Г.Занданшатарын биеийн байдал хүнд байна ...

2014/06/13
Share |
Хүмүүс:
Г.Занданшатарын биеийн байдал хүнд байна ...

Гадаад харилцааны сайд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар АНУ-д зам тээврийн осолд орж, хүнд гэмтсэн тухай мэдээлэл тарж эхэлсэн билээ. Тэрбээр АНУ-ын Сан-Франциско хотод Олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар тус улсад очоод байсан юм. Гэвч энэ сарын 10-нд тэрбээр зам хөндлөн гарахаар явж байхдаа дүрэм зөрчиж, цагдаад хөөгдөж байсан автомашинд дайруулсан талаар эх сурвалжууд хэлж байна. Түүнийг зам хөндлөн гарч явахад нь согтуугаар автомашин жолоодсон этгээд мөргөж унагаж, улмаар хойно нь явж байсан машин түүний дээгүүр гарсан байна гэх мэдээлэл байна. Тиймээс биеийн байдал маш хүнд, ухаан ороогүй байгаа тул МАН-ын журмын нөхөд нь тус улсыг зорихоор болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ослын улмаас Г.Занданшатар нэлээд хүнд гэмтэж, хөл, гар нь хугарчээ. Мөн бүх биед нь няцралт өгч маш хүнд гэмтсэн учир хоёр хоногийн турш ухаан орохгүй байсан гэнэ.Тиймээс үхлийн ирмэг дээр байгаа нөхрөө эргэхээр намын хэсэг нөхөд нь хилийн дээс алхжээ. Энэ талаар намын нөхдөөс нь тодруулахад “Осолд орсон нь үнэн, бие нь тааруу байгаа сурагтай” гэв. Тэрбээр 2009 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамт томилолтоор явж байгаад мөн л осолд орж, толгойгоо гэмтээн гадаадад эмчлүүлж байсан юм. Түүний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гурав хоногийн дараа ухаан орсон байна. Харин түүнтэй хамт осолд орсон хүн нь ухаан ороогүй байгаа юм байна. Автомашины осол гаргасан, дүрэм зөрчөөд цагдаагаас зугатаж явсан жолоочийг баривчилсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!