Хүмүүс: |
МУГЖ Б.Сарантуяагийн шавь гэгддэг дуучин Насаа тун шаргуу хөдөлмөрч нэгэн. Тэрбээр өөрийн өвөрмөц төрх, чадварлаг хоолойгоороо их урлагт хөл тавьсан. Түүний хэд хэдэн уран бүтээл олонд танигдаад байгаа ч хэсэгтээ чимээгүйхэн байсан. Тэгвэл дуучин бүсгүй маань саяхнаас уран бүтээлдээ эргэн орж гайхалтай дуунуудаараа үзэгч, сонсогч фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байгаа бололтой. Дуучин Насаа маань өөрийн шинэхэн уран бүтээл болох "insomnia" уюу "Нойргүйдэл", "Бороо" зэрэг дуунуудда клипжүүлэн тун ч завкгүй яваа сурагтай. Шинэхэн клипүүд тун удахгүй, тун өвөрмөцөөр та бүхний хүртээл болох гэнэ. Түүний клипний зураг авалтын содон зурагнууд дэлгэгдлээ.