Хүмүүс: |
Саяхан хөдөө орон нутгуудаар аялан тоглолтоо хийгээд ирсэн “Шинэ үе продакшн” Дорнод аймгийн талаар нэлээд хатуухан мэдээлэл гаргалаа. Учир нь тэд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан ” Дорнод аймгийн театрын сандлуудыг дарга нар өмчилж авч, бүх үзвэрийг үнэгүй үздэг, үзээгүй үед жирийн иргэд суудаггүй дарга нар болон тэдний ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд, найз нөхөд нь үнэгүй ирж үздэг эрх ямба тансаглалын хаан ч байхгүй хууль Дорнод аймагт байдаг юм байна. Энэ ардчилал мөн үү? Иргэд шалаар сууж, босоогоороо зогсож үзвэр үзэж байхад энэ сандлууд хоосонч байсан хэнч суух ёсгүй. ДОРНОДЫН БОЛОН МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ…” хэмээжээ. Ингээд тухайн театрын өмчилж авсан зурагнуудыг орууллаа