06/15-ны өдөр Чингисийн талбайд хамаг монголын ах дүүс Дээдсийн өлмийд мөргөх нээ .....

2014/06/13
Share |
Хүмүүс:
06/15-ны өдөр Чингисийн талбайд хамаг монголын ах дүүс Дээдсийн өлмийд мөргөх нээ  .....

Бидний садан төрөл ах дүү нар болох Бүгд Найрамдах Халимаг улсын СГЗ, төрийн шагналт хөгжмийн зохиолч Аркадий Манджиев  алдарт амьд хөгжмийн хамтлаг болох Халимаг хамтлагын хамтаар зүрх сэтгэлийн дуудлгаар монгол улсын нийслэл улаанбаатар хотноо “Дээдсийн өлмийд мөргөм үү!”  хэмээх хүндэтгэлийн тоглолт  хийхээр иржээ. Тэдний эхний тоглолт  энэ сарын 10-нд Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа тоглогдсон бөгөөд  тэдний тоглолт  эхнээсээ дуустал үүх түүх үндэс угсаагаа сангалзсан үзэгчидийн сэтгэлийг хөндөж огшоож , уйлуулж , дуулуулж басхүү хөгжилдөөд авсан бөгөөд давтагшгүй амьд хөгжмийн өвөрмөц үндэсний гайхалтай хөг шингэсэн ая дуугаар бахархал төрүүлж чадсан сайхан тоглолт болж өндөрлөлөө.

Тус тоглолтонд  Өвөр Монголын Торгууд дуучин Халин, Хятад улсын этник язгуур урлагийн “Жалам хар” зэрэг хамтлагууд урилгаар тоглож мөн тоглолтонд “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, “3 бүдүүн” хамтлаг, дуучин Бобо зэрэг Монголын хамтлаг дуучид хөгжимийн зохиолчийн маань олон сайхан уран бүтээлээр үзэгчидэд төдийгүй хөгжмийн зохиолчид өөрт нь бэлэг барисан сонин содон зүйл дүүрэн тоглолт байлаа.

 Тэдний дараагын тоглолт “Дээдсийн өлмийд мөргөм үү!”  хэмээх 2 дахь  амьд шоу тоглолтоо энэ сарын 15 нд Чингисийн талбайд  19 цагаас тоглох гэж байна. Энэхүү тоглолтонд Халимаг хамтлаг бүрэн бүрэлдхүүнээрээ 2 сараас хойш бэлтгэлдээ орсон бөгөөд тус тоглолтонд хөгжмийн зохиолч Аркадий Манджиевын уран бүтээлийн сор болсон бүтээлүүд тоглогдох юм байна. Элэг нэгт монголчууудтайгаа хуран чуулах энэ тоглолтонд “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, “3 бүдүүн”, дуучин Бобо зэрэг Монголын хамтлаг дуучид  хөгжимийн зохиолчийн маань олон сайхан уран бүтээлээр та бидний зүрх сэтгэлийн уяраан сонорыг мялаах нээ .

  Амьд хөгжмийн гайхалтай аялгуугаараа онцгойрч сая сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан Халимаг улсын СГЗ, төрийн шагналт хөгжмийн зохиолч Аркадий Манджиев монгол хэмээх дуудах нь хүртэл бахархмаар гэж ярих түүний болоод Халимаг ахан дүүсийнхээ сэтгэлийн дуудлагаар хөтөлсөн тоглолт аргагүй чин зүрхнийх гэлтэй давтагдашгүй мэдрэмжийг таньд өгнө гэдэгт итгэлэтэй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin ochij uznee
IP:211.236.223.80  2014-06-14 02:41:30
fiverrr23Jz Looking forward to reading more. Great blog post.Really thank you! fiverrr23Jz
IP:89.28.45.51  2014-06-27 10:33:15
Community clinical pharmacy , 24 hour kroger pharmacy, [url=”http://medstoreinstant .com/24-hour-kroger-pharmacy/
IP:46.118.115.181  2015-10-26 20:27:31
EEGaNQEk tWrTfQ
IP:37.233.27.142  2016-01-01 16:11:00
reference S8jl7I I think this is a real great blog article. Cool.
IP:37.233.27.142  2017-02-01 08:54:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.