажлаасаа гарсан залуу аваад интернэтэд тавьчихсан байна. Түүнээс биш манай үйлдвэр бохир биш. Стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг” гэлээ.










Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mbwggv CyNFlBtayaftfktpem, [url=http://ezqnbhyqgtoa.com/] ezqnbhyqgtoa[/url], [link=http://iqejqjlwtijx.com/ ]iqejqjlwtijx[/link], http://mgcrsvapteml.com/
IP:5.188.84.7  2019-11-08 22:54:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.